Mining Journal Awards 2011

2011-10-21

Жил тутам зохион байгуулдаг Mining Journal Awards шалгаруулалтын Шүүгчдийн зөвлөл эхний хуралдаанаа хийв. Уул уурхайн салбарын оны шилдэг үйл ажиллагааг дөрвөн ангиллаар тодруулдаг уг арга хэмжээ нь салбарын хэмжээнд зохион байгуулагддаг бөгөөд хараат бус Шүүгчдийн зөвлөл мэргэжлийн түвшинд нарийвчилсан үнэлгээ өгч шилдгийг тодруулдгаараа онцлог юм.

Энэ жилийн шалгаруулалт уламжлалт дөрвөн ангиллын түвшинд болох ба харин уул уурхайн компаниудын үйл ажиллагааг дүгнэх үзүүлэлт нь илүү нарийвчилсан байдлаар гарчээ. Тухайлбал, Шилдэг үйл ажиллагааны номинацид нэрээ дэвшүүлж буй уул уурхайн компаниудын ирүүлсэн материалд нийгмийн хариуцлагын чиглэлээр хийсэн ажлын үр дүнг илүү өндөр оноогоор дүгнэхээр Шүүгчдийн зөвлөл хэлэлцэн тогтов. Түүнчлэн өмнөх жил Шилдэг эко уурхайг шалгаруулахдаа баримталсан олон улсын стандартууд дээр дотооддоо мөрдөж буй бусад стандартын шаардлагыг нэмж, үнэлгээ өгөхөөр Шалгаруулалтын журамд нэмж тусгалаа.

Уул уурхайн дэвшилтэт үйл ажиллагааг аль нэг төрийн байгууллагын үзэмжээр бус, харин мэргэжлийн байгууллагуудын санал, хяналт, судалгаанд үндэслэн, олон нийтийн санал асуулгыг хамтатган,  Мэргэжлийн хараат бус шүүгчдийн үнэлгээгээр тодруулдаг энэхүү туршлага олон улсад түгсэн юм. Өнгөрсөн жилийн шалгаруулалтад материалаа ирүүлсэн компаниудын тоо энэ удаа мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа бөгөөд компаниуд нарийвчилсан шалгуур үзүүлэлтийн дагуу бэлтгэсэн тайлан, статистикаас гадна үйл ажиллагааныхаа тухай видео дүрсүүдийг хавсарган илгээж байна.

Mining Journal Awards-2011-д ирүүлсэн материалуудад Шүүгчдийн зөвлөл үнэлгээ өгөхөөс гадна www.gogo.mn, www.news.mn, www.mongolianminingjournal.com сайтуудаар олон нийтийн санал асуулга аравдугаар сарын 25-наас эхлэн нэгдсэн журмаар явагдана.

                                Mongolian Mining Journal Awards 2011

The Mongolian Mining Journal нь Уул уурхайн салбарын оны шагналын номинациа хоёр дахь жилдээ зарлаж байна. Монгол орны уул уурхайн салбар эрчимтэй хөгжлийн замдаа орж, олборлолт төдийгүй уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрчимжлээ. Дэлхийн уул уурхайн хөгжлийн шинэ технологи, стандартууд, түүнчлэн ижил бэрхшээл асуудлууд ч Монгол оронд адилхан тулгарч буй энэ цаг үед салбартаа амжилттай ажиллаж байгаа байгууллага, хамт олныг тодруулан нэрлэх нь туйлаас чухал билээ.

Mining Journal Awards-ийг жил тутам гардуулах ба тухайн жилийн үйл ажиллагаагаар нь мэргэжлийн дөрвөн номинаци тус бүрт шалгаруулалт явагдана. Шүүгчдийн бүрэлдэхүүн буюу MINING JOURNAL COUNCIL үндсэн шалгаруулалтыг мэргэжлийн түвшинд хийнэ.

