Шинэ мэдээ
Томтор ордыг 2017 оноос ашиглаж эхэлнэ
ОХУ-ын Якут дахь газрын ховор элементийн Томтор ордын олборлолт 2017 онд эхэлнэ гэж төслийн оператор компани “Восток Инженеринг” мэдэгджээ. Эл ордын таамаг нөөц нь 154 сая тонн юм.
BHP-ийн ашиг хагас жилийн дүнгээр 47%-иар буурав
Дэлхийн хамгийн том уул уурхайн компани BHP өнөөдөр өнгөрсөн оны хоёрдугаар хагасын буюу 2015 оны санхүүгийн эхний хагас жилийн тайлангаа мэдээллээ. Тус тайланд дурдсанаар компанийн цэвэр ашиг мөн хугацаанд 4.27 тэрбум доллар болж, өмнөх оны мөн үед 8.11 тэрбум доллар байснаасаа 47%-иар буурчээ.
Монголын мега төслүүд
Монгол улс анх удаа “Мега төслийн форум” зохион байгуулав. Олон олон асуудал хөндсөн тэрхүү форумаас MMJ доорх асуудлуудыг онцолж байна. М.Энхсайхан Сайд “Мега төслийн форум” дээр уул уурхайн төсөл дээр мега төслийн онцлогуудыг тодруулж ярихдаа, Монголд 9 асуудалд зайлшгүй анхаарал төвлөрүүлэх ёстойг онцолсон юм.
“Оюутолгой” ХХК 1 сая дахь тонн баяжмалаа экспортоллоо
“Оюу толгой” ХХК-ийн экспортод гаргасан баяжмалын нийт хэмжээ нэг сая тонн хүрсэн тухай өнөөдөр мэдэгдлээ. Тус компани анхны баяжмалаа 2013 оны 7 дугаар сард экспортод гаргаж байсан бол өнөөдөр нэг сая дахь тонн баяжмалаа экспортод гаргаж байна.
“Эрдэнэ Ресурс” Зуунмод төслөө зарна
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс” компани молибдени-зэсийн Зуунмод төслөө зарахаар болжээ. Уг төслийг Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Tian Poh Rescources компани худалдан авахаар болжээ.
“Терра Энержи” нүүрсний экспортоо эхлүүллээ
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” компанийн Монгол дахь охин компани “Терра Энержи” Өмнөговь аймгийн “Баруун Ноён уул” коксжих нүүрсний ордод өнгөрсөн оны сүүлээр олборлолтоо эхлүүлээд байгаа билээ.
Сэм Уолш: “Оюутолгой”-н 50.1% бидэнд хангалттай
“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Сэм Уолш, Оюутолгойн төрийн эзэмшлийн хувийг худалдаж, оронд нь нэмэлт роялти авах тухай Монголын Засгийн газрын саналын талаар өчигдөр хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг мэдээлжээ.
“Рио Тинто” 2014 оны тайлангаа гаргав
Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” 2014 оны үйл ажиллагааны тайлангаа өнөөдөр мэдээллээ. Тайланд дурдсанаар, өнгөрсөн онд “Рио Тинто” компани 6.53 тэрбум гаруй долларын цэвэр ашигтай ажиллаж, өмнөх оны үзүүлэлтээ 78%-иар ахиулж чаджээ.
Эх орончдын эгэл түүх
В. Путин шийдэмгий шийдвэрүүд гаргасаар байна. Тэрбээр тун чиг яарч буй бөгөөд уншигч Таны газрын зураг дээр харж буй Транссибирийн төмөр замыг дагуулан В. Путин мөнгө “цацсаар” байна.