Үйл явдал
“Монголын геологи, хайгуул” чуулга уулзалт 29-31-нд, МҮЭСТО
Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургууль, МУИС-ийн Геологи, газарзүйн сургууль, ШУА-ийн Геологи эрдэс баялгийн хүрээлэн, Палеонтологийн төв, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо, Монголын геологийн холбоо, Монгол улсын өрөмдлөгийн холбоо, Монголын геофизикчдийн холбоо хамтран ээлжит “Монголын Геологи, Хайгуул – 2012” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнг зохион байгууллаа.
“Miner & Supplier 2012” форум 15,16-нд Чингис хаан зочид буудал
”Miner and Supplier” уул уурхайн ханган нийлүүлэлтийн хоёр дахь удаагийн форумын эхний өдрийн хурал явагдлаа. Энэ өдрийн хуралд ”Ханган нийлүүлэлтийн талаарх төрийн бодлого зохицуулалт”, ”Үндэсний ханган нийлүүлэгчдийг дэмжих нь”, ”Уул уурхайн ханган нийлүүлэлтийн салбарууд” гэсэн үндсэн гурван сэдвийн дор 10 илтгэл тавигдлаа.