Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
WoodMackenzie: Гангийн салбарын хүлэмжийн хийн ялгаруулалт 30%-иар буурна Гангийн салбарын хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ 2050 он гэхэд 30%-иар буурах тооцооллыг “Wood Mаckenzie” судалгааны байгууллага дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл 2021 оны байдлаар гангийн салбар нийтдээ 3.34 тэрбум тонн хүлэмжийн хий ялгаруулсан бол 2050 онд энэ хэмжээ 2.33 тэрбум тонн болж буурна гэж тооцжээ.
АИ92 шатахууны импортын үнэ дөрөвдүгээр сард үргэлжлэн өсөв Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар манай улсын газрын тосны бүтээгдэхүүний импорт 523.1 мянган тонн буюу 433 сая ам.доллартай тэнцсэн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Өөрөөр хэлбэл нефтийн бүтээгдэхүүний импорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад жингээр 8.9%-иар буурсан ч үнийн дүнгээр 43 орчим хувиар нэмэгдсэн байна.
CRU: Зэсийн ханшийн шинэ оргил удахгүй тохионо “Дэлхийн зэсийн хурал 2022” Чилийн нийслэл Сантьяго хотноо гуравдугаар сарын 28-30-нд боллоо. Энэ удаагийн хурал нь илүү байгаль орчин, нийгмийн хариулагын сэдвүүдэд төвлөрсөн төдийгүй хорь дахь удаагийн арга хэмжээ геополитикийн хурцадмал үед болсноороо онцлог байлаа. Тухайлбал уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зэсийн салбарын хүлэмжийн хийн ялгаруулалтыг хэрхэн бууруулах тухай хурлаар хэлэлцсэн. Энэ онд дэлхийн зэсийн уурхайн нийлүүлэлт өмнөх оныхоос 4%-иар өсөхөөр байгаа ч зэсийн зах зээлд хомсдол байсан хэвээр байна. Энэ онд Камоа Какула болон бусад уурхайн нийлүүлэлт нэмэгдэхээр байгаа боловч цаашид байгаль орчин, нийгэм, засаглалын асуудлаас үүдэлтэйгээр шинэ төслүүдэд эрсдэл учирч болзошгүйг хурлаар онцлов. Ногоон шилжилтийн нөлөөгөөр зэсийн ханш 10 мянган ам.долларын шугамаас давсан төдийгүй голлох металын биржүүдийн агуулах дахь нөөц буурч байгаа нь үнийн өсөлт үргэлжлэх нөхцөл болж байна.
Туркойз Хилл: Оюутолгой оны эхний улиралд 403 сая долларын орлоготой ажиллав “Оюутолгой”-н хяналтын багцыг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани энэ оны нэгдүгээр улирлын санхүүгийн үр дүнгээ танилцууллаа. Энэ оны эхний улиралд тус компанийн борлуулалтын орлого 402.7 сая ам.доллартай тэнцсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс (526.5 сая ам.доллар) 23.5%-иар буурсан байна. Гэхдээ энэ хугацаанд зэсийн ханш 17.9%, алтны үнэ 4.3%-иар тус тус өссөн нь орлогын бууралтыг тодорхой хэмжээнд хазаарлах нөлөө үзүүлжээ. Үйлдвэрлэлийн гарц доошилсон нь баяжмал дахь металын агуулга, тэр дундаа алтны хэмжээ мэдэгдэхүйц буурсантай холбоотой. Энэ онд агуулга багатай хүдрийн хэсэгт олборлолт хийх тул баяжмал дахь металын хэмжээ буурч, орлого ч доошлохоор байгаа юм.
Р.Алимарданов: Үр дүнтэй, ил тод байдлыг хангахад өгөгдөл, мэдээллийг ашиглах нь чухал Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Засгийн газар ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр зорьж буй. Эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогод уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар нь голлох байр суурийг эзэлж байна. Эдгээрт урт, дунд хугацааны бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд орон нутгийн түвшинд мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх нь чухал бүрдэл хэсэг болж байгаа юм.
