Үйл явдал
”IPO Mongolia” чуулган 7-нд, Blue Sky tower
Монголын эдийн засгийн форумын хүрээнд “IPO Mongolia-2012” чуулга “Blue sky tower”-т болж байна. Тус хуралд Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах сонирхолтой гадаад, дотоодын 100 гаруй компанийн төлөөлөгчид, Монголын хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд оролцож байгаа юм.
Монголын эдийн засгийн чуулган 5,6-нд, Төрийн ордон
“Монголын эдийн засгийн чуулган 2012” бодлогын хэлэлцүүлгийг энэ гуравдугаар сарын 5, 6-нд зохион байгуулах гэж байна. Уг хэлэлцүүлгийг гурав дахь удаагаа “Хөгжилд хамтдаа” уриан дор зохион байгуулах юм.
“Coal Mongolia” олон улсын чуулган 9-10-нд, “SS Club”
Монгол улсын эдийн засгийн хурдасгуур болоод буй нүүрсний салбарын Coal Mongolia 2012 олон улсын чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ арга хэмжээний эхний өдөр уламжлал ёсоор Монгол улсын нүүрсний салбарын бодлого тодорхойлогчид болон энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон компаниудын төлөөлөгчид илтгэл тавьж байна.