Консулын бүрэлдэхүүнд уул уурхайн салбарын мэргэжилтэн, инженер техникийн ажилтнууд, байгаль орчны мэргэжилтэн, судалгаа болон эрсдэлийн шинжээч, бизнесийн удирдлагын мэргэжилтнүүд багтана. Мөн хөндлөнгийн санал асуулгыг олон нийтийн дунд онлайн санал асуулга ба санал асуулгын хуудас бөглөх хэлбэрээр нээлттэй хийж эхлээд байна. Санал асуулгын далайц, уул уурхайн чиглэлээр ажилладаг компаниудын уг шалгаруулалтад оролцох эрмэлзэл өнгөрсөн жил тун өргөн байсныг Та бүхэн олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр үзэж танилцсан буй за. Энэ удаагийн арга хэмжээ өмнөхөөс илүү өргөн хүрээнд явагдах юм.

Дараах ДӨРВӨН ангилал тус бүрд уул уурхайн чиглэлийн үйлдвэрлэл явуулж буй байгууллагууд нэрээ дэвшүүлнэ.

1. ШИЛДЭГ УУРХАЙ
Монгол орны ашигт малтмалын ба газрын тосны орд газарт олборлолт явуулж буй шилдэг олборлогч байгууллагад олгох шагнал  

Шалгуур үзүүлэлт:
•    уурхайн ажил батлагдсан ТЭЗҮ-ийн дагуу явагдаж байгаа эсэх
•    хаягдал бохирдлын хэмжээг зохих түвшинд барьж байгаа эсэх
•    тухайн жилийн уулын ажлын төлөвлөлтийн биелэлт
•    олборлолтын хэмжээ тогтвортой өссөн байдал
•    эдийн засгийн үр ашгийн үзүүлэлт

 2. УУЛ УУРХАЙН ХАРИУЦЛАГАТАЙ  АЖИЛЛАГАА
Дотоод болон гадаадын компаниуд энэхүү шагналд нэр дэвшүүлнэ. Судалгаа шинжилгээний ажлуудаа гүйцэтгэн, үйлдвэрлэлийн шатанд үйл ажиллагаанд амжилттай дэвшин орж буй компанид хүртээх оны шагнал.
Шалгуур  үзүүлэлт:

    * Боловсруулах үйл ажиллагааны түвшин (хэдэн хувийн баяжуулалт хийж         байгаа вэ)
    * гэмтэл осолгүй ажилласан цаг ( 100 хүнд ногдох үйлдвэрлэлийн осол             гэмтлийн коэффициент )
    * хөдөлмөр хамгааллын менежментийн тогтолцоо
    * нийгмийн хариуцлагын байдал (ажлын байрны тоо, нийт ажиллагсдад         эзлэх орон нутгийн иргэдийн хувийн жин, дотоодын болон орон нутгийн       ханган нийлүүлэгчдийг сонгосон байдал, орон нутагт оруулж буй               татварын хэмжээ харьцангуй үзүүлэлтээр, хандив, орон нутгийн                   хүүхдүүдээс сургуульд суралцуулж буй байдал)  
    * дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө оруулалтын     хэмжээ
    * олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад хамрагдсан эсэх  
    * санхүү, үйл ажиллагааныхаа тайланг олон улсын хөндлөнгийн аудитаар баталгаажуулсан байдал
    * улсад төлсөн татварын хэмжээ хөрөнгө оруулалтын хэмжээтэй жигнэсэн үзүүлэлтээр


3. ШИЛДЭГ ЭКО УУРХАЙ
Энэхүү шагналыг уул уурхайн хайгуулын төдийгүй олборлолтын үйл ажиллагаа явуулж  буй компанид олгоно. Тухайн компани байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хэрхэн санаачлагатай ажиллаж байгааг   шалгаруулах нэн чухал номинаци юм.