Газрын тосны салбарын “нэвтэрхий толь”  Газрын тосны салбарт Монгол Улсын гавьяат  багш, ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын  зөвлөх профессор, Монголын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал, Олон улсын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн болон Инженерийн ухааны  Академийн гишүүн, Газрын тосны сургалт-судалгаа-мэдээллийн төвийн захирал, техникийн ухааны доктор, профессор Ж.Цэвээнжавын  “Миний салбар, бидний мэргэжил” уулзалт ШУТИС –д боллоо. Ж.Цэвээнжав багш  боловсролын салбарт 1975 оноос одоог хүртэл  МУИС, ПДС, ТИС, ШУТИС-д орлогч декан, декан үүрэг гүйцэтгэгч, тэнхимийн эрхлэгч, профессорын багийн ахлагч, тэргүүлэх профессор, профессор, зөвлөх профессороор тасралтгүй 46 дахь жилдээ  үр бүтээлтэй ажиллаж байна.  
Ашигт малтмалын салбарын төсөвт төвлөрүүлэх орлого оны эхний улиралд 53%-иар буурав Салбарын яамны мэдээлснээр оны эхний улиралд эрдэс баялгийн салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого 738.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 835.3 тэрбум төгрөг буюу 53.1%-иар буурчээ.
"Оюутолгой"-н Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзлаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзав. Хатагтай Дэйрдрэ Лингенфэлдер Байгалийн ухаан, байгаль орчны менежментийн мэргэжилтэй бөгөөд Өмнөд Африкийн усны менежментийн газраас ажлын гараагаа эхэлжээ. Тэрбээр Иохансбург хот орчмын алт, нүүрсний уурхайг хариуцаж, мөн "Англо-Американ", "Рио Тинто" зэрэг компанид уул уурхайн үйл ажиллагаа, гангийн үйлдвэрлэлийн чиглэлээр нийт 24 жилийн турш ажилласан туршлагатай гэдгээ уулзалтын эхэнд танилцуулсан. Түүнчлэн Тогтвортой хөгжил, байгаль орчны асуудлаар мэргэшсэн учир Оюутолгой төсөлд мэргэжлийн ур чадвар, туршлагыг нэвтрүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа онцолсон юм.
ГЕГ: Төмрийн хүдрийн экспорт сэргэх хандлагатай байна Төмрийн хүдрийн экспортын жин, үнийн дүн он гарсаар 60-70%-ийн бууралттай байна. Оны эхний дөрвөн сарын байдлаар манай улс нэг сая тонн төмрийн баяжмалыг 102 сая ам.доллараар экспортолжээ. Гэхдээ дөрөвдүгээр сард 401.3 мянган тонн төмрийн баяжмал экспортолсноос үзэхэд худалдаа сэргэх аястай байна.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр (2022.05.11) тогтлоо. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод заасныг хэрэгжүүлэх зорилготой хуримтлалын сан болон хөгжлийн сангаас бүрдэх Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах шаардлага бий болжээ.
”Эрдэнэс Монгол” ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлав Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 11-нд болов. Хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталлаа. Тус компанийн бүтцийг цомхон чадварлаг болгоход анхаарч, давхардсан шаардлагагүй бүтцийн нэгжийг нэгтгэх, чиг үүргийг тодорхой болгох арга хэмжээ авах, түүнчлэн нэгдлийн хэмжээнд санхүүгийн сахилга батыг сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах, өртөг зардал бууруулах, үр ашигтай ажиллахад анхаарах, үйл ажиллагаа явуулдаггүй, үр ашиггүй хараат болон охин компани, төслийн нэгжийг татан буулгах, хараат болон охин компаниудын давхардсан Төлөөлөн удирдах зөвлөлийг нэгтгэх, татан буулгах, нэгдлийн үйл ажиллагааны уялдааг сайжруулах талаар зохих арга хэмжээ авч эргэн танилцуулахыг холбогдох хүмүүст даалгалаа. Бүтцийг шинэчлэн баталснаар:
"1000  инженер-Ажлын байр 2022” " өдөрлөг маргааш болно         Ес дэх жилдээ зохион байгуулж буй "1000 инженер-Ажлын байр 2022” өдөрлөг маргааш 09:00-17:00 цагийн хооронд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хичээлийн 8 дугаар байрны 12 давхарт болно. Япон Улсын Коосэн сургууль болон их сургуульд инженерийн чиглэлээр суралцаж 2022 оны гуравдугаар сард төгсөж эх орондоо ирсэн Коосэн хөтөлбөрийн 30, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 66, нийт 96 төгсөгч өдөрлөгт  оролцоно. Эдгээр төгсөгчид нь япон, англи хэлний өндөр мэдлэгтэй бөгөөд Япон улсад 2-3 жилийн хугацаанд суралцаж барилга дэд бүтэц, механик, мэдээллийн систем, цахилгаан электроник, архитектур зэрэг мэргэжил эзэмшжээ. Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн төгсөгчдийн хувьд Япон улсын их сургуулийн болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хос дипломтой төгсдөг давуу талтай.
