Шинэ мэдээ
Ерөнхий сайд: Шинэ сэргэлтийн бодлогоор эдийн засаг гурав дахин тэлнэ
“Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд эхний 10 жилд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсүүдийг шийдвэрлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, хийхээр төлөвлөж буй гол ажлуудын талаар иргэд, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгнө гэж Ерөнхий сайд танилцуулгынхаа эхэнд хэллээ. Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнд дотоодын нийт бүтээгдэхүүн багадаа гурав дахин тэлж, эрчим хүчний чадал 2.5, боомтын хүчин чадал гурав дахин, экспортын хэмжээ хоёр дахин өсөж, 280 гаруй мянган ажлын байр бий болно гэж тооцжээ.
Геологи хайгуулын салбар нь уул уурхайн салбарын тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэгч үндэс суурь болдог
“Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход илүү хариуцлагатай, өндөр шаардлага тавина. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хариуцлагыг өндөрсгөж, хатуу шалгууртай заалтыг хуулийн төсөлд тусгасан. Харин хайгуулийн тусгай зөвшөөрөл олголтод илүү либерал бодлого баримтална. Яамны зүгээс тусгай зөвшөөрөл олголт, хайгуулын болон уулын ажлын тайлан төлөвлөгөө зэрэг иргэд, аж ахуйн нэгжүүдэд чирэгдэл учруулдаг үйл явцыг бүрэн цахимжуулж байна” хэмээн Г.Ёндон сайд онцолсон. Хайгуулын тусгай зөвшөөрөл тойрсон асуудлаар УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Баттай MMJ-ийн сэтгүүлч Р.Ренчиндулам ярилцлаа.
АХБ: Монголын эдийн засгийн өсөлт 2023 оноос сайжирна
Бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдол, гадаад худалдааны тасалдал, түлш шатахууны үнийн огцом өсөлтийн бизнесийн зардал дахь сөрөг нөлөөгөөр инфляц 2022 онд өсөх бөгөөд жилийн дундаж инфляц 12.4% болж огцом нэмэгдэхээр байна. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах нь импортын барааны үнийн өсөлтөөр дамжиж инфляцад сөргөөр нөлөөлнө. Харин 2023 онд эдгээр хүчин зүйлсийн сөрөг нөлөө харьцангуй зөөлөрнө гэж үзвэл дундаж инфляц 9.3% болж тогтворжих төлөвтэй юм.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн (2022.04.06) баталлаа. Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлсэн давуу эрхийн хувьцааны бүртгэлийг баталгаажуулах арга хэмжээ авахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д үүрэг болголоо.
Түүхий эдээр харилцан “өлсөх” тоглолт
Оросын түүхий эдээс баруун татгалзана. Мөн барууны бараа бүтээгдэхүүнээр хэсэгтээ ОХУ цангана. Харилцан “өлсөх тоглолт”. Жижиг оронд том эдийн засагтай улс хориг тавихад үйл явдал бага талын буултаар дуусдаг бол том гүрнүүдийнх улам бүр “харилцан гэдийлт”-ээр даамжирдаг ажээ. Хойд хөрш болон барууны хооронд буулт хийх янзгүй өдрүүд үргэлжилж буй нь 2022 он, дараагийн урт хугацааны байр байдлыг тодруулж байна.
Дэлхийн улс орнууд цар тахлын нөлөөгөөр нийлүүлэлтийн сүлжээний эмх замбараагүйдэлтэй тулгарсан бол одоо тэр байдал улам бүр дордох гэж байна.
Нэг хувийн өгөөжтэй, хоёр хувийн ашигтай компаниудаа ЦААШИД ХЭРХЭХ ВЭ?
Манайд өгөөж , ашгийн иймхэн үзүүлэлттэй Төрийн гэх 106, орон нутгийн өмч гэсэн тодотголтой 273 компани эгнээ байраа эзлэн, эдийн засгийн үзүүлэлтийг хойш татан “тормойсоор”, бас ч болоогүй ах дүүс, үр хөврөл гарган тэлсээр байна. Төр өмчөө бүртгэн, цаашид хэрхэн засаглалыг сайжруулах талаар бодож эхэлсэн гэдгийг Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл АНУ-ын Худалдааны танхим (AmCham)-ын ээлжит хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан юм.
“Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүд” хэлэлцүүлэг боллоо
Хэлэлцүүлгийг УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал нээж хэлсэн үгэндээ геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт Жендэрийн талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2019 онд батлан амжилттай хэрэгжиж байгааг дурдаад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан квотод хүргэх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгааг онцолсон юм. Мөн Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катерин Ивкоф “Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийг талаар хийж байгаа бидний үйл ажиллагаа үр дүнтэй байгаад сэтгэл өндөр байна” хэмээн зочдод хандан хэллээ. Хэлэлцүүлэгт УИХ, Засгийн газар, агентлаг болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Дэлхийн банк: ОХУ-ын эсрэг хориг нь түүхий эдийн нийлүүлэлт, санхүүгийн дарамтыг нэмэгдүүлэв
Украины дайн болон ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ нь түүхий эдийн нийлүүлэлтийг тасалдуулж, санхүүгийн дарамтыг нэмэгдүүлж, дэлхийн өсөлтийг сааруулж байна гэж Дэлхийн Банкны “Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тойм: Шуургыг сөрөх нь” тайланд дүгнэжээ. Үүнд шатахууныхаа дийлэнх хэсгийг импортлодог Монгол Улс болон Тайландын Хаант улсын, мөн түүнчлэн хүнсний импортоос хэт хамааралтай Номхон далайн арлын улс орнуудын бодит орлого буурч байна.
“Бүтээн байгуулалт 2022” экспод оролцож буй салбар бүрийн компаниудын хооронд мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломжийг нээнэ
Бүтээн байгуулалт 2022” Барилга, дэд бүтэц, уул уурхайн салбарын үзэсгэлэнгийн алтан ивээн тэтгэгчээр “ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК” ажиллаж байна. “Монгол орноо бүтээн байгуулцгаая” уриан дор зохион байгуулагдаж байгаа барилга, зам тээвэр, уул уурхай, эрчим хүчний салбарын нэгдсэн үзэсгэлэн хоёр дахь жилдээ 2022 оны дөрөвдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд “Степпе Арена” мөсөн өргөөнд зохион байгуулагдах гэж байна. Арга хэмжээний алтан ивээн тэтгэгч “ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК” компанийн Автосэлбэг болон Засвар үйлчилгээний хэлтсийн ерөнхий менежер Коичи ОКАМОТО-той ярилцлаа.
Монголбанкинд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төсөл УИХ-д өргөн барина
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар (2022.04.04) олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
УУХҮЯ: Оны эхний гурван сард 2.52 сая тонн нүүрс экспортлов
Нүүрсний экспорт гуравдугаар сарын 25-аас 31-ний өдрүүдэд авто замаар 2,711 чингэлэг, төмөр замаар 700 чингэлэг, он гарсаар 2.52 сая тоннд хүрчээ. Мөн хугацаанд авто замаар 248 чингэлэг, төмөр замаар 108 чингэлэг буюу оны эхнээс 334.8 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 5.8%-ийн өсөлттэй байна. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 16, төмөр замаар 799 чингэлэг буюу оны эхнээс нийт 616.1 мянган тонныг экспортолжээ.
“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн тендерийн явц удаашралтай байна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон БНЭУ-ын ЭКСИМ банк, “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн Менежментийн зөвлөх компанийн удирдлагуудтай уулзаж төсөл хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй зарим асуудлаар (2022.03.31) санал солилцлоо. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн зөвлөх “Engineers India Limited” компанийн гүйцэтгэх захирал Вартика Шукла “Нэн тэргүүнд тендерийн сонгон шалгаруулалтад оролцож буй компаниудын үнийн дүнг бууруулах болон бусад гарц шийдлийг олох нь чухал" гэсэн юм.