Шалгуур үзүүлэлт:

    * байгаль орчныг хамгаалах бодлогын менежментийн түвшин
    * байгаль орчинд нөлөөлөл багатай  дэвшилтэт технологийн хэрэгжилт
    * байгалийн ямар бүс нутагт нөхөн сэргээлт хийсэн /ус чийг багатай газар нөхөн сэргээлт хийсэн бол илүү оноо өгөх/  
    * байгаль орчныг хамгаалахад тухайн жилд хэчнээн хэмжээний хөрөнгө, мөнгө зарцуулсан
    * байгаль орчны сан байгуулсан эсэх, Сангийн хөрөнгө тогтвортой өссөн эсэх
    * ISO 1400, ISO 1900  болон нөхөн сэргээлтийн дотоодын  стандартуудыг мөрддөг эсэх
    * уурхайн хаалтын санхүүжилтийн эх үүсвэр

4. УУЛ УУРХАЙН ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ
Аюулгүй үйл ажиллагаа явуулж байгаа, сүүлийн 12 сард шинэ дэвшилтэт техник,   технологийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн эсэхээр уг шалгаруулалтыг   дүгнэнэ.

Шалгуур үзүүлэлт:

    * Олборлолтын дэвшилтэт технологи нэвтрүүлсэн болон нэвтрүүлж байгаа эсэх. Монголд өмнө нь уг технологийг ашиглаж байсан эсэх
    * Боловсруулалтын дэвшилтэт технологи нэвтрүүлсэн болон нэвтрүүлж байгаа эсэх. Монголд өмнө нь уг технологийг ашиглаж байсан эсэх
    * Метал авалт, ашигт малтмал олборлолтын түвшин (Технологийн хаягдлыг багасгасан байдал, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ сайжруулсан байдал)

Дээрх номинациудын аль нэгэнд нэр дэвшүүлж буй үндэслэлээ тав хүртэлх хуудаст багтаах ба танилцуулгын материалыг The Mongolian Mining Journal сэтгүүлийн хаягаар хүлээн авна. Дээрх шалгуур үзүүлэлтүүдийн дагуу бэлтгэсэн материалын хамт үйл ажиллагааны Ерөнхий үзүүлэлтийг хавсаргана.
Нэр дэвшүүлэлт 2011 оны арваннэгдүгээр сарын 15 хүртэл явагдана. Мэргэжлийн Шүүгчдийн зөвлөлийн хараат бус шалгаруулалтаар, түүнчлэн мэргэжлийн байгууллагуудын саналын хуудсаар нэгтгэгдэн шалгарсан байгууллагуудад шагнал гардуулах ёслол улс орон даяар олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр өргөн цацагдана.  Номинаци тус бүрээр шалгарсан байгууллага, шилдэг үйл ажиллагааны  сурталчилгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр дараагийн шалгаруулалт хүртэл тогтмол явна.

Дэлхийн түвшний уул уурхайн шилдэг үйл ажиллагаа Монгол эх оронд маань төлөвшин, үндэсний тогтвортой хөгжлийн гарааг тавих болтугай. Уул уурхайн салбарын шилдгийг нэрлэх шалгаруулалт хараат бус, зөвхөн мэргэжлийн шүүлтүүрээр тодорч, өнгө мөнгөний хэмжүүрээс ямагт ангид байг.
                                                                           

   The Mongolian Mining Journal

Улаанбаатар, Чингэлтэй,
Барилгачдын талбай-4,
Макс цамхаг 402, 403 тоот
Утас:77220900
         77220200
         99992019
Факс: 77222300
ider@mongolianminingjournal.com
info@mongolianminingjournal.com

