Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Rio Tinto”-гийн нүүрсний төслүүдийг Энэтхэг, Хятад сонирхож байна “Rio Tinto” компанийн гурван тэрбум ам.долларын хувьцаа бүхий нүүрсний төслүүдийг худалдан авах сонирхлоо Энэтхэгийн “Coal India” компани, “Aditya Birla Group” болон Хятадын “Шинхуа” групп илэрхийлжээ.
Өрөмдлөгийнхөн дэвшилтэт технологио танилцуулна Монголын өрөмдлөгийн салбарт хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиуд нэвтэрсээр байна. Үүнтэй холбогдуулан энэ сарын 14-ны 16 цагт Монголиан Стар Мелшерс компанийн “Mercedes-Benz” үзүүлэнгийн танхимд “Өрөмдлөгийн дэвшилтэт технологи UMX хошуу болон өрөмдлөгийн шингэн түрхэц” уулзалт семинар болох гэж байна.
Нүүрсний орлого 43,4 хувиар буурчээ Үндэсний статистикийн хорооны мэдээгээр Монгол улс энэ оны эхний таван сард зургаан сая 331 мянган тонн коксжих нүүрс экспортолжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспортын хэмжээ 12,9 хувиар буурсан байна.
Алтны экспорт 232 хувиар нэмэгджээ Монгол улс 2011 онд 2,6 тонн, 2012 онд 2,8 тонн алт экспортолсон байдаг. Тэгвэл энэ оны эхний таван сарын байдлаар 3,0 тонн алт экспортолжээ. 2012 онд алтны экспортоос 122,2 сая долларын орлого олж байсан бол энэ оны эхний таван сард 126,2 сая долларын орлого олсон байна.
Хятадад газрын ховор элементийн татвар өснө Хятадын Аж үйлдвэр, мэдээлэл технологийн яам газрын ховор элементийн үйлдвэрүүдэд зохицуулалт хийхээр болсон байна. Энэ талаар тус яамны албаны хүн Хятадын эдийн засгийн өдөр тутмын сонинд ярилцлага өгөхдөө дурджээ.
Хятадууд Хойд мөсөн далайд газрын тос олборлохоор өрсөлдөж байна Хятадын “CNOOC”, Исландын “Eykon Energy” компаниуд хамтран Хойд мөсөн далайн Ян-Майен газрын тос, байгалийн хийн орд газрыг ашиглах лицензийг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байна.
Ачааны хөдлөх бүрэлдэхүүн худалдаж авах нь ихэсчээ Германы “SCI” компанийн “Verkehr” төслийн багийнхан олон улсын зах зээл дээрх ачааны хөдлөх бүрэлдэхүүний захиалгын талаар судалгаа хийсэн байна. Судалгааны дүнд өнгөрсөн 2012 онд олон улсын зах зээл дээр нийт 12 тэрбум еврогийн өртөгтэй ачааны хөдлөх бүрэлдэхүүн худалдаалагдсан байна.
НҮБ далайн ёроолын олборлолтын төлөвлөгөөг зарлав НҮБ-ын салбар байгууллага болох Далайн ёроолын олборлолт хариуцсан олон улсын газар далайн гүнээс эрдэс баялаг олборлох эхний төлөвлөгөөгөө өнгөрсөн сарын сүүлээр зарлажээ.
BHP Billiton байгалийн хийн төслийн эзэмшлээ хятадуудад зарлаа Баруун Австралийн Дампирын хойгт байгалийн хий шингэрүүлэх “The Browse LNG” төсөл хэрэгжиж байгаа. Төслийн нийт хөрөнгийг 45 тэрбум австрали доллар гэж тооцсон бөгөөд Австралийн “Woodside Petroleum”, Германы “Royal Dutch Shell”, Английн “British Petroleum”, Японы “LNG”, Австралийн “BHP Billiton” компаниуд хамтарч эзэмшдэг.
Монголын баяжуулагчид мэргэжлийн баяраа тэмдэглэнэ Монголын баяжуулагчид энэ сарын 14-15-ны өдрүүдэд Эрдэнэт хотод уулзаж, холбооныхоо 15 жилийн ойн баярыг тэмдэглэх гэж байна.
Хүлэмжийн хийн эсрэг Хятад, Америк хамтарч ажиллана БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Си Зинпин АНУ-д дээд хэмжээний айлчлал хийхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах талаар хэлэлцэн, тохиролцоонд хүрчээ.
MMJ-г ухаалаг төхөөрөмж дээр уншаарай MMJ-г ухаалаг төхөөрөмж дээр уншаарай
Төслүүдээ төрөөс дэмжих цаг иржээ Багануур дүүрэгm “Багануур Энержи корпорэйшн” ХХК /MCS болон БНСУ-ын ПОСКО группын хамтарсан компани/-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй нүүрс боловсруулан шингэн түлш гаргах үйлдвэрийн цогцолбор бүхий төслийн талаар “Багануур Энержи Корпорэйшн” ХХК-ийн Дэд захирал Т.Мөнхтөртэй ярилцлаа.
Хятадад дизель түлш, бензиний үнэ буурав БНХАУ-ын Засгийн газар дотоодын зах зээл дэх дизель түлш, бензиний үнийг бууруулах шийдвэр гаргажээ. Тус улсын Хөгжил, шинэтгэлийн үндэсний хорооноос мэдэгдсэнээр энэ сарын 7-ны өдрөөс эхлэн бензиний үнэ тонн тутамд 95 юань буюу 15,32 ам.доллар, дизель түлш 90 юань буюу 14,51 ам.доллараар тус тус буурав.
Оюутолгойн экспорт эхэлнэ “Оюутолгой” компани энэ сарын 14-нд анхны зэсийн баяжмалаа экспортлох гэж байна. Тус компани богино хугацаанд баяжуулах үйлдвэрээ барьж, өнгөсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулсан билээ.
Монгол улс ногоон хөгжил рүү зорьж байна Энэ жил анх удаагаа Дэлхийн байгаль орчны өдрийг Монголд тэмдэглэлээ. Монгол улсын хувьд хүрэн эдийн засагтай улс орон гэдгээрээ дэлхий нийтэд танигдсан ч, энэ удаад илүү өөр өнгө төрхтэйгээр танигдах эхлэл тавигдлаа.
Оросууд нүүрсний салбарт дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна Оросын “Мечел”-ийн охин компани “Мечел Карбон” /Сингапур/ болон Хятадын “Baosteel Group” корпорацийн “Baosteel Resources” компани нүүрс нийлүүлэх урт хугацааны гэрээг үзэглэв.
РЖД Грекийн төмөр замын компаниудыг сонирхож байна Грекийн “Thessaloniki” боомт, төмөр замын тээвэрлэлтийн “TrainOSE” болон засвар үйлчилгээний “Rosco” компаниудын хувьчлалд Оросын төрийн өмчит РЖД оролцох сонирхолтой байна.
“МонЭнКо” сул зогсолт хийнэ Хөшөөтийн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг “МонЭнКо” компани сул зогсолт хийх болсон тухайгаа өнөөдөр ажилтнууддаа мэдэгджээ.
Монголын уул уурхайн салбарт асар их боломж бийг олж харсан ХБНГУ-ын Уул уурхайн хүнд машин, механизм үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Клаус Штёкманнтай ярилцлаа.