Компанийн мэдээлэл
“Аспайр Майнинг”-тай Овоотын Концессийн гэрээг байгуулав
“Эрдэнэт-Овоот” чиглэлийн 547 км төмөр замын Концессийг гэрээг “Northern Railways” компанитай байгуулах ажлыг Монгол улсын Хөрөнгө оруулалтын газарт даалгах тухай шийдвэрийг өнгөрсөн 8 дугаар сарын 10-ны Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн билээ. Харин өнөөдөр “Northern Railways” компанийн толгой компани “Аспайр Майнинг” энэхүү төмөр замын Концессийн гэрээг байгуулсныг зарлалаа.
CIBC: “Рио Тинто” “Туркойз Хилл”-ийг бүрэн авч магадгүй
Дэлхийн уул уурхайн хоёр дахь томоохон компани “Рио Тинто” “Оюутолгой” зэс, алтны төслийн 66%-ийг эзэмшиж буй “Туркойз Хилл” компанийг ойрын хугацаанд бүрэн худалдан авч магадгүй гэсэн таамаглалыг CIBC-ийн дэлхийн зах зээлийн шинжээч Том Мейер дэвшүүлжээ.
Оюутолгойд 250-300 сая долларын хөрөнгө оруулалт орно
“Рио Тинто” компани энэ жил Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлж, 250-300 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ” хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д айлчлах үеэрээ “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
“Могул коул холдингс” Сингапурын биржид бүртгүүлнэ
“Шарын гол” ХК (MSE:SHG)-ийн хяналтын багцыг эзэмшигч “Могул коул холдингс” компани Сингапурын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эратат лайфстайлс лимитэд” компанитай Гүйцэтгэлийн гэрээ байгуулснаа мэдэгджээ.
Guildford 600МВт-ын станцын төслийг худалдаж авна
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” (ASX:GUF) компани “Цайдам энержи” компанитай нүүрсний уурхайн төсөл болон эрчим хүчний 600 МВт-ын станцын төслийнх нь 80%-ийг авахаар санамж бичиг байгуулжээ.