Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажилд санхүүжилтийн асуудал үүслээ Энэтхэгийн "Экзим" банкнаас 431 сая ам.долларыг нэмж авах гэрээ байгуулснаар энэ төсөл үргэлжлэх нөхцөл бүрдэнэ.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтыг эрчимжүүлнэ Хил холболтын бүтээн байгуулалт болон гүүр барих ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ
Перугийн зэсийн үйлдвэрлэл 8-р сард 11%-иар өслөө 8-р сард Перу улсын зэсийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.7%-иар өссөн гэж Перугийн Эрчим хүч, уурхайн яам лхагва гарагт мэдэгдлээ. Үйлдвэрлэл нь таван сар дараалан буурсаны дараа гэнэт өссөн аж.
Геологийн салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ой тохиож байна Ган алх, хадуураар зэвсэглэн Монгол орны хөгжил цэцэглэлтэд бодит хувь нэмэр оруулж яваа үе үеийн геологичдодоо баярын мэнд хүргэе.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулна Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкартай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцаж, Монгол Энэтхэгийн хамтын ажиллагааны чухал төсөл болох Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах талаар ярилцаж тохиролцлоо.
ИНДОНЕЗЫН УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨРӨЛЖИЛТ Индонез нь дэлхийн хамгийн том никель үйлдвэрлэгч бөгөөд зэс, кобальт, цагаан тугалга, алтны томоохон олборлогч улс юм. 2023 онд Индонезийн ДНБ-ий 111.9%-ийг уул уурхайн салбар эзэлж байв. Тус улс сүүлийн 15 жилийн хугацаанд эрдсийн бүтээгдэхүүн, баяжмалын экспортод тавих хориг арга хэмжээг тууштай хэрэгжүүлж эхэлсэн. Тэр дундаа боловсруулаагүй никелийг экспортод гаргахыг хориглосны үр дүнд энэхүү салбарт Хятадын хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж, боловсруулах үйлдвэрлэлийн томоохон түлхэц үзүүлжээ.
Хятад улс ОХУ, Монгол Улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын хүрээнд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа. Уг уулзалтаар ОХУ, Монгол Улстай гурван талт харилцаагаа бэхжүүлэх санал гаргасан гэж тус улсын төрийн хэвлэл мэдээллээ.
"Эрдэс боловсруулалт-2024" олон улсын хурал зохион байгуулагдана Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооноос хоёр жил тутам зохион байгуулж ирсэн “Эрдэс боловсруулалт-2024” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2024 оны 10 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотноо 7 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Монгол, Орос, Хятадын хамтарсан шинэ төмөр зам барих санал дэвшүүллээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төмөр замын төв коридорын дагуу Монгол, Орос, Хятад гурван тал хамтран шинэ төмөр зам барих төслийг санал болгон дэвшүүлэв. Ингэснээр ачаа тээвэрлэлтийн нийт хэмжээг жилд 60 сая тонн-д хүргэх боломжтой гэв. 
Казатомпром Хятадын компаниудтай уран худалдах гэрээ байгууллаа Дэлхийн хамгийн том уран олборлогч Казахстан улсын Казатомпром компани нь Хятадын CNNC Overseas Limited болон China National Uranium Corporation Limited компаниудтай ураны баяжмал худалдах гэрээ байгуулахаар тохиролцжээ.
Л.Оюун-Эрдэнэ ОХУ, БНХАУ-ын Ерөнхий сайд нартай уулзана Хуралдаанаар оролцогч орнуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны одоогийн байдал, ирээдүйн хэтийн төлөвт анхаарлаа хандуулан гарц, шийдлийн талаар ярилцаж уулзалтын төгсгөлд хамтарсан мэдэгдэл гаргах юм.
Монгол Улс 47 дахь улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа Олон улсын худалдаа, эдийн засгийг өргөжүүлэхэд Монгол Улсад тулгамддаг хамгийн их асуудлын нэг нь газар зүйн байрлал буюу далайд гарцгүй байдал. Тиймээс Монгол Улсын Засгийн газар үеийн үед автозам, агаарын тээврийн хэлэлцээрийг өргөтгөх бодлого баримталсаар ирсэн билээ. Одоогоор Монгол Улс нийт 47 улстай агаарын, 21 улстай автотээврийн хэлэлцээр байгуулаад байна.
Хятадын нүүрсний импорт 9 дүгээр сард дээд амжилт тогтоолоо Дотоодын нүүрсний хэрэглээ нэмэгдэж, дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасантай холбоотой Хятадын нүүрсний импорт 9 дүгээр сард өссөн үзүүлэлттэй гарчээ. БНХАУ өнгөрсөн сард нийт 47.59 сая тонн нүүрс импортолсон нь 2023 оны 9 дүгээр сартай харьцуулахад 13%-иар өссөн гэж тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээнээс харж болно.
Монгол Улс 62.514 тонн шатахууны нөөцтэй байна Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан  мэдээллээр Монгол Улс энэ сарын 8-ны байдлаар 62.514 тонн шатахууны нөөцтэй байна. Тодруулбал, баруун бүс 12.553 тонн, хангайн бүс 5.435 тонн, төвийн бүс 34.975 тонн, зүүн бүс 9.551 тонн шатахууны үлдэгдэл нөөцтэй байгаа ажээ.
Япон улс шингэрүүлсэн байгалийн хийн худалдан авалтаа дөрөв дахин нэмэгдүүлнэ Япон улс эрчим хүчний аюулгүй байдлыг хангах үүднээс онцгой байдлын үед хэрэглэх нөөцөө нэмэгдүүлж, шингэрүүлсэн байгалийн хийн худалдан авалтыг дөрөв дахин өсгөхөөр хэлэлцэж байна гэж тус улсын салбар яамны ахлах албан тушаалтан Ройтерс агентлагт мэдээллээ.
“GEOMINE-2024” эхэллээ “GEOMINE-2024” олон улсын эрдэм шинжилгээний хурал Чингис зочид буудлын ХААН хурлын танхимд өнөөдөр эхэллээ.
Казахстаны иргэд цөмийн станц байгуулахыг дэмжлээ Ням гарагт болсон бүх нийтийн санал асуулгаар дэлхийн хамгийн том уран олборлогч Казахстан улсын сонгогчид цөмийн цахилгаан станц барихыг дэмжлээ. Казахстаны сонгуулийн төв хорооноос Даваа гарагт мэдээлснээр, сонгогчдын 71% нь цөмийн шинэ реактор барих шийдвэрийг дэмжсэн байна.
Mongolia Mining 2024 Олон улсын уул уурхайн үзэсгэлэн эхэллээ Mongolia Mining олон улсын уул уурхайн үзэсгэлэн 13 дахь Буянт-Ухаа спорт ордонд энэ сарын 8-эд эхэлж 3 хоног үргэлжилнэ.  
Аркадиум компанийг Рио Тинто худалдан авах санал тавьлаа Рио Тинто компани литийн олборлогч Аркадиумыг худалдан авах санал тавьсан гэж хоёр тал даваа гарагт мэдэгдлээ.
Казахстан улс Хятад руу байгалийн хийн экспортоо нэмэгдүүлнэ Казахстан Хятад руу байгалийн хийн экспортоо нэмэгдүүлэх талаар хэлэлцээр хийж байна.
16 17 18 19 20 21 22