Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Awards2014

MONGOLIAN MINING JOURNAL AWARDS 2010

The Mongolian Mining Journal announces its annual mining awards in five categories for those working in the mining industry.

Big mining projects have been successfully operating in Mongolia for quite some time now. In common with other mining countries, Mongolia, too, finds   that the rapidly developing industry is bringing numerous new challenges. The awards will be given to those who have met these challenges best and most innovatively in 2010.

The selection panel will comprise an MMJ Council, mining professionals, environmental experts, researchers and business management specialists.  The choice will be made from among nominations received before December 15, 2010. Any individual or company may nominate itself or others. The reasons for the nomination should be explained in a maximum of four A4 pages. How and where?

The following are the categories for this year’s awards.


1.EXPLORER OF THE YEAR

This award will be given to a person or a company for discovering the most significant new mineral deposit.


2. MINE DEVELOPMENT

The award is open to both foreign and domestic companies, which successfully started its production, based on completed research.


3. GREEN MINING

The award will go to an exploration or extraction company, whose work was followed by successful reclamation to support sustainable development.
 

4. BEST MINING TECHNOLOGY

This relates primarily to safety and will go to the company that has implemented safe mining as well as used new technology and techniques.
 

5. SUPPORT FOR MINING INDUSTRY

This is for the Governmental or Nongovernmental organization or individual that has initially worked to create better legal and investment environment in mining sector.
 
The winners will be promoted through different media, including TV and newspapers.

 


 

The Mongolian Mining Journal нь уул уурхайн салбарын оны шагналын номинациа зарлаж байна. Монгол орны уул уурхайн салбар эрчимтэй хөгжлийн замдаа орж, олборлолт төдийгүй уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлэв. Дэлхийн уул уурхайн хөгжлийн шинэ технологи, стандартууд, түүнчлэн ижил бэрхшээл асуудлууд ч Монгол оронд адилхан тулгарч буй энэ цаг үед салбартаа амжилттай ажиллаж байгаа байгууллага, хүмүүсийг тодруулан нэрлэх нь туйлаас чухал билээ.

Mining Journal Awards-ийг жил тутам гардуулах ба тухайн жилийн үйл ажиллагаагаар нь таван номинаци тус бүрт шалгаруулалт явагдана. Шүүгчдийн бүрэлдэхүүн буюу MINING JOURNAL COUNCIL үндсэн шалгаруулалтыг мэргэжлийн түвшинд хийнэ.

Консулын бүрэлдэхүүнд уул уурхайн салбарын мэргэжилтэн, инженер техникийн ажилтнууд, байгаль орчны мэргэжилтэн, судалгаа болон эрсдэлийн шинжээч, бизнесийн удирдлагын мэргэжилтнүүд багтана. Мөн хөндлөнгийн санал асуулгыг олон нийтийн дунд онлайн санал асуулга ба санал асуулгын хуудас бөглөх хэлбэрээр нээлттэй хийнэ.

Дараах ТАВАН ангилал тус бүрд уул уурхайн чиглэлийн үйлдвэрлэл явуулж буй байгууллагууд нэрээ дэвшүүлнэ.


1. ШИЛДЭГ ОЛБОРЛОГЧ
Монгол орны ашигт малтмалын ба газрын тосны орд газарт олборлолт явуулж буй шилдэг олборлогч байгууллагад олгох шагнал  

Нарийвчилсан шалгуур үзүүлэлт:
•    уурхайн ажил зураг төслийн дагуу явагдаж байгаа эсэх
•    хаягдал бохирдлын хэмжээг зохих түвшинд барьж байгаа эсэх
•    тухайн жилийн уулын ажлын төлөвлөлт
•    олборлолтын хэмжээ тогтвортой өссөн байдал

2. УУЛ УУРХАЙН ШИЛДЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Дотоод болон гадаадын компаниуд энэхүү шагналд нэр дэвшүүлнэ. Судалгаа шинжилгээний ажлуудаа гүйцэтгэн, үйлдвэрлэлийн шатанд үйл ажиллагаа нь амжилттай дэвшин орж буй компанид хүртээх оны шагнал.

