I believe the Tavantolgoi, Oyutolgoi and Tsagaan Suvarga deposit development will necessitate securing an electricity supply in 2009 already. I heard that the Oyutolgoi project requested laying a high-voltage line from Ulaanbaatar through Mandalgobi. For this, the project people apparently are interested to get energy from the powerstation #4 as they think it is more reliable. The 2009 draft budget provided for this investment within the package of planned investments by Mr. D. Zorigt. The distance between Ulaanbaatar and Oyutolgoi through Mandalgobi is 600 km. Instead, I’d suggest to build an electricity transmission line from Choir to Tavantolgoi through Tsagaan Suvarga and Oyutolgoi. We already have a 220 Kw line to Choir. If we lay a 600-km long line from Ulaanbaatar to Oyutolgoi, we will have to extend the line for another 400 km from OyuTologi to Tavantolgoi and from OyuTolgoi to Tsagaan Suvarga. All in all, we will have to cover 1000 km, twice as long as laying from Choir. The plan is to mine Shivee Ovoo deposit to feed coal to a large power plant to be built there. After having built the Shivee Ovoo station, a new line will have to be laid to supply energy to the deposits. And at that time, the line from Ulaanbaatar will have no traffic at all and will sit idle. I worry our future generations will blame us for having made a useless investment. I just wish to plead Minister Zorigt to decide on the Choir-Tsagaan Suvarga – Oyutolgoi – Tavantolgoi line instead of investing in Ulaanbaatar-Oyutolgoi line.
What are your thoughts about the future of the major deposits and the management of state owned enterprises?
Oyutolgoi will produce about 500 thousand tons of copper concentrate a year. Tsagaan Suvarga will produce close to 50 thousand tons of copper concentrate. Erdenet today yields 100-110 tons. In this way, Mongolia’s annual copper concentrate production will go beyond 600 thousand tons. It would be optimal if we produce pure copper. A smelter could be located in Choir vicinity as the concentrate can be transported from both mines, and the produced copper can be exported both to Russia and China on the Trans-Mongolian railroad. On the other hand, if Shivee Ovoo powerstation comes to production, there will be no problem with energy supply.
Over the past 18 years, Mongolia received nearly 2 billion USD loans and credit. We have started paying them back. In the coming 16 years, our access to sovereign credits will be squeezed. Therefore, we should work hard to attract foreign direct investment. We must support and cooperate with the private sector. We have been talking for quite a while about securing government ownership in major projects. But look at what’s happening at the two state owned companies, Baganuur and Shivee Ovoo. Tied in debt chains, they are not profitable at all. However, nobody is even interested in knowing why the two mines are in problem. Only some say price control has lead to problems. Could be so, true. Yet, not much was done in the past 18 years to reduce costs and introduce advanced technologies. These two mines are clear examples of how inefficient the management at state owned enterprises is. For many years, nothing has been done to improve technologies, say, for soil removal, excavating the coal etc. The managers at state owned enterprises still have that mentality of hired workers, working for someone else’s good.
Д.Зоригт сайдаас шууд гуймаар байна, Улаанбаатараас Оюутолгой хүртэл шугам татахаа болиоч
Ерөнхий сайд асан Д.Содномтой ярилцлаа.
Оюутолгой, Тавантолгой, Цагаан суваргын томоохон ордуудыг ашиглаж эхлэхийн тулд нэн тэргүүнд юуг анхаарах ёстой гэж Та үзэж байна?
Тавантолгой, Оюутолгой, Цагаан суваргын гурван том ордыг ойрын 10-15 жилд зайлшгүй ашиглах шаардлагатай болчихоод байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах асуудлаар УИХ өгөх чиглэлээ гаргаад байна. Энэ гурван том ордтой түлш эрчим хүчнийхээ хөгжлийг яаж холбох вэ гэдгийг юуны түрүүнд бодмоор санагдаад байна. Тавантолгой дээр миний бодож байгаагаар бол жилд 20 сая орчим тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхай байгуулах болов уу. Энэ 20 сая орчим тонн нүүрсний тал орчим хувиас нь коксжих нүүрс гарч таарна. Үүнийг бид дотооддоо бүгдийг нь хэрэглэхгүй гадагшаа гаргана. Урд, хойд хөршид голлон гаргаж таарна. Нүүрсийг яаж тээвэрлэх вэ, төмөр замаа яаж өргөтгөх вэ гэж бодох ёстой. Төмөр замын хувьд Зүүнбаянгаас Цагаансуваргаар дайруулаад Оюутолгой, тэгээд Тавантолгой хүртэлх 550 орчим км зам зайлшгүй байх ёстой. Энд бас өөр нэг санал байдаг. Хятад руу гаргах нүүрсийг яаж шилжүүлж ачих вэ гэдэг асуудал гарах учраас Тавантолгойгоос Оюутолгойгоор дамжаад Гашуун сухайтаар гарах хэсэгт өргөн төмөр замтайгаа зэрэгцүүлээд нарийн төмөр зам барих гарц байж болох юм. Нөгөө талаар, энэ төмөр замыг барилаа гэхэд цаашдаа цахилгаан галт тэргээр зөөж таарна. Хэрвээ цахилгаан галт тэргээр зөөнө гэвэл энэ хэсэгт биш, хуучин төмөр замаа нийтэд нь өргөтгөх, салаа болгох, тэгээд цахилгаанд шилжүүлэх асуудлыг шийдэж таарна. Ирэх 15 жилд Тавантолгойгоос олборлолт хийх, коксжих нүүрсээ баяжуулахаас цааш илүү том ажил хийж чадахгүй байх гэсэн бодолтой байгаа.
