Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Хятад цэвэр зэс импортлохоо зогсоож магадгүй Хятад улс зэсийн хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж буй ч ойрын нэг, хоёр жилийн хугацаанд цэвэр зэс импортлогч бус харин экспортлогч улс болж магадгүй тухай ”Minmetals Nonferrous Metals”-ийн Дэд Ерөнхийлөгч Шиаогуанг Жин хэлжээ.
Монголд шинээр хөрөнгө оруулах боломж, эрсдлийг хэлэлцэнэ Лондон хотноо энэ сарын 29-нөөс тавдугаар сарын 2-нд “Mongolia Investment Summit-2014” хөрөнгө оруулалтын чуулган гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Уул уурхайн яам “Дисковер Монгол” чуулганыг дэмжиж ажиллана Уул уурхайн яам, Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци /МУУҮА/ хамтын ажиллагааны Санамж бичгийг өнөөдөр байгууллаа.
BHP Billiton төмрийн хүдрийн шинэ уурхай нээлээ Англи-Австралийн хамтарсан уул уурхайн “BHP Billiton” компани төмрийн хүдрийн Жимблебар уурхайг энэ сарын 23-нд албан ёсоор нээгээд байна.
Төмөр замыг Монголоор дайруулах саналыг Медведев дэмжжээ ОХУ-ын Тувагийн эрчим хүчний үйлдвэрлэлийн корпораци нь /ТЭПК/ Элегест коксжих нүүрсний ордыг ашиглах төслийн хүрээнд ордоос БАМ хүртэлх нийт 410 км төмөр замыг шинээр барих тендерийг өнгөрсөн сард зарласан билээ.
Уул уурхайн компаниудын татвар 49%-иар буурав Татварын ерөнхий газраас эрдэс баялгийн салбарт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын төлсөн татварын мэдээг гаргасан байна.
“Дэлхийн цэвэр нүүрс 2014” чуулган Монголд болно Олон улсын “World Clean Coal 2014” чуулган ирэх 5 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
Элга ордын нүүрсний төслийг Хятадын банк санхүүжүүлнэ Оросын “Мечел” компани Якут дахь 2,2 тэрбум тоннын нөөцтэй Элга нүүрсний ордыг ашиглах лицензийг 2008 онд авснаас хойш ордыг БАМ-тай холбох 316 км төмөр замын бүтээн байгуулалтад 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
“Эрдэнэ Ресурс” хайгуулын ажилд 1 сая долларын “хөрөнгө босгоно” Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс” компани энэ сарын 15-нд хувьцааны хаалттай арилжаа хийж, 350 мянган долларын хөрөнгө босгохоор болсноо зарласан. Энэ хүрээнд тус компанийн “хуучин” түнш Teck Resources компани “Эрдэнэ Ресурс”-ын хоёр сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 17.5 центээр үнэлэн худалдан авчээ.
Олборлогч компаниудын ашиг ба алдагдал Монголын Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцаат компаниудын 2013 оны санхүүгийн тайлан гарч байна. Уул уурхайн салбарын компаниудын ашиг, алдагдал ямар байсан талаарх мэдээллийг хүргэе.
Хятадын консорциум Лас Бамбас ордыг худалдан авна Англи-Швейцарийн хамтарсан “Glencore Xstrata” компани нь Перу дэх Лас-Бамбас зэсийн ордоо худалдах асуудал багагүй хугацаанд үргэлжилж олны анхаарлыг татаж байлаа.
Хятадад төмрийн хүдрийн орд илэрчээ Хятадын зүүн хойд нутгийн Зилинь мужийн Байшань хотын ойролцоо төмрийн хүдрийн томоохон орд илрүүлсэн байна. Эл орд газар 188 сая тонн нөөцтэй болохыг тогтоожээ.
Орос Энэтхэг рүү газрын тос дамжуулах хоолой тавина Украйнтай үүсгээд буй хурцадмал байдлын улмаас газрын тос, хийн бүтээгдэхүүнийхээ гол зах зээл-Европыг алдахад хүрээд буй Орос улс Энэтхэг рүү тос нийлүүлэх хоолой тавих яриа хэлэлцээрийг аль хэдийнэ өрнүүлж эхэлжээ.
Рио Тинто-ийн “safety” өмнийн говьд нутагшжээ Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Оюутолгойн орд, түүнийг түшиглэн байгуулсан уурхай болон Баяжуулах үйлдвэр, ер нь бүхэлдээ Оюутолгой төсөл нь “Дэлхийд 3 дугаарт ордог, дэлхийд томоохон тооцогддог..., дэлхийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах...” гэсэн тодотголтой.
ОХУ-ын газрын тосны экспортын татвар 2,8%-иар буурна Ирэх 5 дугаар сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар 10,9 ам.доллараар буурах аж.
Монгол улс 126.5 мянган тонн ураны нөөцтэй Цөмийн энергийн газрын мэдээлснээр Монгол улс ураны 126.5 мянган тонн баталгаат, 1.5 сая тонн таамаг нөөцтэй аж. Нөөцийнхөө хэмжээгээр дэлхийд эхний 13-т ордог, дэлхийн ураны нөөцийн 1%-ийг бүрдүүлдэг байна.
11 компани 3 тэрбумын ногдол ашиг тараав Монголын Хөрөнгийн биржид нийт 249 компани бүртгэлтэй байдаг бөгөөд 108 хувьцаат компани 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа ирүүлсний 50% буюу 54 ХК нь өнгөрөгч онд ашигтай ажиллажээ.
Ерөнхий сайд захидалдаа юу дурдав? Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Рио Тинто” группын Гүйцэтгэх захиралд захидал явуулснаа мэдэгдэж, “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилт хойшилсон нь Монголын Засгийн газраас хамаараагүй гэдгийг олон нийтэд зарлалаа.