Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Чехийн уул уурхайн компаниуд бүтээгдэхүүнээ танилцуулав “Mongolia Mining 2017” олон улсын уул уурхайн үзэсгэлэнд оролцохоор ирсэн Чехийн уул уурхайн компаниудын төлөөллүүд өнөөдөр “Galaxy Tower”-т өөрсдийн үйл ажиллагааныхаа талаар танилцуулга хийж, шинэ харилцагч нартайгаа бизнес уулзалт хийлээ.
Гацууртын алтны ордын талбайн хил заагийг 3025 га-гаар тогтоов Стратегийн ач холбогдол бүхий Гацууртын алтны үндсэн ордын талбайн нийт хэмжээг 3025 га байхаар Засгийн газрын хуралдаанаас тогтоолоо.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамыг засварлана Тавантолгой-Гашуунсухайтын боомтын чиглэлд нүүрс тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Уул уурхайн тухай хуулийг яаравчлан гаргах шаардлагагүй Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ирүүлсэн Уул уурхайн тухай хуулийн төсөлтэй МУУҮА, “Нүүрс” ассоциацийн Ажлын алба танилцсан. Гэхдээ хоёрхон хоногийн хугацаанд танилцаад саналаа өг гэсэн нь хугацааны хувьд давчуу байлаа.
“Пибоди Энержи” компани дампуурлаас гарав АНУ-ын нүүрсний хамгийн том компани “Пибоди Энержи” /OTCMKTS:BTUUQ/ өрийн бүтцээ шинэчилж, улмаар Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр дахин бүртгүүлэхээр болжээ.
Sinopec корпораци 2018 онд IPO гаргана Хятадын эрчим хүч, химийн Sinopec корпораци нь 2018 онд хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар төлөвлөж байна. Тус корпораци эхлээд Хонконг, дараа нь Шанхайн хөрөнгийн бирж дээр IPO гаргах аж.
Дэбби хар салхи нүүрс тээвэрлэлтийг гацаав Австралийн нүүрсний гол бүс нутаг болох Квийнслэнд мужаас нүүрс тээвэрлэдэг төмөр замын гол оператор компани болох “Aurizon” нь хар салхинаас үүдэлтэй төмөр замын эвдрэлийг засахад 5 хүртэлх долоо хоног шаардагдах тухай өнөөдөр мэдээлжээ.
Саусгоби Сэндс 3.91 сая тонн нүүрс экспортолжээ Өмнөговь аймагт орших Овооттолгой нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби Сэндс”-ийн толгой компани “Саусгоби Ресурсез” 2016 оны үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.
“Mongolia Mining 2017” үзэсгэлэнд дэлхийн 15 орны 130 орны компани оролцоно Уул уурхайн техник, тоног төхөөрөмжийн “Mongolia Mining 2017” олон улсын үзэсгэлэн энэ сарын 5-ны өдөр нээгдэх гэж байна. Долоо дахь жилээ тасралтгүй зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээний бэлтгэл ажлын явцын талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал боллоо.
Хятадын аж үйлдвэрлэл эрчимжиж эхэллээ Хятадын аж үйлдвэрийн эрчмийн үзүүлэлтийг илтгэдэг “Manufacturing Purchasing Managers’ Index” (PMI) гуравдугаар сард 51.8%-ийн үзүүлэлттэй гарсан нь бараг сүүлийн таван жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.
Цөмийн эрчим хүчний “Westinghouse Electric” компани дампуурлаа зарлав Японы Toshiba корпорацийн Захирлуудын зөвлөлөөс охин компани болох “Westinghouse Electric”-ийн дампуурлаа зарлах тухай шийдвэрийг баталсан байна.
Jiangxi Copper зэсийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ Хятадын зэсийн томоохон үйлдвэрлэгч “Jiangxi Copper” энэ жил зэсийн үйлдвэрлэлээ 1.2 сая тонноос нэмэгдүүлэн 1.36 тоннд хүргэхээр төлөвлөжээ.
BHP Billiton төмрийн хүдрийн “South Flank” ордод хөрөнгө оруулна BHP Billiton компани нь Австрали дахь төмрийн хүдрийн “South Flank” ордыг ашиглах шинэ төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухай тус компанийн Баруун Австралийн төмрийн хүдрийн салбар хариуцсан захирал Эдгар Басто мэдэгджээ.
“Чалко” болон TTJVСо-ийн өрийг дарснаа мэдэгдэв “Эрдэнэс Тавантолгой” компани “Чалко” компанитай байгуулсан гэрээний дагуу өр төлбөрөө бүрэн барагдуулж дууссан гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.
Оюутолгойн ордыг ашиглахтай холбоотой тулгамдсан асуудлыг хэлэлцэв Оюутолгойн ордыг ашиглах төслийн хэрэгжилттэй холбогдсон тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа.
“Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэхийг үүрэг болгов Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа ч ажлын явц удаан, сунжирч байгааг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын хуралдаанд анхаарууллаа.
Vale компанийн Ерөнхий захирал шинээр томилогдов Бразилийн уул уурхайн Vale компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс /ТУЗ/ компанийн Ерөнхий захирлаар Фабио Шварцманыг томилжээ. Тэрээр тус компанийг 2011 оноос удирдсан Мурильо Феррейругийн оронд энэхүү албыг хүлээн авч байгаа юм.
Эскондида уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна Чили улс дахь дэлхийд зэсийн хамгийн томд тооцогдох Эскондида уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэллээ. Тус уурхайн ажилчид өнгөрөгч хоёрдугаар сараас ажил хаяж 43 хоногийн турш үргэлжлээд зогссон байна.