Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Зэсийн үнэ өсөх хандлагатай байна Өнөөдрийн байдлаар Нью-Йоркийн бирж дээр зэсийн үнэ 0,5 хувиар нэмэгдэж, нэг фунт зэс 3.3735 ам.доллар болсон байна. Харин Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн гурван сарын гэрээт үнэ 0,4 хувиар өсч, 7193 ам.доллар болжээ.
Оросын нүүрсний экспорт нэмэгджээ Оны эхний арван сарын байдлаар ОХУ-ын нүүрсний олборлолт 287,09 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1,4 хувиар буурсан байна. Гэсэн ч экспортын хувьд 12,6 хувиар өсч, 117,83 сая тоннд хүрчээ.
”Эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” хэлэлцүүлэг-хурал 15-нд, Төрийн ордон Монголын уул уурхайн анхны мэргэшсэн сэтгүүл Mongolian Mining Journal сэтгүүлийн газраас “Монголын эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” Хэлэлцүүлэг-хурлыг зохион байгуулах гэж байна.
ГШХО буурсан хэвээр байна Монголбанкны энэ оны эхний есөн сарын төлбөрийн тэнцлийн гүйцэтгэл гарсан байна. Энэ оны эхний есөн сард нэг тэрбум 952 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт Монгол улсад оржээ.
Удоканы зэсийн ордын ТЭЗҮ ирэх сард бэлэн болно Оросын бизнесмэн Алишер Усмановын “Металоинвест” компани нь зэсийн Удоканы ордыг олборлох олон улсын ТЭЗҮ-ийг ирэх арванхоёрдугаар сард авахаар төлөвлөж байна.
“Би уурхайчин” уралдааны дүн гарна Эрдэс баялгийн салбарын хүнд бэрхийг нуруундаа үүрч яваа хөдөлмөрч хамт олны тухай өгүүлэх “Би уурхайчин” сэдэвт гэрэл зургийн уралдаанд 200 орчим бүтээл ирээд байна. Энэхүү уралдаанд оролцогчид нь геологи, уул уурхайн салбарынхан өөрсдөө юм.
“Шивээ-Овоо”, “Багануур”-ын хувьцааг шилжүүллээ Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Шивээ-Овоо” ХК, “Багануур” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг “Эрдэнэс МГЛ” компанид өчигдөр шилжүүлжээ. “Эрдэнэс МГЛ” компани нь уул уурхайн компаниудад Монгол улсын төрийн эзэмшлийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан.
“Монголын эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” хурал болно Монголын уул уурхайн анхны мэргэшсэн сэтгүүл Mongolian Mining Journal сэтгүүлийн газраас “Монголын эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” Хэлэлцүүлэг-хурлыг зохион байгуулах гэж байна.
Урт нэртээс нөхөн төлбөр нэхэгсдийн дараалал нэмэгдсээр Урт нэртэй хуульд хамрагдсан хайгуулын нэгэн компани төрөөс 500 орчим сая доллар нэхэмжилж, шүүхэд хандахаар бичиг баримтаа бүрдүүлээд эхэлжээ.
Б.Галаарид: Шинэ сэтгүүл зүйд ирээдүйн чиг хандлага, стандартыг тодорхойлсон сэтгүүл Mongolian Mining Journal сэтгүүлийн таван жилийн ойг тохиолдуулан сэтгүүлийн хамт олонд баяр хүргэж, улам их амжилт олохыг хүсье. Уул уурхайн салбар манай орны хөгжлийн нэн чухал эх сурвалж болохын хэрээр эерэг сөрөг асуудал улам бүр олшрон тодорч байгаа билээ.
Якут дахь газрын ховор элементийн Томтор ордыг олборлоно Орос улс газрын ховор элементийн томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, тус улсын ИСТ групп болон төрийн өмчит “Ростех” компани хамтран Сахагийн Бүгд найрамдах улс /Якут/ дахь газрын ховор элементийн Томтор ордод олборлолт явуулах юм.
Оюутолгойн хувьцаа өсөлтгүй байна “Оюутолгой” буюу Turquoise Hill Resources компанийн хувьцаа (NYSE:TRQ) Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр өнөөдрийн байдлаар 4.82 доллараар арилжаалагдаж байна.
Кызыл-Курагино төмөр зам 2018 онд ашиглагдаж эхлэнэ 2018 он гэхэд Кызыл-Курагино төмөр замаар анхны галт тэрэг явж эхлэнэ хэмээн Элегестийн нүүрсний ордод олборлолт явуулж буй “Тувагийн эрчим хүчний корпорац”-ийн захирал Руслан Байсаров мэдэгджээ.
Хятадын аж үйлдвэрлэл сайжирч байна Хятадын аж үйлдвэрлэлийн эрчмийн үзүүлэлтийг илтгэдэг “Purchasing Manager Index”-ийн үзүүлэлт өнгөрсөн аравдугаар сард 51.4 гарчээ.
MIBG: Биржийн талаарх хөрөнгө оруулагчдын зовнилыг шийдэх хэрэгтэй Монголын хөрөнгийн зах зээл хөгжлийнхөө үед байна. “Mongolian Investment Banking Group”-ийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Крис МакДугаллтай Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн боломж болон компанийнх нь үндсэн үйлчилгээний талаар ярилцлаа.
Төмөрлөг үйлдвэрлэлийн салбарыг хамтран хөгжүүлнэ Уул уурхайн яам, Монголын Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо Монгол улсад төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Энэхүү санамж бичигт Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Х. Энхсайхан нар гарын үсэг зурсан юм.
Хятадын компаниуд Оросын нүүрсний ордуудад хөрөнгө оруулах сонирхолтой Оросын нүүрсний томоохон төслүүдэд БНХАУ-ын компаниуд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа тухай ОХУ-ын Байгаль орчны сайд Сергей Донской мэдэгджээ.
Р.Фрийдланд кино бизнест хөл тавилаа Эрдэс баялгийн салбарын маш амжилттай замналынхаа дараа уул уурхайн хөрөнгө оруулагч Роберт Фрийдланд кино бизнест аз сорихоор боллоо хэмээн www.stockhouse.com сайт мэдээлжээ.
“Монгол орны Өрөмдлөгийн албаны тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд” хурал 12-14-нд, ШУТИС Монголын Өрөмдлөгийн холбоо болон ШУТИС хамтран “Монгол орны Өрөмдлөгийн албаны тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд” сэдэвт онол, практикийн арвандөрөвдүгээр бага хурлыг зохион байгуулахаар болжээ. Хурлын үеэр өрөмдлөгийн ажлын менежмент, арга, техник, технологи, сургалт, судалгааны талаар хэлэлцэж, илтгэл тавих аж.