Нарийвчилсан шалгуур  үзүүлэлт:
•    Боловсруулах үйл ажиллагаанд дэвшин орсон байдал (хэдэн хувийн баяжуулалт хийж байгаа вэ)
•    гэмтэл осолгүй ажилласан цаг ( аюулгүй ажиллагааны цаг )
•    хөдөлмөр хамгааллын менежментийн тогтолцоо бий эсэх
•    нийгмийн хариуцлагын төлөвлөгөөтэй эсэх (ажлын байрны тоо, нийт ажиллагсдад эзлэх орон нутгийн иргэдийн хувийн жин, дотоодын болон орон нутгийн ханган нийлүүлэгчдийг сонгосон байдал, орон нутагт оруулж буй татварын хэмжээ харьцангуй үзүүлэлтээр, хандив, орон нутгийн хүүхдүүдээс сургуульд суралцуулж буй байдал зэргийг харгалзана)  
•    дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө оруулалтын хэмжээ
•    Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад хамрагдсан байдал  
•    санхүү, үйл ажиллагааныхаа тайланг олон улсын хөндлөнгийн аудитаар баталгаажуулсан байдал
•    улсад төлсөн татварын хэмжээ хөрөнгө оруулалтын хэмжээтэй жигнэсэн үзүүлэлтээр



3. ШИЛДЭГ ЭКО УУРХАЙ
Энэхүү шагналыг уул уурхайн хайгуулын төдийгүй олборлолтын үйл ажиллагаа явуулж  буй компанид олгоно. Тухайн компани байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хэрхэн санаачлагатай ажиллаж байгааг   шалгаруулах чухал номинаци юм. Монгол орны уул уурхайн салбарт нүүрсний олборлолт, үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдэж байгаа үед уг шалгаруулалтын ач холбогдол туйлаас хэрэгцээтэй байх болно.

Нарийвчилсан шалгуур үзүүлэлт:
•    байгаль орчныг хамгаалах бодлогын албатай эсэх
•    байгаль орчинд нөлөөлөл багатай  дэвшилтэт технологи хэрэгжүүлсэн эсэх
•    байгалийн ямар бүс нутагт нөхөн сэргээлт хийсэн /ус чийг багатай газар нөхөн сэргээлт хийсэн бол илүү оноо өгөх/  
•    ISO 1400, ISO 1900  стандартуудыг мөрддөг эсэх
•    уурхайн хаалтын санхүүжилтийн эх үүсвэр

                
4. ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ
Аюулгүй үйл ажиллагаа явуулж байгаа, сүүлийн 12 сард шинэ дэвшилтэт техник,   технологийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн эсэхээр уг шалгаруулалтыг   дүгнэнэ.

Нарийвчилсан шалгуур үзүүлэлт:
•  Олборлолтын дэвшилтэт технологи нэвтрүүлсэн болон нэвтрүүлж байгаа эсэх. Монголд өмнө нь уг технологийг ашиглаж байсан эсэх
•  Боловсруулалтын дэвшилтэт технологи нэвтрүүлсэн болон нэвтрүүлж байгаа эсэх. Монголд өмнө нь уг технологийг ашиглаж байсан эсэх
•  Металл авалтаа сайжруулсан байдал (Технологийн хаягдлыг багасгасан байдал, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ сайжруулсан байдал)

                              
5. УУЛ УУРХАЙН САЛБАРЫГ ДЭМЖИГЧ
Уул уурхайн салбарын эрх зүй, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр  санаачлагатай ажилласан, уул уурхайн салбарын хөгжил, судалгаа шинжилгээний ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн байгууллагад олгох шагнал.

Шалгуур үзүүлэлт:
•    Хүнд сурталгүй үйлчилсэн байдал
•    Санал санаачлага нь төрийн бодлого шийдвэрт нөлөөлсөн байдал
•    Судалгаа шинжилгээний дүгнэлт нь бодлого шийдвэрт нөлөөлсөн байдал
•    Орон нутгийн үр бүтээлтэй хамтын ажиллагаа

Дээрх номинациудын аль нэгэнд нэр дэвшүүлж буй үндэслэлээ дөрөв хүртэлх хуудаст багтаах ба танилцуулгын материалыг The Mongolian Mining Journal сэтгүүлийн хаягаар хүлээн авна. Дээрх шалгуур үзүүлэлтүүдийн дагуу бэлтгэсэн материалын хамт үйл ажиллагааны Ерөнхий үзүүлэлтийг хавсаргана.

Нэр дэвшүүлэлт 2010 оны арванхоёрдугаар сарын 15 хүртэл явагдана. Номинаци тус бүрээр шалгарсан байгууллага, хүмүүсийг сурталчлах үйл ажиллагаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өргөн цацагдана.
Дэлхийн түвшний уул уурхайн шилдэг үйл ажиллагаа Монгол эх оронд маань төлөвшин, үндэсний тогтвортой хөгжлийн гарааг тавих болтугай.


                                                 The Mongolian Mining Journal