Нүүрсний экспорт он гарсаар 2.2 сая тоннд хүрэв
Он гарсаар буюу гуравдугаар сарын 24-ний байдлаар манай улс 2,208.2 мянган тонн нүүрс экспортлоод байна. Долоо хоногийн дүнгээр буюу гуравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд авто замаар 2601 чингэлэг, төмөр замаар 650 чингэлэг нүүрс экспортолжээ. Зэсийн баяжмалын тухайд, долоо хоногт авто замаар 192 чингэлэг, төмөр замаар 106 чингэлэг буюу оны эхнээс 311 мянган тонн баяжмал экспортолсон байна. Үүнээс гадна оны эхнээс нийт 558.2 мянган тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон бөгөөд сүүлийн долоо хоногт авто замаар 27, төмөр замаар 875 чингэлэг төмрийн хүдэр гадагш нийлүүлжээ.
Эдийн засгийн чуулган 7-8-ны өдрүүдэд болно
“Монголын эдийн засгийн чуулган 2022” нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд гуравдугаар сарын 21-30-нд “Төрийн бүтээмжийн сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Боомтын сэргэлт, Хот хөдөөгийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт” гэсэн зургаан сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэгээ зохион байгуулсан. Эдгээр хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг ирэх сарын 7, 8-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдах “Эдийн засгийн чуулган”-ы үндсэн хэлэлцүүлэг дээр танилцуулж бодлогын шийдвэрүүдэд тусгах юм.
МУУҮА-ийн Бүх гишүүдийн хурлаар шинэ Гүйцэтгэх захирлаа сонгов
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн (МУУҮА) 2022 оны Бүх гишүүдийн хурал өнөөдөр боллоо. Жилд нэг удаа хуралддаг тус хурал өнгөрсөн хоёр жил “Ковид” цар тахлын улмаас завсарлаад байсан юм. Энэ удаагийн Бүх гишүүдийн хурлаар ассоциацийн 2021 оны ажлын тайлан, энэ жилийн шинэ төлөвлөгөөгөө хэлэлцэн дүрэмдээ өөрчлөлт оруулжээ. Дүрмийн өөрчлөлтөөр хэд хэдэн шинэлэг зүйлүүд тусгагдсан гэдгийг ассоциацийн төлөөллүүд хэлж байна.
Засгийн газар: Ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх тогтолцоог бүх талаар дэмжинэ
Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн нийтийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах, амлалт үүрэг хүлээхийн зэрэгцээ энэ хүрээнд олон улсын байгууллагууд, өндөр хөгжилтэй орнууд, хувийн хэвшлийн салбаруудтай нягт хамтран ажиллах боломж бүрдээд байгааг Ерөнхий сайд онцоллоо. Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тогтвортой, ногоон хөгжлийн хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, Ногоон санхүүжилт, Ногоон тогтвортой зээл, Ногоон тогтвортой бонд, Ногоон даатгал, Ногоон финтек зэрэг санхүүжилтийн арга хэрэгслүүдийг Монгол Улсад амжилттай нутагшуулахыг бүх талаар дэмжинэ.
УУХҮЯ: Шатахууны импортын үнэ гуравдугаар сард 13%-иар өсөв
ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахууны хил үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд хамааралтай байдаг бөгөөд хоёрдугаар сарын газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор “Роснефть” компанийн гуравдугаар сарын хил үнэ өмнөх сараас нэмэгдэж ирсэн. Тодруулбал, автобензины хил үнэ төрөл тус бүрдээ өмнөх сараас тонн нь 109 ам.доллароор өсчээ.
ЗТХЯ: Энэ тохиолдлыг осол гэж үзэхгүй, гологдол гэж тооцно
Зам, тээврийн хөгжлийн яам болон Улаанбаатар төмөр зам ХНН-ийн холбогдох албаныхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболд “2022 оны гуравдугаар сарын 27-ны 19:40 цагт Цогтцэций өртөөнд аж ахуйн ажил хийж байсан галт тэрэгний нэг вагоны дугуй замаас гарсан. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байгаа зарим мэдээлэл буруу ойлголт төрүүлээд байна. Жишээлбэл, вагоны зураг нь 2018 онынх байгаа юм. Өчигдөр болсон энэ тохиолдлыг осол гэж үзэх боломжгүй. Төмөр замын мэргэжлийн хэллэгээр энэ тохиолдол нь осол биш гологдол гэсэн ангилалд багтана” хэмээн хэллээ.