Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Рио Тинто” 9.4 тэрбумын татвар төлжээ “Рио Тинто” групп үйл ажиллагаа эрхэлдэг улс орон тус бүрт төлсөн татварын мэдээллээ дэлгэсэн “Татвар төлөлтийн тайлан”-гаа гаргажээ. Уг тайлангийн дүнгээр 2013 онд “Рио Тинто” нийт 9.4 тэрбум ам.долларын татварыг улс орнуудад төлсөн байна.
“Роснефть” компанийн Ерөнхийлөгчтэй уулзлаа Уул уурхайн сайд Д.Ганхуяг ОХУ-ын Роснефть компанийн Ерөнхийлөгч И.И.Сечин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг олон жилийн хугацаанд Роснефть компани Монгол Улсыг газрын тосны бүтээгдэхүүнээр хангаж ирсэнд талархаж буйгаа илэрхийлж, өнгөрсөн жил хуралдсан Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар жилд ОХУ-аас Монголд 1.0 сая тонн хүртэл хэмжээний газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх талаар ярьсныг онцоллоо.
“Шилдэг оператор” шалгаруулна Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, “Катерпиллар” корпорацийн Монгол дахь албан ёсны дилер “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК хамтран “Шилдэг оператор” шалгаруулах тэмцээн зохион байгуулах гэж байна. Энхүү тэмцээн нь уул уурхайн салбарт тоног төхөөрөмж, машин механизм нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчдийн үзэсгэлэн “MINETECH 2014”-ийн хүрээнд зохиогдож буйгаараа онцлог юм.
Хүнд машин, механизмын шоу үзүүлбэр болно Уул уурхайн ханган нийлүүлэлт, тоног төхөөрөмж, үйлчилгээний MINETECH үзэсгэлэн 7 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Төв Азийн орнуудын уул уурхайн салбарынхан чуулна Казахстан улсын Астана хотноо Төв Азийн уул уурхайн MINEX форум 5 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Зэсийн үнэ 6500 долларт ч хүрэхгүй болтлоо буув Зэсийн үнэ 2010 оны 6 дугаар сараас хойшхи хугацаан дахь хамгийн доод түвшиндээ хүрч буурчээ. Өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 6495 доллар, харин Нью-Йоркийн COMEX бирж дээр нэг фунт (453.59 гр) нь 2.92 доллар болж буурсан байна.
Асгатын мөнгөний уурхайн нөхцөл байдалтай танилцлаа Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэ сарын 10-12-нд Баян-Өлгий аймагт ажиллалаа. Энэ үеэр Уул уурхайн сайд тус аймгийн Ногооннуур сумын нутагт орших цайр, хар тугалганы “Дулаан хар”-ын уурхайн баяжуулах үйлдвэрийн нээлтэнд оролцжээ.
Кызыл-Курагино төмөр замын ажил 6 дугаар сараас эхэлнэ ОХУ-ын Тувагийн эрчим хүчний үйлдвэрлэлийн корпораци /ТЭПК/ нь Элегест коксжих нүүрсний ордыг ашиглах төслийн хүрээнд Кызыл-Курагино төмөр зам барих компанийг шалгаруулах шалгаруулалт зарлажээ. Гэрээний дүн одоогоор тодорхойгүй бөгөөд нийт 410 км төмөр зам барих төсөл 156 тэрбум рублиэр үнэлэгдэж байна.
Ус, хаягдал усны технологи, сайн аж үйлдвэрийн туршлага аяллыг зохион байгуулна Монголын шинжлэх ухааны академи, Германы EnviroChimie компани “Аж үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэх, дахин ашиглах технологи сэдэвт хурал, семинарыг 2012 онд Улаанбаатар хотноо хамтран зохион байгуулсан.
“Miner and Supplier” дөрөв дэх жилдээ Монголын уул уурхайн ханган нийлүүлэлтийн талаар жил бүр хэлэлцэж, шийдвэр гаргах түвшинд тодорхой асуудлуудаар дүгнэлт зөвлөмж танилцуулдаг “ “Miner and Supplier-2014” форум, үзэсгэлэн дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байна.
Төмрийн хүдрийн экспорт 10 сая тоннд хүрнэ Монгол улс өнгөрсөн 2013 оны байдлаар 6.7 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь манай улсын хувьд түүхэн дээд амжилт болж байна. Харин экспортын хэмжээ 2016 он гэхэд 10 сая тоннд хүрэх тооцоог Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо гаргажээ.
“Рио Тинто”-гийн ТУЗ-ийн гишүүд томилогдоно Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани, “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа аж. Anne Lauvergeon, Simon Thompson нарыг ТУЗ-ийн хараат бус захирлаар томилохоор болжээ.
4 дүгээр сарын хамгийн том цугларалт “MONGOLIA MINING 2014” Mongolia Mining-2014 олон улсын уул уурхайн үзэсгэлэн 4 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэн 4 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдах юм. Уул уурхайн том оврын машин, тоног төхөөрөмжийг дэлгэн үзүүлэх боломж бий болгохын тулд Буянт-Ухаа спортын ордонг сонгожээ.
“Нэн түрүүнд ХАБ-2014” маргааш эхлэнэ Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци “Нэн түрүүнд ХАБ-2014” бага хурал, үзэсгэлэнг энэ сарын 13-нд Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” соёлын ордонд зохион байгуулахаар болжээ.
Зэсийн үнэ найман сарын доод үнээс ялимгүй өсөв Зэсийн үнэ Хятадын эдийн засаг, аж үйлдвэрийн өсөлт удаашрахын хэрээр өнгөрсөн долоо хоногт найман сарын доод үнэд хүрсэн юм. Өчигдөр Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 6608 долларт хүрсэн нь өнгөрсөн зургадугаар сарын сүүлээс хойшхи хамгийн доод үнэ болсон юм.
“Энержи Ресурс” 58 сая долларын алдагдалтай ажиллажээ Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation 2013 оны тайлангаа өчигдөр гаргажээ. Өнгөрсөн онд тус компани 58.1 сая ам.долларын алдагдалтай ажилласан байна. 2012 онд мөн 2.5 сая долларын алдагдалтай ажиллаж байсан юм.
Монгол – Солонгосын бизнес форумд УИХ-ын дарга оролцоно Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргын урилгаар 2014 оны 3 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Налайхын их уурхайн өнөөдөр.... Фото сурвалжлагыг Б.Рэнцэндорж /ГАММА/