Алт

  • Канадын алтны олборлогч “Сентерра Гоулд” компани энэ оны 3 дугаар улирлын санхүүгийн тайлангаа мэдээллээ. Тус компани мөн хугацаанд 3.2 сая долларын алдагдалтай ажиллажээ. Өмнөх оны 3 дугаар улиралд компанийн алдагдал 1.8 сая доллар байжээ. Ийнхүү алдагдал нэмэгдэхэд алтны зах зээл харьцангуй тааруухан байсан нь нөлөөлжээ.
  • Хонконгийн хөрөнгө оруулалттай “Баян-Айраг Эксплорейшн” компани Завхан аймаг дахь алтны үндсэн ордын олбололтоо 9 дүгээр сараас эхлүүлсэн байна.
  • Монгол улсад алт хайлж, сорьц тогтоох, үнэт эдлэлийн сорьцыг баталгаажуулдаг цорын ганц байгууллага болох Стандарт хэмжилзүйн газрын Сорьцын хяналтын хэлтсийн дарга М.Мөнгөнбаяртай ярилцлаа.
  • Алтны зах зээлд итгэх итгэл өнгөрсөн 2013 онд хөрөнгө оруулагчдын дунд нэлээд сулраад байсан ч заримынх нь хувьд өөдрөг хэвээр байгааг Ройтерсоос гаргадаг алтны судалгааны тайланд бичжээ.
  • Монголбанкны мэдээллээр алт олборлогч компаниуд энэ оны эхний 6 сард 4097.1 кг алт тушаасан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1620.9 кг буюу 65.4%-иар илүү байгаа юм.
  • Монгол банк 2014 оны эхний 4 сард аж ахуйн нэгжүүдээс 1979 кг алт худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.8%-иар өссөн үзүүлэлт юм.
  • Энэ бол Монгол улс 2014 онд эдийн засгийн өсөлтөө хангах, цаашлаад хүн амынхаа амьжиргааны түвшинг дээшлүүлэхээр төлөвлөсөн бодлогын 5 тоо.
  • Шинэ он гарсаар дэлхийн зах зээл эрдсийн үнэ ханшид харилцан адилгүй “хариу урвал” үзүүлж байна. Алт, цагаан алтны үнэ он гарснаас хойш 5-7 хувиар өсөөд буй юм.
  • 12 жилийн тогтвортой үнийн өсөлтийн дараагаар 2013 онд алтны үнэ бараг 30%-иар буурав. Өнөөдрийн байдлаар Нью-Йоркийн бирж дээр нэг трой унц алт 1259,4 ам.доллараар арилжаалагдаж байна.
  • Монгол улсын хэмжээнд алтны анхны албан ёсны олборлолт 1900 оноос эхтэй. Орос-Манж-Монголын хамтарсан “Монголор” нэгдэл 1900-1919 онд 20 орчим тонн алт олборлосон гэсэн мэдээлэл байдаг.
1 2
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 6 цаг 6 минутын өмнө
    Н.Алгаа нь 1975-1980 онд ОХУ-ын Свердловск хотын Уралын политехникийн дээд сургуульд суралцан өнгөт төмөрлөгийн инженер мэргэжил эзэмшсэн. 1990-1991 онд Японы Сендай хотын Тохоку их сургуульд мэргэжил дээшлүүлж, 2009-2012 онд МУИС-ийн хууль зүйн сургуульд эчнээгээр суралцжээ. Тэрээр Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан бөгөөд өдгөө “Дат консалтинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албыг хашиж байна. Монголын уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтэн Н.Алгаагийн салбарын үйл явцад дүн шинжилгээ хийсэн нийтлэлийг The Mongolian Mining Journal  уншигчдадаа цувралаар хүргэж байна.  
  • 2019-09-20 15:51
    Казахстан улс нь Хятадын Лянюнган боомтоор дамжин Зүүн өмнөд Азийн зах зээлд нүүрс экспортолно. Энэ тухай тус улсын Үйлдвэр, дэд бүтцийн хөгжлийн сайд Роман Скляр мэдэгджээ. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарта Токаев анх удаа БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр улс тохиролцсон байна. Казахстан нь жил бүр  хоёр сая тонн нүүрсийг Хятадын нутгаар дамжуулан тээвэрлэж экспортлохоор урьдчилсан хэлэлцээр байгуулжээ. Казахстаны хувьд далайд гарцгүй орон бөгөөд Оросын нутгаар дамжин нүүрсээ экспортолдог. Сүүлийн жил Казахстаны экспортын нүүрсийг Оросын нутгаар дамжуулан тээвэрлэх асуудалд хүндрэл үүсээд байгаа юм.
  • 2019-09-20 11:11
    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өнгөрсөн тавдугаар сард Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэстэй болсон юм. Тус хэлтэс нь  Орхон аймгийн АЖБОГ-тай хамтран дүйцүүлэн нөхөн сэргээлтийн ажлыг хийж эхлээд байна. Энэ хүрээнд Баян Өндөр хайрханы Хүрэнбулагийн аманд нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж буй.   
  • 2019-09-20 11:01
    Бичил уурхайчид, нинжа, хувиараа алт олборлогчид гэж хэнийг хэлэх вэ? Өмнөговь аймгийн Бичил уурхай эрхлэгчдийн холбоо ямар үйл ажиллагаа явуулдаг талаарх мэдээллийг хүргэж байна
  • 2019-09-19 16:06
    “Трансвест Монголиа” ХХК нь Комацугийн уул уурхай, зам барилгын тоног төхөөрөмж болон тус брэндийн баталгаат сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлэх хүчин чадал бүхий Комацугийн Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютер юм. Тус компани үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ сард тохиолоо.