“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлжээ

2016-09-19 13:53

“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талын гишүүд болох Б.Бямбасайхан, Д.Ганболд, Ч.Отгочулуу нарыг чөлөөлжээ. Өнгөрсөн баасан гаригийн орой “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ хуралдаж уг шийдвэрийг гаргасан хэмээн эх сурвалж мэдээлж байна. “Оюутолгой” компанийн ТУЗ-д Монголыг төлөөлж байсан хүмүүст энэ талаар албан ёсоор мэдээлээгүй аж. “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүн, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан гадаад томилолттой эзгүй байгаа юм байна.

Чөлөөлөгдсөн хүмүүсийн оронд томилгоо хийгдээгүй байна. Ямар ч байсан “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар томилогдсон Б.Мөнхбаатар болон “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлаар шинээр томилогдох хүн “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр томилогдох боломжтой юм. Харин гурав дахь гишүүнээр хэн томилогдох нь тодорхойгүй байгаа бөгөөд улстөрч хүн томилогдож магадгүй талаар “бор шувуу” нисч байна.  

Энэ лхагва гаригт “Эрдэнэс Монгол” компани болон “Оюутолгой” компанийн ТУЗ хуралдах тов гарчээ. “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн хурлаар Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханыг чөлөөлж, шинэ захирал томилох асуудлыг хэлэлцэж магадгүй байна. Харин “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн хурлаар шинэ гишүүдийг танилцуулах бололтой.

С.Болд-Эрдэнэ

 

Сэтгэгдэл байхгүй байна

  • a
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
  • Ck
    Odoo bagabandi munkhbaatar altannar nar shineer tomilogdov gej bicheed hamgiin turuund bi medeelsen geech lol
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
  • G
    ENE HYATDUUD-N ERLIIZUUD HAGA BAYJSANDAA
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • Уржигдар 18 цаг 54 минутад
    Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны эхний арван сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.6 тэрбум ам.долларт хүрч 7.1%-иар өсчээ. Үүнд экспорт 6.5 тэрбум ам.доллар, импорт 5.1 тэрбум ам.долларыг эзэлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад экспорт 9.8%, импорт 3.9%-иар тус тус өслөө. Гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарч өнгөрсөн оны мөн үеийнхээс 394.9 сая ам.доллараар нэмэгджээ.
  • Уржигдар 13 цаг 32 минутад
    Зэсийн үнэ АНУ-Хятадын худалдааны дайны асуудал нааштайгаар шийдэгдэж магадгүй гэсэн үүднээс энэ сарын эхний долоо хоногт  өсөлттэй байсан бол өнгөрч буй долоо хоногт эргээд буурах шинжтэй болж ирлээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдэлтэй шууд холбоотой юм. Тэрбээр хэрэв худалдааны асуудлыг цэгцлэх эхний шатны яриа хэлэлцээр амжилтгүй болбол Хятадын бараанд хавьгүй их татварыг ногдуулах болно гэдгийг мэдэгдсэн юм. Энэ нь зах зээлд худалдааны дайны асуудал тооцоолж байсан шиг нааштай биш болохыг харуулсан юм. Уг нь эхний шатны яриа хэлэлцээрт талууд Чилид болох APEC-ийн чуулганы үеэр гарын үсэг зурах байсан боловч хурал цуцлагдсан билээ. Одоо гэрээг үзэглэх шинэ газрыг зарлах үлдээд байгаа юм.
  • Уржигдар 11 цаг 29 минутад
    МАН эрдсийн экспортын өсөлтөөр нөхцөлдсөн боломжийг алдахыг хүссэнгүй. Энэ удаагийн төсвийг “сонгуулийн жилийн төсөв” гэж тодотгож болно. Эдийн засагчдын тооцоолж байсанчлан энэ төсөв сонгуулийн жилийг угтсан, зардал өндөртэй халгисан төсөв болсонд гайхах зүйлгүй.  Сонгууль дөхөөд сэтгэл хөдлөлдөө автуузай, төсвийн сахилга батыг бүү сулруулаарай хэмээн ОУВС эрх баригчдад анхааруулсаар ирсэн ч Сангийн сайд ирэх оны төсвийн орлогыг өөдрөг төсөөллөөр төсвийн зардлын хэт өсөлтийг эвтэйхэн тусгаж өгчээ. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлыг хуулийн хүрээнд тогтоосон тул бүх зүйл гаднаасаа сайхан харагдана. 
  • 2019-11-14 11:27
    Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлсэнд өөрчлөлт оруулалгүйгээр баталлаа. Нийт тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797 тэрбум 840 сая төгрөг буюу ДНБ-ий 29%, нийт зарлагыг 13 их наяд 872 тэрбум 581.7 сая төгрөг буюу ДНБ-ий 34.1%, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2 их наяд 74 тэрбум 741.7 сая төгрөг буюу ДНБ-ий 5.1%-тай тэнцүү байхаар тооцжээ.
  • 2019-11-13 17:11
    2019 оны эхний арван сарын байдлаар Хятад улс 276.24 сая тонн нүүрс импортолсон  нь өмнөх оны мөн үеийнхээс 9.6%-иар нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн онд тус улс нийт 281 сая тонн нүүрс импортолсон хэмжээнд тун ойртсон дүн болохыг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Сарын дүнгээр авч үзвэл, аравдугаар сард 25.68 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11%-иар өссөн ч өмнөх есдүгээр сарынхаас 15%-иар буурлаа. Шалтгаан нь аравдугаар сарын эхээр болсон Хятадын үндэсний баяртай холбоотойгоор импортын эрчим суларсан гэж зах зээл шинжээчид тайлбарлаж байна.