“Уул уурхай ба орон  нутгийн иргэд: Итгэлцлийг бэхжүүлэх дата мэдээлэл” уулзалт болно Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Олон улсын санхүүгийн корпорацийн Хөгжлийн төлөө ил тод байдал хөтөлбөр хамтран “Уул уурхай ба орон нутгийн иргэд: итгэлцлийг бэхжүүлэх дата мэдээлэл” олон талт оролцогчдын уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 13-ны өдөр Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд 10 цагаас  зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээ нь уул уурхайн үйл ажиллагааны үр нөлөөний тухай орон нутгийн түвшинд мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд тустай нээлттэй өгөгдөл ба түүнийг ашиглах сайн туршлагуудын талаар оролцогч талуудын ойлголтыг бэхжүүлэх, уул уурхайн орлогын менежмент, нийгмийн болон байгаль орчны үр нөлөөний талаарх орон нутгийн иргэдийн мэдээллийн хэрэгцээ, яриа, хэлэлцүүлгийг эрчимжүүлэх, үр дүнг бататгах, ОУСК болон УУХҮЯ-ны хамтын ажиллагааны хүрээнд нэн тэргүүнд нээлттэй өгөгдлийн форматаар ил тод болгох шаардлагатай өгөгдлийн бүрдлүүдийг эрэмбэлэх арга зүй, техник уулзалтуудын талаар мэдээлэл хүргэж, санал авах зорилготой аж.  
О.Амгаланбаатар:  Нарансэвстэйн боомтыг нээснээр Монгол Улс Ази-Европыг холбосон дөт замын сүлжээг бий болгоно “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл” уулзалт-хэлэлцүүлэг дөрөвдүгээр сарын 11-нд Говь-Алтай аймгийн Алтай хотноо боллоо.  Хэлэлцүүлэгт Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал, Ашигт малтмал, газрын тосны газрын хэлтсийн дарга Б.Дашпүрэв, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Засаг даргын орлогч Г.Чинбат, АЗДТГ-ын дарга Ц.Батзориг, АЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Хурцгэрэл, сумдын Засаг дарга, Байгаль орчны улсын байцаагчид, хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцов. Өнөөдрийн байдлаар, Говь-Алтай аймгийн хэмжээнд ашиглалтын 59, хайгуулын 68, түгээмэл тархацтай ашигт малтмалын 9, нийт 136 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаа бөгөөд энэ нь нийт газар нутгийн 3.8%-ийг эзэлж байна.
Уул уурхайн компаниуд “Шилдэг 10 татвар төлөгч”-өөр тодров Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэж, “Шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгжүүдийг  тодруулдаг уламжлалтай. Татварын Ерөнхий газар 2020 оноос үйлчилгээндээ сегментийн бодлого нэвтрүүлэн аж ахуйн нэгжүүдийг орлогоор нь  том, дунд, жижиг, бичил гэж ангилах болсон билээ. Ийнхүү  ангилал тус бүрээс 10 шилдэг татвар төлөгчийг шалгаруулдаг юм.  Монгол Улсын хэмжээнд 20 тэрбум төгрөгөөс дээш орлоготой том ангиллын 811 баялаг бүтээгч байдгаас 2021 оны хувьд 5.7 их наяд төгрөгийн татвар төлжээ. 2021 оны том ангиллын шилдэг 10 татвар төлөгчөөр уул уурхайн  компаниуд тодорсон байна. 