Тавантолгой, Оюутолгой, Цагаан суваргын орд дээр 2009 оноос цахилгаанаа авч ашиглалтынхаа бэлтгэл ажилд оръё гэсэн шаардлага гарч таарна. “Оюутолгой“ төслийнхөн Улаанбаатараас Мандалговиор дамжуулаад өндөр хүчдэлийн шугам татаж өгөөч гэсэн асуудал тавьсан бололтой. Ингэхдээ 4-р цахилгаан станц чинь найдвартай юм байна тэндээс эрчмээ авъя гэж ярьдаг юм байна лээ. 2009 оны төсөв дээр Д.Зоригт сайдын мэдлийн багцын хөрөнгө оруулалт дотор яг тэгээд орчихсон байсан. Улаанбаатараас Мандалговиор дайраад Оюутолгой хүрэхэд 600 орчим км. Миний бодлоор ингэхийн оронд Чойроос Цагаан суварга, Оюутолгой, Тавантолгой гэсэн маршрутаар эрчим хүчний шугам татаач гэсэн санал хэлмээр байна. Энэ нь маш чухал ач холбогдолтой. Одоохондоо 220 кваттын шугам Чойр хүртэл байгаа. Тэгэхээр хэрвээ Улаанбаатараас татчих юм бол Оюутолгой хүртэл 600км-г тавьчихаад Оюутолгойгоосоо Тавантолгой хүртэл, Оюутолгойгоос Цагаан суварга хүртэл дахин 400 шахуу км татах болно. Ингээд бараг 1000 шахуу км буюу, Чойроос татсанаас 500-аад км-ээр илүү зайд татах болж байгаа. Эрчим хүчнийхний төсөл дээр Шивээ-Овоогийн уурхайг түшиглэн том станц барина гэж байгаа шүү дээ. Шивээ-Овоогийн цахилгаан станцыг барьчихсан хойноо ордуудыг эрчмээр хангахын тулд дахиад бас зүүн талаар нь шугам татаж таарна. Тэр үед Улаанбаатараас татсан шугам ачаалалгүй юм уу, ашиглалтгүй болох асуудал гараад ирнэ. 5, 10 жилийн дараа үр ашиггүй хөрөнгө оруулж, яасан тэнэг юм шийдэж байсан улс вэ гээд хойч үе залуучууд маань биднийг шүүмжлэх байх. Зоригт сайдаас шууд гуймаар байна. Сайдын хариуцах хөрөнгө оруулалт дотор Улаанбаатараас Оюутолгой хүртэл шугам татна гэсэн заалт байгааг хасч оронд нь Чойроос Цагаан суварга, Оюутолгой, Тавантолгой гэсэн шугам татах асуудлыг шийдээч гэж хүсэх байна.
Эдгээр томоохон ордуудын ирээдүй, төрийн өмчийн газрын удирдлагын талаар та ямар бодолтой байна вэ?
Оюутолгойгоос 500-гаад мянган тонн цэвэр зэс агуулсан баяжмал жилд гарна. Цагаан суваргаас бол 50 мянга орчим тонн зэс агуулсан баяжмал гарна. “Эрдэнэт“-ээс одоо 100-110 тонн зэс агуулсан баяжмал гарч байгаа. Ингээд нийлүүлэхээр 500-600 мянган тонн цэвэр зэс агуулсан баяжмал гурван газраас гараад ирнэ. Зэсийг хайлуулж цэвэр зэс бүр нарийн бүтээгдэхүүн гаргах бодлого барих нь оновчтой. Зэс хайлуулах үйлдвэрийн байршил миний бодлоор Чойр орчим байна. Яагаад гэвэл хоёр талаас нь баяжмалаа зөөгөөд аваачиж болно. Гаргасан зэсээ хойшоо ч урагшаа ч тээвэрлэн экспортолж болно, транс Монголын төмөр замаар. Нөгөө талаар Шивээ-Овоогийн том цахилгаан станц босчихвол цахилгаанаар хангаж болно.
Өнгөрсөн 18 жилд манай улс хоёр тэрбум хүрч байна уу үгүй юу ам.долларын зээл авсан байгаа. Одоо үүнийг төлж эхэлж байна. Ирэх 16 жилд ер нь Засгийн газарт зээл бага олдох байх шүү. Тийм учраас шууд хөрөнгө оруулалтыг татах тал дээр сайн ажиллах хэрэгтэй. Хувийн хэвшлийг дэмжиж хамтарч ажиллана л гэж байна. Тэгсэн хэрнээ нөгөө талд нь хэдхэн том шинэ уурхайнуудаа төрийн өмчид байлгах тухай асуудал ярьж байна. Гэтэл төрийн өмчийн хоёр том уурхай тухайлбал одоо Багануур, Шивээ-Овоогийн уурхайн ажил хүнд болчихсон, өр зээлэнд орчихсон, ашиггүй ажилладаг. Яагаад ийм болчихов гэдгийг огт ярихгүй байна. Үнэ барьснаас боллоо л гэсэн юм ярьж байна. Тийм тал бий. Гэхдээ өртөг хямдруулах, сайн технологи нэвтрүүлэх талаар өнгөрсөн 18 жилд хийсэн юм тун бага байх шүү. Төрийн өмчийн байгууллагын менежмент урагшгүй байдгийн жишээ юм. Зүгээр бульдозер, самосвал, экскаватор зэрэг техникийг авч өгсөн л байх. Харин уурхайн хөрс хуулах, нүүрс олборлох, технологийг боловсронгуй болгох шинэчлэлийн талаар огт бодоогүй олон жил болж байна шүү дээ. Төрийн өмчийн газар, төрийн өмчийн үйлдвэрлэл эрхэлж байгаа газрын удирдлагууд хүний ажил хийж байгаа юм шиг ханддаг хэвээрээ л байгаа.