Шинэ мэдээ
Хятадын эрэлт буурснаар төмрийн хүдрийн үнэ уналаа
Хятад дахь гангийн эрэлт даваа гарагт буурч, үйлдвэрлэл удааширсаны улмаас төмрийн хүдрийн үнэ 11 дүгээр сараас хойших хамгийн доод түвшинд хүрч унасан байна. Хойд Хятадад импортолсон 62% Fe маркийн гангийн үнэ 4.14%-иар буурч, тонн тутамд 105.84 ам.доллар болжээ.
Зэсийн “ногоон” ирээдүй
“Оюутолгой” төслийн гүний уурхай нээлтээ хийж баялгийнхаа охь ундаргад хүрлээ. Хөрөнгө оруулалтын гэрээг анх үзэглэснээс хойш 10 гаруй жил хүлээсний эцэст, олон ч саад бэрхшээлийг ардаа үлдээн ашиглалтад орж буй энэ үед зах зээлийн шинжийг тандвал ихээхэн таатай ирээдүй харагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт 1.5 сая тонн нүүрс экспортолжээ
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого оны эхний гурван сарын байдлаар таван их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 1.2 их наядаар өссөн байна. Үүнээс, Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 1.6 их наяд төгрөг. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 896.7 тэрбум төгрөг буюу 2.2 дахин өссөн үзүүлэлт аж. Төсвийн орлогын бүрдүүлэлтэд эрдэс баялгийн салбарын орлого 32.2 хувийг эзэлсэн байна.
Чили литийн үйлдвэрлэлээ төрийн эзэмшилд авах шийдвэр гаргалаа
Чилийн Ерөнхийлөгч Габриэль Борик пүрэв гарагийн орой Засгийн газар литийн үйлдвэрийг төрийн эзэмшилд авч, улмаар хувийн хэвшлийн компаниудтай хамтран орон нутгийг хөгжүүлэх загварыг хэрэгжүүлнэ гэж мэдэгдэв.
Энэхүү шинэ бодлого нь үндэсний литийн компани байгуулахад чиглэгдэнэ гэж Борик үндэсний телевизээр мэдэгдэв. Эхний ээлжинд дэлхийн тэргүүлэгч лити үйлдвэрлэгч зэсийн аварга компани “Коделко” шинэ түншүүдийг татан оролцуулах ажлыг хариуцна.
“Ховд эко цемент” үйлдвэр ашиглалтад орлоо
Баруун бүсэд “Орон сууцжуулах хөтөлбөр”-ийг эрчимжүүлж, орон нутагт агаарын бохирдлыг бууруулах, үндэсний инженер, техникийн ажилтнуудаа сургах, бэлтгэх, баруун бүсийн хэрэгцээг хангах, улмаар Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсад экспортлох юм.
УЦС барих нь бүс нутаг төдийгүй улс орны нийгэм, эдийн засгийн томоохон хөшүүрэг болно
Шижигтийн хавцал нь Ховд аймгийн төвөөс 85 км, Эрдэнэбүрэн сумын төвөөс 25 км-ийн зайд орших газар зүйн өвөрмөц тогтоц, байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар. Тогтоцын хувьд Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Өмнөговь сумдыг хамарна. Ховд голын ай сав бүхий урсац ширүүн энэ газар нь монгол хадран загас түрсээ шахаж үрждэг гол газрын нэг.
Эрдэнэс Тавантолгой компани 2022 онд 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ
ЭТТ ХК-ийн хувьцааны 14.8 хувийг 2012 оны 4-р сарын 11-нээс өмнө төрсөн 2.5 сая иргэд хувьцаа эзэмшиж байгаа. Компани 2019 оны үйл ажиллагааны ашгийг 2020 онд нэг иргэн 96 мянган төгрөг хуваарилсан. 2022 оны үйл ажиллагааны тайланд аудитын дүгнэлт хийсний дараа ТУЗ-д танилцуулаад 2023 оны дөрөвдүгээр сарын 28-нд хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулж, ногдол ашиг тараах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
Гадаад худалдааны 2023 оны 3 дугаар сарын тойм
2023 оны эхний 3 сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2,071 сая ам.доллароор өсөж 5,704 сая ам.долларт хүрсэн байна. Үүнд экспорт 94%-аар буюу 1,822 сая ам.доллароор, импорт 15%-аар буюу 249 сая ам.доллароор өссөн нь нөлөөлөв. Тайлант хугацаанд худалдааны тэнцлийн ашиг өнгөрсөн оны мөн үеэс 1,573 сая ам.доллароор өсөж 1,824 сая ам.долларын ашигтай гарлаа.
“Хариуцлагатай уул уурхай” хангайн бүсийн чуулга уулзалт болно
“Хариуцлагатай уул уурхай” өдөрлөг ирэх сарын 5-нд Орхон аймагт зохион байгууллагдах аж. Энэ удаагийн өдөрлөгийн ерөнхий зохион байгуулагчаар Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, AMEP ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар оролцож буй.