Эрдэнэсийн нууцыг тайлсан 65 жил Геологийн төв лаборатори анх Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ)-ын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 461 дүгээр тогтоолоор “Эрдэм Шинжилгээний Төв Лаборатори” нэртэйгээр байгуулагдсан. Өнгөрсөн 65 жилийн хугацаанд манай хамт олны хийж бүтээсэн олон сайхан амжилтын нэг нь импортыг орлосон, экспортын чиг баримжаатай, дэлхийн стандартыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болж чадсан юм. Энэ бүтээгдэхүүн нь лабораторийн амин чухал хэрэгцээ болсон, хүмүүсийн ярьдгаар эталон загвар буюу аттестатчилсан стандартчилсан загвар юм. Ер нь стандартчилсан загвар нь уул уурхайн бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээний ажлын чанарт захиалагчийн зүгээс хяналт хийх лабораторийн шинжилгээний үр дүнгийн шууд баталгаа болж өгдөг.
Цогтцэций өртөөнөөс төмөр замаар 9.5 мянган тонн нүүрс экспортлов Нүүрс тээврийн жолооч нар Цогтцэций-Чойр чиглэлийн тээврийг зогсоосноор нүүрсний экспорт зогсож, олон тэрбум төгрөгийн алданги хүлээж байгаа тухай мэдээлсэн. Нүүрсний экспортыг зогсоохгүй байх үүднээс гуравдугаар сарын 31-ээс хойших хугацаанд Цогтцэций өртөөнөөс гурван галт тэргээр, 150 вагон, 9506.2 тонн экспортын нүүрсийг 300 нурмаг ачаа ачих зориулалттай чингэлгээр тээвэрлэн БНХАУ-ын талд хүлээлгэн өгөөд байна.
Катодын зэсийн экспорт 3.37 мянган тоннд хүрлээ Он гарсаар дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 5-нд авто замаар 2,891 чингэлэг, төмөр замаар 499 чингэлэг нийт оны эхнээс 4,039.7 мянган тонн нүүрс экспортод гарчээ. Мөн хугацаанд авто замаар 299 чингэлэг, төмөр замаар 225 чингэлэг буюу оны эхнээс 492.8 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 23.1%-ийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 3,371.9 тонн катодын зэс экспортолжээ.
Б.Цэнгэл: Төрийн өмчит компаниудыг шинэчлэх цаг нь ирсэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлтэй төрийн өмчит компаниуд тойрсон цаг үеийн асуудлаар The Mongolian Mining Journal-ийн Г.Идэрхангай ярилцлаа.  тайлан мэдээллийг олон нийтэд ил тод  тайлагналын нэгдсэн механизмтай болгоно Төрийн өмчийн тухай хуулийг 1996 онд баталснаас хойш зарчмын томоохон өөрчлөлт оруулаагүй. Иймд тус хуулийг өөрчлөхөөр болж байна. Зарчмын ямар өөрчлөлтүүд оруулах вэ? Юуны өмнө, танай сэтгүүлийн уншигчидад энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Монгол Улс 1990 оноос төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцаанаас зах зээлийн харилцаанд шилжин өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн. Улмаар 1996 онд төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль батлагдсан.
Ордын үнэлгээгээр тодорхойлох уу, оруулсан хөрөнгө оруулалтаар хэмжих үү? Монголын уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл “Уул уурхайн салбарын эрх зүйн шинэтгэл” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Уул уурхайн Эрдэс баялгийн холбоо, Монголын Эрдэс баялгийн эдийн засаг менежментийн холбоо, Уул уурхайн Хүрээлэн, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо, Жоншны холбоо, Зураг төсөл зохиогчдын холбоо зэрэг байгууллагын тавь гаруй төлөөлөл оролцон “Ашигт малтмалын тухай хууль”-ийн шинэчлэлтэй холбоотойгоор санал бодлоо солилцсон юм.
81 82 83 84 85 86 87