Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хувьцаа

Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК


Төмөртэйн төмрийн хүдрийн орд

Ордын байршил:
Төмөртэйн төмрийн орд нь засаг захиргааны нэгжийн хувьд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт харъяалагдана.

Газарзүйн солбицол нь: Хойд өргөрөгийн    49° 40’ 54” -  49°  42’  00” Зүүн уртрагын      107° 12’ 30” - 107° 19’ 10” - аар тодорхойлно.

Дэд бүтэц зам харилцаа: Төмөртэйн орд нь эдийн засаг дэд бүтцийн тааламжтай бүс нутагт оршдог.
•    Улаанбаатар хотоос 360 км,
•    Дархан хотоос 130 км,
•    Хүдэр сумаас 2О км,
•    Ерөө сумаас 40 км,

Улаанбаатар-Сүхбаатарыг холбосон хатуу хучилттай замаас 85 км, Дулаанхааны төмөр замын өртөөнөөс 90 км зайд тус тус алслагдана.
Дархан хотоос Бугант хүртэл татсан өндөр хүчдлийн 110 квт- ийн шугам Төмөртэйн төмрийн ордоос баруун урагш 15-20 км зайтай өнгөрнө. Мөн Бугантаас Хүдэр сум хүртэл 35 кв-тын модон тулгууртай өндөр хүчдлийн шугам ордоос зүүн тийш 10 км зайд өнгөрөн гардаг.


Ордыг ашиглах хэтийн төлөв
Tөмөртэйн орд нь нөөц, агуулгын хувьд нилээд өндөр, боловсруулахад хялбар мөн дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн бүс нутагт байрлах тул олборлоход ихээхэн түлхэц болж байна.  Тус ордыг ашиглах техник эдийн засгийн үнэлгээг 1984, 1997 онд тус тус боловсруулж ордыг ашиглахад эдийн засгийн үр ашигтай гэсэн эерэг үр дүн гарч байжээ.

Ордын тодорхойлолт
Төмөртэйн төмрийн ордын хүдрийн биетийг үндсэнд нь 2 биеэ даасан хэсэгт хувааж үзсэн байна. Үүнд:
1.    Зүүн хэсэг (Зүүн биет, Баруун биет, Хойд биет)
2.    Баруун хэсэг (Хойд биет, Өмнөд хүдэржилтийн бүс) болно.

Ордын нөөц
Монгол Улсын Эрдсийн Баялгийн Зөвлөлийн 1995 оны 2-р сарын 13 -ны өдрийн хуралдаанаар Төмөртэйн төмрийн хүдрийн ордод явуулсан нарийвчилсан хайгуулын ажлыг авч хэлэлцээд нөөцийг нь баталсан байна. Нарийвчилсан хайгуулын ажлыг ордын    Зүүн хэсэгт хийсэн бөгөөд Баруун хэсгийн нөөц нь 1984 онд тогтоогдсон урьдчилсан хайгуулын үр дүнгээр үйлджээ. Төмөртэйн төмрийн ордын геологийн нөөцийг Зүүн хэсгийн Зүүн, Баруун хүдрийн биет, Баруун хэсгийн Хойд хүдрийн биетүүдэд хүдрийн төрөл, мөн агуулгаас хамааруулан тооцоолжээ. Нөөцийн тооцоог хүснэгтээр үзүүлэв.

 Үзүүлэлтүүд В+С1 зэргээр С1 зэргээр
 1 Төмрийн хүдэр, сая.т  157.7  71.59
 2 Ерөнхий төмрийн агуулга, %  51.64  50.17
 3 Хүхэрийн агуулга, %  1.4  1.08
 4 Фосфорын агуулга, %  0.05  0.05


Дархан-Сэлэнгийн районы төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэж “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр“-ийг өргөтгөх, технологийн шинэчлэх хийх төслийг боловсруулах ажлын хүрээнд 2008 онд Төмөртэйн ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл боловсруулагдан дуусаад байна.

Төслийн хөрөнгө оруулалт


Хөрөнгө оруулалт

Хөрөнгө оруулалтын хэмжээ

(сая.ам.долл)

Хөрөнгө оруулалтын эзлэх

хувь,  ( % )

 Ил уурхайн олборлох хүчин чадал жилд  1.5-3.0 сая.тн  
 1 Ил уурхайн тоног төхөөрөмж  31.2  26.1%
 2 Барилга байгууламж  38.7  32.4%
 3 Баяжуулах тоног төхөөрөмж  10.2  8.5%
 4 Дэд бүтэц (авто зам, төмөр зам)  37.1  31.09%
 5 Нарийвчилсан хайгуулын зардал  2.1  1.7%
 НИЙТ  119.3  100%
  • Зочин (202.179.31.62)
    сайн байна уу танайд хүүхэд дадлагажуулж болохуу
    2018 оны 02 сарын 01 | Хариулах
  • уурхай (202.72.247.249)
    Танай уурхай хэзээнээс ажиллаж эхлэх вэ Олон ажилчид чинь хэцүүдлээ ш дэ
    2015 оны 04 сарын 22 | Хариулах
  • зочин (122.201.21.52)
    анкет бөгөлмөөр байна
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.106.116)
    анкет яаж бөглөх вэ
    2014 оны 10 сарын 29 | Хариулах
  • Монголын ирээдүй. (150.129.143.229)
    За металлургын кокстэй болсон цагт энэ төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй Муу Хуй гаа сонс
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • Хохирогч (202.70.46.204)
    Хэ тооцооны нягтлангийн чинь утас хэд юм бэ
    2014 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.10.150)
    ажилд хүн авч байгаа юмуу
    2014 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.254.120.83)
    anket yaj bogloh we
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.29.144.27)
    анкет яаж бөглөх вэээээээээээээээээээээээээээ
    2014 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (180.149.97.110)
    sain bna u
    2013 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.10.150)
    Tumlugt anket yaj bugluh we
    2013 оны 08 сарын 24 | Хариулах