Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
 ФАТФ : Монгол Улс саарал жагсаалтаас гарлаа Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан чуулганаар Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтаас гаргах талаар хэлэлцлээ. Уг чуулганд 130 гаруй улс орон болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож, ФАТФ-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейер удирдаж явуулав. Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргах асуудлыг хуралд оролцсон төлөөлөгчид санал нэгтэйгээр дэмжлээ.
“Build Mongolia 2020” үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилнэ “Бүтээн байгуулалт 2020” буюу “Build Mongolia” олон улсын барилга, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэр гэсэн дөрвөн том салбарыг нэгтгэсэн үзэсгэлэн өнөөдөр “Мишээл Экспо” төвд зохион байгуулагдаж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус үзэсгэлэн нь бүтээн байгуулалтын салбаруудад дэлхийн шилдэг техник, технологи нэвтрүүлэх, техник технологи, материал түүхий эд нийлүүлэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах нэгдсэн маркетингийн орчин болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Үзэсгэлэнг нээж Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, “Build Mongolia 2020” үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга, Монгол дахь Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн суурин төлөөлөгч, ноён Даниэл Пассон нар оролцож, үг хэллээ.
“Build Mongolia 2020” үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилнэ “Бүтээн байгуулалт 2020”  буюу “Build Mongolia” олон улсын барилга, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэр гэсэн дөрвөн том салбарыг нэгтгэсэн үзэсгэлэн өнөөдөр “Мишээл Экспо” төвд зохион байгуулагдаж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус үзэсгэлэн нь бүтээн байгуулалтын салбаруудад дэлхийн шилдэг техник, технологи нэвтрүүлэх, техник технологи, материал түүхий эд нийлүүлэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах нэгдсэн маркетингийн орчин болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Үзэсгэлэнг нээж Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, “Build Mongolia 2020” үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга, Монгол дахь Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн суурин төлөөлөгч, ноён Даниэл Пассон нар  оролцож, үг хэллээ.
Build Mongolia 2020-д  ЮНИТРА ХХК GOLD SPONSOR-оор оролцож байна Build Mongolia 2020 үзэсгэлэн нь манай улсын бүтээн байгуулалтад бодит хувь нэмрээ оруулдаг, гадаад дотоодын бүхий л байгууллагууд нэгдэн цуглаж, технологийн дэвшил, шилдэг шийдэл, шинэлэг бүхэнтэй танилцаж, цаашид харилцан хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх мэргэжлийнхэнд зориулсан арга хэмжээ болж байгаагаараа онцлог юм. Тиймээс Юнитра ХХК энэхүү үзэсгэлэнд  GOLD SPONSOR-оор  оролцож  байна. Манай компанийн хувьд барилга, уул уурхай, эрчим хүч, орон сууц Нийтийн аж ахуйн зориулалттай дэлхийд тэргүүлэгч Toyota, Wilo, Husqvarna, Puma, Panasonic зэрэг 30 гаруй брэндийн 1300-гаад төрлийн багаж тоног төхөөрөмжүүдээр энэхүү үзэсгэлэнд оролцож энэ жилийн хамгийн сүүлийн, хамгийн супер, хамгийн том хямдарлаа зарлаж байна. Сонгогдсон багаж, тоног төхөөрөмжүүд 60 хүртэл хувь хямдарна.
Эрдсийн зах хөрөнгө оруулагчдыг “соронздов”  Хувьцааг хямд үед нь худалдан авч буцаагаад үнэ хүргэж  зарах байдлаар дэлхийн тэргүүн баян болсон гэгддэг Уоррэн Баффет-ын үйл хөдлөл эрдсийн захын шинжээчдийн анхаарлын төвд байна. Түүний хөрөнгө оруулалтын томоохон компани   “Berkshire Hathaway” сүүлийн саруудад авиа компани болон банк санхүүгийн байгууллагуудад эзэмшдэг хувьцаагаа зарж оронд нь эрчим хүч, үнэт металын чиглэлийн хувьцааны эзэмшлээ тэлэх бодлого барих болжээ. Өөрөөр хэлбэл тэрбээр түүхий эдийн хувьцаанд хөрөнгө оруулах нь нэмэгдэв. Тухайлбал   байгалийн хий дамжуулах хоолой эзэмшдэг АНУ-ын “Dominion Energy” компанийг худалдаж авахаар долдугаар сарын эхээр тохиролцсон нь байгалийн хийн үнэ 1995 оноос хойш байгаагүй хэмжээнд унасан үетэй яг давхцаж байгаа ажээ. Мөн алтны чиглэлийн “Barrick Gold” компанийн хувьцааг наймдугаар сарын дундуур худалдаж авсан байна.
Хятадын нүүрсний импорт есдүгээр сард 38%-иар буурав Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, есдүгээр сард тус улс нийт 18.7 сая тонн нүүрс импортолсон бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38.34%-иар буурчээ. 2019 оны есдүгээр сард Хятад улс нийт 30.29 сая тонн нүүрс импортолсон байна. Өнгөрсөн есдүгээр сарын нүүрсний импортын үзүүлэлт нь өмнөх наймдугаар сарын үзүүлэлтээс 9.6%-иар буурсан дүн юм. Ийнхүү сүүлийн саруудад нүүрсний импорт буурч буй нь Хятадын далайн боомтуудын нүүрсний импортын энэ оны квот дуусч байгаатай холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна. Хятадын нүүрсний эрэлт буурч байгаа тул нүүрсний ханш ч буурах хандлагатай байгаа аж.