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 12 цаг 57 мин
    Германд төвтэй “Трансперенси интернэшнл” байгууллагаас жил бүр улс орнуудын авлигын төсөөллийн индексийг дэлхий дахинд нэгэн зэрэг зарладаг. Америк, Герман, Англи, Швейцар, Хонконгод байдаг 13 байгууллагын судалгаа, үнэлгээний авлига болон түүнд холбогдох хэсгийн үзүүлэлтийг уг байгууллага сонгон авч тодорхой аргачлалын дагуу индексийг тооцдог. Тодорхойлохдоо 0-100 онооны хооронд дүгнэнэ. Бага оноо нь өндөр авлигатайг илтгэх бол 100 оноо нь  авлигагүйг тодорхойлдог.  
  • 14 цаг 12 мин
    Рио Тинто групп Баруун Австралийн цөлөөр дайран өнгөрдөг 1400 км хурдны замын дагуу “маш өндөр цацраг идэвхт” капсулаа алдсан байна. Рио Тинтогийн төмрийн хүдрийн салбарын тэргүүн Саймон Тротт ням гарагт хийсэн мэдэгдэлдээ "Бид энэ үйл явдлыг маш нухацтай авч үзэж байна" гэж мэдэгджээ. "Энэ үйл явдал нь маш их санаа зовоож байгаа бөгөөд бид Баруун Австралийн иргэдэд айдас түгшүүр төрүүлсэнд харамсаж байна." Рио Тинто болон Баруун Австралийн Засгийн газар 8 миллиметр урттай, бага хэмжээний цацраг идэвхт изотоп цезий-137 агуулсан цацрагийн үүсгүүрийг хайж байна.
  • 16 цаг 29 мин
    Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд АНУ-ын Төрийн департаментын Эдийн засаг бизнесийн хэргийг хамаарсан туслах Төрийн нарийн бичгийн даргын орлогч Ричард Т.Ёнеока нар 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирч, Зөвшилцөх санамж бичигт гарын үсэг зурлаа.   АНУ-ын олон улсын нисэхийн “Агаарын нээлттэй орон зай” бодлоготой нийцсэн орчин үеийн харилцааны суурийг энэхүү хэлэлцээрээр хоёр орны иргэний нисэхийн салбар хооронд байгуулж буй юм. Ингэснээр нислэгийн багтаамж болон давтамж хязгаарлалтгүй болж, чиглэл сонгох, аяллын дугаар хамтран эзэмших зэрэг боломжууд нээгдэнэ.   Хоёр тал өөрсдийн дотоод зохицуулалтуудыг гүйцэтгэж дууссанаар хэлэлцээрт гарын үсэг зурж, хэлэлцээр хүчин төгөлдөр болох юм.
  • 16 цаг 34 мин
    Монголбанкин дахь валютын нөөц 2022 оны 12 дугаар  сард 3.4 тэрбум ам.доллар болж өмнөх сараас 15.3 хувиар өссөн байна. Валютын нөөц  өнгөрсөн оны эхэнд энэ үзүүлэлт 3.9 тэрбум  ам.доллар байсан бөгөөд нөөц  22.1 хувиар буурч байсан юм.  3.4 тэрбум доллар нь манай улсын импортын таван сарын хэрэгцээг хангах хэмжээний нөөц бөгөөд манай улс сард 1 тэрбум ам.доллараар шатахуун, тослох материал авдаг бол тансаг зэрэглэлийн авто машин жин дарахуйц хэмжээний ам.доллар урсгадаг талаар Монголбанкны эдийн засагч мэдээлсэн. 
  • 2023-01-27
     Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй “Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах” MERIT төсөл,  төрийн өмчит “Эрдэнэс Монгол” группийн охин компани “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК  Салхитын мөнгө, алтны ордын Хаалтын менежментийн төлөвлөгөөг жишиг байдлаар боловсруулж байгаа билээ. Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн хоёрдугаар улирал 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд дуусч, төслийн гуравдугаар улирал эхэлсэн юм. Төслийн Үндэсний зөвлөхүүд өөрсдийн хариуцсан хаалтын төлөвлөгөөний бүх бүлгийг энэ улиралд багтааж бүрэн боловсруулж дуусгахаар ажиллаж байна.