Шинэ мэдээ
Хөдөлмөрийн аюулгүй орчныг бий болгоно
Шинэчлэлийн Засгийн газрын төрийн зарим ажил үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх зорилтын хүрээнд Уул уурхайн яам болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн байгууллагатай харилцан ойлголцлын “Санамж бичиг” байгууллаа.
“Цонхтой” арван жилд...
Энэхүү үгийг Монголын Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Л.Баяраахүүгийн ярианаас эшиллээ. Анхаарал татахуйц үг.
Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгыг баталсангүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Зэс өсч, төмрийн хүдэр буурав
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 4 дүгээр сард гадаад худалдааны алдагдал 84.7 сая доллар болжээ. Өмнөх сард нь 10 сая долларын ашигтай байсан билээ.
POSCO, Baosteel компаниуд Элга ордод хувь эзэмшинэ
Оросын уул уурхайн магнат “Мечел” компани Якут дахь өөрийн эзэмшлийн коксжих нүүрсний Элга ордын 25 хувийг Азийн хөрөнгө оруулагчдад худалдах асуудал бараг 2 жилийн хугацаанд яригдаж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд Оросын тал ямар компаниудтай яриа хэлэлцээр хийж байгаа нь нууцлагдаж байсан юм.
Оюутолгой 108 сая долларын орлого олжээ
“Туркойз Хилл Ресурс” компани 2014 оны нэгдүгээр улирлын тайлангаа гаргажээ. Нэгдүгээр улиралд нийт 50.6 сая ам.долларын алдагдал хүлээсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 0.3 сая доллараар буурчээ.
МУУҮА-ийн 20 жилийн ой өнөөдөр тохиож байна
Уул уурхайн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа явуулж ирсэн томоохон төрийн бус байгууллагуудын нэг Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци /МУУҮА/ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Хятад “Ньюкасл” боомтыг 1.75 тэрбум доллараар авчээ
Австралийн төдийгүй дэлхийн хоёр дахь хамгийн том нүүрсний боомт “Ньюкасл”-ыг эзэмших эрхийг Хятадын консорциум 1.75 тэрбум австрали доллараар авчээ. Тодруулбал 98 жилийн хугацаатай түрээсийн журмаар боомтыг эзэмших ажээ. Уг нь “Ньюкасл” боомтыг эзэмшүүлэхээр дуудлага худалдааны эхний үнийг 700 сая доллар гэж зарласан байжээ.
Хятадын аж үйлдвэрийн эрчим төлөвлөснөөс буурав
Дэлхийн хоёр дахь томоохон эдийн засагтай улс Хятадын аж үйлдвэрлэлийн эрчим дөрөвдүгээр сард ялимгүй өсчээ. HSBC, Markit санхүүгийн байгууллага сар бүр тус улсын үйлдвэрлэлийн эрчмийг судлан гаргадаг юм.
Төмөр замын төсөлд Дэлхийн банк оролцохоо мэдэгдлээ
Дэлхийн банкны Монгол, БНСУ, БНХАУ хариуцсан дарга ноён Клаус Роланд энэ өдрүүдэд манай оронд ажиллаж байна. Тэрбээр Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Монгол улсад хэрэгжих “Цахим эрүүл мэнд”, “Ухаалаг засаг”, “Боловсролын салбарын шинэчлэл”, “Тогтвортой амжиргаа II” төслүүдийн хэлэлцээг Эдийн засгийн хөгжлийн яамтай хийж дуусчээ.
Хөшөөтийн уурхай хөрс хуулалтаа эхлүүлнэ
Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн ордод хөрс хуулах гэрээг 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр МоЭнКо ХХК болон “Моннис Майнинг Экьюпмент” ХХК-ийн хооронд байгуулжээ.
17.4 сая ам.долларыг урьдчилгаа болгон шилжүүлжээ
Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаар энэ сард геологи, уул уурхай, газрын тосны салбарт хийгдсэн томоохон ажлуудыг холбогдох албаны хүмүүс танилцууллаа.