Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Алт олборлолтоос олох орлого нэмэгджээ

Алт олборлолтоос улсын төсөвт төвлөрүүлсэн орлого энэ оны эхний найман сарын байдлаар 4,7 хувь өсчээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2023 оны эхний 8 сарын байдлаар 15,248.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 4,291.9 тэрбум төгрөг буюу 39.2 хувиар өссөн байна. Үүнээс, Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 5,215.4 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2,713.5 тэрбум төгрөг буюу 2.1 дахин өссөн байна.

Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулав.

➢ Уул уурхай, олборлох 4,960.1 тэрбум төгрөг буюу 32.5 хувь,

➢ Газрын тос 200.0 тэрбум төгрөг буюу 1.3 хувь,

➢ ТЗ-ийн төлбөр 21.8 тэрбум төгрөг буюу 0.1 хувь,

➢ Бусад орлого 33.5 тэрбум төгрөг буюу 0.2 хувийг эзэлж байна.