Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Мечел Элгагийн төмөр замаа худалдана Оросын Засгийн газар “Мечел”-д тус компанийн Элга орд руу холбогдсон 321 км үргэлжилсэн 2 тэрбум долларын өртөг бүхий төмөр замын худалдаанд санхүүжилт олгох төлөвтэй байна
Nippon Steel уул уурхайн төсөлд хөрөнгө оруулахад бэлэн Японы гангийн “Nippon Steel & Sumitomo Metal Corporation” /NSSMC/ 1 тэрбум ам.доллараар төмрийн хүдэр, нүүрсний ашигтай төслүүдийн тодорхой хувийг худалдаж авахад бэлэн буйг тус корпорацийн Дэд Ерөнхийлөгч Кацухико Ота мэдэгджээ.
АМГ-ын дарга Г.Алтансүхийг ажлаас нь чөлөөллөө Засгийн газрын өнгөрсөн бямба гаригийн хуралдаанаар Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Цагаансуваргын ордод төрийн хувь эзэмшил тогтоохыг дэмжлээ УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаанаар хэлэлцсэн гол асуудлуудын нэг нь “Цагаансуваргын ордод төрийн хувь эзэмшлийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх тухай байв.
Siemens Монголд 10 дахь жилдээ Германы Siemens компани үйл ажиллагаа, технологи болоод олон улсад хэрэгжүүлж буй томоохон төслүүдээ танилцуулах ”Siemens Industry Day Mongolia 2014” арга хэмжээг Кемпински зочид буудалд зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөг тус компани Монгол улсад үйл ажиллагаа явуулаад 10 жил болж буй ойн баярын хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Замын төлбөр 1 доллар болжээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн авто замын хураамжийг 1 тонныг нь 1 ам.доллар болгож бууруулжээ. “Энержи ресурс” компанийн барьсан уг замыг өнгөрсөн 2 дугаар сард “Эрдэнэс Монгол” компани барьсан өртөг болох 90 сая долларыг ньтөлж, шилжүүлэн авсан билээ.
Н.Алгаа МУУҮА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогджээ 20 жилийн ойтойгоо энэ жил золгосон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн /МУУҮА/-ийн бүх гишүүдийн ээлжит бус чуулган энэ сарын 28-нд “Блю Скай” цогцолборт боллоо.
“Оюутолгой” 30%-иа цомхотгож магадгүй “Оюутолгой” ХХК өнөөдрөөс ажлаас чөлөөлөгдөх тушаалыг ажилчдадаа тарааж эхэлжээ. Компанийн зүгээс хэчнээн ажилтнаа халж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Цагаансуваргын ордын асуудлыг дэмжлээ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Цагаансуваргын ордод төрийн хувь эзэмшлийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Цэвэр нүүрсний технологийн асуудлаар чуулж байна Шанхай хотноо төвтэй “World Сlean Сoal Сonference” олон улсын чуулган Монгол улсад анх удаа “Clean Coal Mongolia” арга хэмжээг зохион байгуулж байна. Нүүрс боловсруулах технологийг нэвтрүүлэх, ашиглах талаар хэлэлцэх тус арга хэмжээг нүүрсний нөөц баялагтай улс орнуудад зохион байгуулдаг онцлогтой.
Рио Тинто, Гвиней 20 тэрбум долларын төмрийн төслийг үзэглэлээ Дэлхийн хамгийн том төмрийн хүдрийн орд болох Симандоу төслийн хөрөнгө оруулалтын гэрээг удтал хойшлуулсны эцэст Гвинейн Засгийн газар, Рио Тинто болон түүний “нөхөд” болох Чайналко, Олон улсын валютын сан гэрээнд өчигдөр гарын үсэг зуржээ.
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдалд “дүн тавив” Канадын Бритиш Колумбын (UBC) их сургуулийн уул уурхайн чиглэлээр суралцдаг оюутнууд Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын (ОҮИТБС) хамгийн сүүлд гаргасан 2012 оны тайланд хийсэн дүн шинжилгээгээ өчигдөр танилцууллаа. Уг семинарт мөн Монголын ОҮИТБС-ын ажилтнууд, байгаль орчин болон уул уурхайн чиглэлийн зарим төрийн бус байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.
Хятадын коксжих нүүрсний импортод Монголын эзлэх хувь дахин буурчээ Хоёр жил завсарласан “Нүүрсний салбарын удирдах ажилтны ээлжит V зөвлөлгөөн”-ийг өнгөрсөн баасан гаригт Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас зохион байгуулсан юм.
Авто самосвалын шинэ эрин “Трансвест Монголиа” компани харилцагчиддаа зориулж ээлжит сургалтаа зохион байгууллаа. Тус компаниас урьд нь “Гидр эсковаторын үүсэл, хөгжил, ирээдүй” зэрэг гурван ч сургалт семинарыг харилцагч байгууллагуудынхаа мэргэжилтнүүдэд зохион байгуулаад байсан билээ.
Индонез экспортоо нэмэгдүүлнэ Дэлхийн зэсийн баяжмал, нүүрс, цагаан тугалгын зах зээлд томоохон нийлүүлэгчээр оролцдог Индонез улс ирэх жил экспортоо эрчимтэй нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Өнгөрсөн жил тус улсын хувьд экспорт нь 3.9%-иар буурч 182.6 тэрбум ам.доллар, импорт 2.6%-иар буурч, 186.6 тэрбум ам.долларт хүрчээ.
“Газпром” 25 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөр авна Орос улс 2018 оноос эхлэн жилд 38 тэрбум шоо метр байгалийн хийг 30 жилийн хугацаанд Хятадад нийлүүлэх гэрээ үзэглээд байгаа билээ.
Монгол банкны алт худалдан авалт 26.8%-иар өсөв Монгол банк 2014 оны эхний 4 сард аж ахуйн нэгжүүдээс 1979 кг алт худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.8%-иар өссөн үзүүлэлт юм.