Шинэ мэдээ
Эрдсийн зах 2014 онд
Одоогийн байдлаар Австралийн коксжих нүүрсний FOB үнэ 122-137 ам.доллар/тонн байна. Харин CFR нөхцөлтэй үнэ нь 151 ам.доллар/тонн байна.
Хар салхинаас болж төмрийн хүдрийн тээвэрлэлт зогсжээ
Даваа гаригийн өглөө халуун орны хар салхи Баруун Австралийг дайран гарсан байна. Баруун Австралийн Цаг уурын хүрээлэнгийн мэдээллээр Кристин хэмээх гуравдугаар зэргийн 200 км цагийн хурдтай хар салхи Port Hedland болон Өмнөд Hedland хотыг дайран өнгөрсөн байна.
2.1 тэрбум долларын ГШХО оржээ
Монголбанкнаас Төлбөрийн тэнцлийн эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлийг гаргажээ. Урьдчилсан гүйцэтгэлээр эхний 11 сард хоёр тэрбум 145 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт манай улсад оржээ.
Австрали зэсийн үлэмж орд “Olympic Dam”-ыг дэмжинэ
Дэлхийн уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч гол улсын нэг Австрали зэс, уран, алт, мөнгөний том орд “Olympic Dam”-ыг өргөтгөх ажлыг дэмжихээр болоод байна. Өнгөрсөн хэдэн жилд энэ том төслийн өргөтгөлийн ажил олон ч удаа хойшлоод байсан юм.
Монголоос Хятад руу нефтийн хоолой тавина
Монгол улсаас БНХАУ руу түүхий газрын тос дамжуулах хоолой тавихаар болсон байна. Газрын тосны экспортлогч компаниудаас ийм саналыг Газрын тосны газар, Уул уурхайн яаманд тавьжээ.
Үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллана
“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгасны дагуу төмөр замын суурь бүтцийг барьж байгуулахад үндэсний аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжин ажиллах зорилгоор Зам тээврийн яам, “Монголын төмөр замын барилгачдын үндэсний холбоо” өнөөдөр хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ.
Хятад АНУ-тай занарын төсөлд хамтарна
Хятадын төрийн өмчийн “Шинхуа Энержи” компани АНУ-д занарын хийн төсөлд хамтран ажиллахаар болжээ. Пенсилванид байрлах энэхүү төслийн орд газраас эхний гучин жилд нийтдээ 3.8 тэрбум куб метр хий олборлоно гэж тооцож байна.
Mining Journal Awards 2013 болно
Геологи, уул уурхайн салбарын оны шилдэг үйл ажиллагааг шалгаруулдаг Mining Journal Awards дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Хятадын коксжих нүүрсний импорт нэмэгджээ
Дэлхийн коксжих нүүрсний хамгийн том хэрэглэгч болох Хятад улсын коксжих нүүрсний импорт өнгөрсөн арваннэгдүгээр сард 9 хувиар өсч 6.6 сая тоннд хүрчээ. Өнгөрсөн аравдугаар сард тус улсын импорт 6.05 сая тонн, өмнөх есдүгээр сард 7.25 сая тоннд хүрч байсан юм.