Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Оюутолгой” 30%-иа цомхотгож магадгүй

“Оюутолгой” ХХК өнөөдрөөс ажлаас чөлөөлөгдөх тушаалыг ажилчдадаа тарааж эхэлжээ. Компанийн зүгээс хэчнээн ажилтнаа халж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Эх сурвалжууд нийт ажилчдынхаа 10%, 15%, 30%-ийг цомхотгож байгаа гэсэн янз бүрийн тоог мэдээлж байна. 2013 оны эцсийн байдлаар “Оюутолгой” ХХК-д 2900 орчим хүн ажиллаж байгаагаас 2619 нь монгол ажилчид юм. Нийт төслийн хүрээнд 7000 гаруй хүн ажиллаж байгаа аж.

“Оюутолгой” ХХК ажилчдаа ийн цомхотгож байгаа нь зэсийн үнэ буурч байгаа болон “Рио Тинто”-гийн эзэмшлийн зэсийн бусад уурхайнуудтай харьцуулахад Оюутолгойд хамгийн их хүн ажилладагтай холбоотой байж магадгүй хэмээн зарим эх сурвалж мэдээлж байна. 

Тэгвэл “Рио Тинто” группын Америк дахь төсөл Кеннекотын зэсийн уурхай ойролцоогоор 2500 орчим үндсэн ажилтантай, төслийн хүрээнд 14 мянга гаруй хүн ажилладаг юм байна. Тус уурхай нь Америкийн хоёр дахь том зэсийн уурхай бөгөөд Америкийн нийт зэсийн үйлдвэрлэлийн 25 орчим хувийг хангадаг аж. 2011 онд 237 мянган тонн зэс, 379 мянган унци алт үйлдвэрлэж байжээ. Харин “Оюутолгой” компани энэ онд 150-175 мянган тонн зэс, 700-750 мянган унци алт үйлдвэрлэх төлөвлөгөөтэй юм.
С.Болд-Эрдэнэ