Шинэ мэдээ
ГШХО 977 сая доллараар буурав
Монголбанкнаас энэ оны эхний 9 сарын Төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлийг гаргажээ. Эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол улсад 697.5 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/ оржээ.
Коксжих нүүрсний зах зээл ирэх онд тогтворжиж магадгүй
Коксжих нүүрсний гол тоглогчдын нэг Ванкуверт төвтэй “Teck Resources” компани энэ оны 3 дугаар улирлын тайлангаа гаргасан байна. Тус компанийн захирал Дон Линдсэй өнгөрсөн улиралд тус компани 75.5 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан тухай мэдээлжээ.
Бороогийн уурхайн үйл ажиллагаа дуусах төлөвтэй байна
Канадын алтны олборлогч “Сентерра Гоулд” компани энэ оны 3 дугаар улирлын санхүүгийн тайлангаа мэдээллээ. Тус компани мөн хугацаанд 3.2 сая долларын алдагдалтай ажиллажээ. Өмнөх оны 3 дугаар улиралд компанийн алдагдал 1.8 сая доллар байжээ. Ийнхүү алдагдал нэмэгдэхэд алтны зах зээл харьцангуй тааруухан байсан нь нөлөөлжээ.
Уул уурхайн компаниудын ТУЗ-ийн гишүүд уулзалдав
“Эрдэнэс Монгол” компаниас өөрийн охин, хараат компаниудын ТУЗ-ийн гишүүдтэй уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд “Нээлттэй нийгэм хүрээлэн”-гийн багш Д.Байлыхүү “Компанийн ТУЗ-ийн сайн засаглалын нийтлэг жишээ ба Монголын өнөөгийн байдал” сэдвээр, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн
АМГ: 11 талбайд тусгай зөвшөөрөл олгов
Засгийн газрын 216 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу 106 талбайд сонгон шалгаруулалт зарлахаар болсон.
BHP Billiton III улирлын тайлангаа танилцуулав
Дэлхийн уул уурхайн томоохон компани BHP Billiton нь 3 дугаар улирлын тайлангаа танилцуулсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төмрийн хүдрийн олборлолт 17%-иар өсч 57,09 сая тонн болжээ.
”Northern Railways”-ийн төмөр замын концессийн төслийг хэлэлцэж эхлэх төлөвтэй
Өнгөрсөн баасан гаригт УИХ-аас баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” төслийн хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигтийн төмөр замыг стандартын царигтай (1435 мм), Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой- Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замыг Оросын царигтай (1520 мм) барихаар тогтсон.
Төмрийн баяжмалын үнэ дахин буурлаа
Өнгөрсөн 9 дүгээр сарын сүүлээр 62%-ийн агуулгатай төмрийн баяжмал нэг тонн нь 80 ам.долларт хүрэхгүй болж буурсан билээ. Улмаар энэ сард ялимгүй өсч 82 ам.долларт хүрээд байсан ч өчигдрийн байдлаар 1%-иар буурч 79 орчим ам.доллар болжээ.
П.Очирбатын нийтлэлийн эмхтгэл хэвлэгдлээ
Монгол улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбатын “Дэлхийн эрдэс түүхий эдийн цогцолборт Монголын эзлэх орон зай” нийтлэлийн ном уншигч таны гар дээр очиж байна.