Шинэ мэдээ
“Гашуунсухайтын төмөр зам” компанийг байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах бодлогын хүрээнд Монгол улсын Засгийн газар 2014 оны гуравдугаар сарын 21-ний тогтоолоор Гашуунсухайтын боомтыг БНХАУ-ын Ганцмодны боомттой холбосон нарийн төмөр зам барьж, ашиглах чиг үүрэг бүхий “Гашуунсухайтын төмөр зам” компанийг холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтарч байгуулах зөвшөөрлийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-д олгосон билээ.
Нүүрсний жишиг үнэ өөрчлөгдөв
Сүүлийн нэг жил Хятадын http://en.sxcoal.com сайтын мэдээллээр тооцдог байсан экспортын нүүрсний жишиг үнэ энэ сараас өөрчлөгдөж, гэрээний үнээр тооцохоор болж байна. Өнгөрсөн сарын 21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар нүүрсний экспортын жишиг үнэ тооцох аргачлалыг өөрчлөхөөр болжээ.
ММС зээлээ дахиад хойшлуулна
Mongolian Mining Corporation QGX Holdings компаниас авсан 52.5 сая ам.долларын зээлээ хугацаанд нь төлж чадахгүй болсон талаар Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл Блүүмбэрг агентлагт мэдээлсэн байна.
Орос офшор компанийн эсрэг тэмцэж байна
ОХУ-ын Сангийн яам офшор компанийн эсрэг анхны хуулийн төслийг танилцуулаад байна. Аж ахуйн нэгж гадаадын “охин” компаниасаа, харин хувь хүн гадаад байгууллагын орлогоосоо татвар төлөхөөр шинэ хууль заажээ.
390 саяын ГШХО оржээ
Монголбанкнаас энэ оны эхний 2 сарын Төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлийг гаргажээ. 2 дугаар сард 204.9 сая ам.долларын ГШХО орсон нь өмнөх сарынхаас 22.8 сая доллар буюу 12.5%-иар өссөн байна. Өнгөрсөн 5 дугаар сараас хойш нэг сард орсон хамгийн өндөр ГШХО 2 дугаар сард бүртгэгдлээ.
“Mongolia Mining 2014”-т 16 орны 120 компани оролцоно
Эрдэс баялгийн нөөц ихтэй Монгол Улсын эдийн засгийн голлох салбар бол уул уурхайн салбар билээ. Энэ салбарын хамгийн том үзэсгэлэн болох “Mongolia Mining 2014” экспо уул уурхайн ажил ид өрнөхийг угтан үүд хаалгаа нээхэд бэлэн болжээ.
Оюутолгойн санхүүжилт хойшилж магадгүй
“Оюутолгой” төслийн 66%-ийг эзэмшигч “Туркойз Хилл Ресурс” компани өчигдөр 2013 оны үйл ажиллагааы тайлангаа гаргажээ. Компанийн зүгээс төслийн хоёр дахь шатны санхүүжилт буюу далд уурхайн санхүүжилт хойшилж магадгүй хэмээн мэдээлсэн байна.
Төрийн өмчит корпорацийн загварууд
Зах зээлийн эдийн засагтай аливаа улс оронд хувийн хэвшлийн хөгжил онцгой үүрэгтэйгээс гадна төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанаас ахиу орлого олж, амжилттай яваа улсуудын жишээ ч цөөнгүй байна.
“Саутгоби Ресурс” дампуурч магадгүй
Өмнийн говийн Овооттолгой нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Саутгоби Сэндс”-ийн толгой компани өчигдөр өнгөрсөн оны санхүү, үйл ажиллагааны тайлангаа гаргаснаа мэдээлсэн байна. Үүнд тус компани өр төлбөрөө барагдуулж чадахгүй байж магадгүй болсныг дуулгасан бөгөөд хөрөнгө босгохоор эрэлхийлж буйгаа тэмдэглэжээ.