Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Оюутолгойн үнэ цэнийг 2.5 тэрбум доллараар танав

Turquoise Hill Resources компаниас өнгөрсөн сарын сүүлээр Оюутолгойн 2014 оны техникийн тайланг гаргасан бөгөөд үүнд төслийн өнөөгийн цэвэр үнэ цэнийг 7.43 тэрбум ам.доллар гэж тусгажээ. Энэ нь өнгөрсөн оны тайлан, танилцуулгуудад өгүүлж байсан дүнгээс 2.4 тэрбум гаруй доллараар буурсан үзүүлэлт юм. Олон улсын хэвлэлүүдэд Монгол улсын Засгийн газар татварын акт гаргасантай холбоотойгоор “Рио Тинто” үлэмж боловч ээдрээтэй байгаа энэхүү төслийн үнэлгээг 2.5 тэрбум доллараар буурууллаа хэмээн мэдээлж байна.

Харин Turquoise Hill компанийн цахим хуудаст дэлгэсэн тайланд дурдсанаар төслийн үйл ажиллагааг хойшлуулсан нь үнэлгээг 0.8 тэрбум доллар, далд уурхайн олборлолтын бүтээмж төсөөлж байснаас доогуур болж байгаа нь 1.5 тэрбум доллараар тус тус бууруулахад хүргэснийг тэмдэглэжээ.

Өнгөрсөн баасан гаригт Нью-Йоркийн бирж дээр Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч Turquoise Hill компанийн хувьцааны ханш 6.7%-иар өсч 3.35 долларт хүрчээ.

Хамгийн сүүлд тус компани захирлуудын зөвлөлдөө доктор Жэймс Гиллийг энэ сараас эхлэн хараат бус гишүүнээр томилоод байна. Тэрбээр олон улсын уул уурхайн салбарт 40 гаруй жилийн туршлагатай нэгэн бөгөөд AUR Resources-д Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад одоо Gowest Gold, Asset Chile-ийн Fenex Fund-д техникийн зөвлөх хийж байна.


Б.Төгс