"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал боллоо Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ногдол ашиг хуваарилалтын тайлан, явцыг танилцууллаа. Тэрбээр, компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь бүрэн эрхийнхээ хоёр жилийн хугацаанд нийт 47 удаагийн хурлаар 119 тогтоол гаргаж, хураангуй болон дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөн албажуулан ажилласныг дурдав. Танилцуулгын дараа Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийг дуусгавар болгох тухай болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай  асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэв.
Зээлийн хүү өндөртөө бус.... УИХ-ын намрын чуулганаар “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг бодитой хэрэгжүүлэх тодорхой зураглалыг танилцуулахаар Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо ид ажиллаж байна. Уг стратегитай холбоотой  6 хуульд өөрчлөлт орж мэднэ. Наймдугаар сард парламентаар “Зээлийг хүүг бууруулах стратегийн тухай УИХ-ын тогтоол”-ын төслийг баталсан ба зээлийн хүүг жилийн 12% болгож бууруулах дөрвөн жилийн стратеги юм. Ингэснээр төрийн эрх барьж буй Монгол Ардын Намын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг сарын 1%-иас хэтрүүлэхгүй “амлалтдаа” хүрнэ. Шинээр бүрдсэн УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Банк санхүүгийн системийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, банкны эздийн монополийг задалж, зээлийн хүүг сарын 1%-д хүргэх шат дараатай арга хэмжээ авна.
Simon Thompson: Juukan Gorge-ийн агуйн хэрэг шиг зүйл “Рио Тинто”-ийн үйл ажиллагаанд дахин давтагдахгүй Австралийн Пилбарад орших 46 мянган жилийн настай Juukan Gorge-ийн агуйг өнгөрсөн тавдугаар сарын 23-нд “Рио Тинто” компани сүйтгэснийхээ хариуд захирлуудаа огцруулахаар болсноо есдүгээр сарын 11-нд мэдэгдлээ. Энэ дунд компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак багтаж байна. “Рио Тинто” компани нь өөрийн эзэмшлийн “Brockman 4” төмрийн хүдрийн ордын өргөтгөл төслийн хүрээнд хийсэн тэсэлгээний үеэр уг соёлын дурсгалт хоёр агуй бүрэн сүйдсэн юм. Энэхүү агуйнууд нь тус нутагт аж төрдөг Puutu Kunti Kurrama болон Pinikura нутгийн уугуул иргэдийн асар нандин өв төдийгүй өвөг дээдэстэйгээ холбогдох онгон дагшин газарт тооцогддог байна.
Даяаршил баяртай  Шинэ коронавирус  нь дэлхий дахиныг хамарсан цар тахал болж, хүмүүс ажлаа гэрээсээ хийхэд хүрэв. Энэ нь нэг талаас амаргүй хэрэг боловч нөгөө талдаа дижиталчлалын үйл явцыг урьд хожид байгаагүй хурдасгаж  байна. Массачусетсийн Технологийн Институтын профессор Дэвид Автор энэхүү цар тахал, түүнээс үүдсэн эдийн засгийн хямралыг автоматжуулалтыг хурдасгасан үйл явдал гэж тодорхойллоо. Өмнө нь автоматжуулалт, хиймэл оюун ухааны хөгжил хурдацтай явагдах болсон гэж яригдаж байсан бол одоо цар тахлын улмаас энэ үйл явц улам бүр түргэсэх болжээ.  Үүнтэй зэрэгцээд цар тахлын дараа дэлхийн эдийн засгийн тогтолцоо хэрхэн хувирч өөрчлөгдөх тухай асуулт гарч ирж байна. Үүнд шууд хариулахад бэрх ч цар тахлын дараа улс төр, худалдаа – эдийн засгийн тогтолцоонд гарцаагүй өөрчлөлт ирэхийг судлаачид хэлж байна. 
Хятад Австралиас нүүрс импортлохгүй Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятад улс нь Австралиас нүүрс импортлохгүй байх мэдэгдлийг дотоодын цахилгаан станц, гангийн үйлдвэрүүдэд хүргүүлсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Уг шийдвэр нь албан ёсоор нийтэд зарлагдаагүй ч өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр станц, үйлдвэрүүддээ бичгээр бус амаар дуулгасан гэж хэвлэлүүдэд өгүүлжээ. Ингэхдээ аравдугаар сарын 1-нээс эхлэн Австралиас эрчим хүчний болон коксжих нүүрс импортлохгүй байх зааварчилгаа өгсөн аж.
“Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн түүхэн хөгжил Өнгөрсөн, одоо, ирээдүй” “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг ашиглалтад оруулан, үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш эдүгээ 42 дэх жилтэйгээ золгож байна. Эрдэнэт үйлдвэр манай орны уул уурхайн салбарын хөгжлийн түүчээ төдийгүй, Монгол Улсын их бүтээн байгуулалтын он жилүүдийн үлгэр жишээ болсон уул уурхайн томоохон үйлдвэрийн түүхэн замнал юм” хэмээн уулын инженер, шинжлэх ухааны доктор, академич П.Очирбат “Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн түүхэн хөгжил: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” номын өмнөтгөлд өгүүлжээ.  Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийг бодит баримтад түшиглэн туурвисан уг ном саяхан хэвлэлтээс гарчээ. Эрдэнэт үйлдвэрийн иж бүрэн цогцолборыг бүтээн байгуулахад гар бие оролцож тус үйлдвэрийн үйл ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг хангах ажлын зохион байгуулж байсан  эрдэмтэн, судлаач Очирын Эрдэнээ, Дамбын Галсандорж нар уг номыг туурвисан байна.
Copper Mark: "Оюутолгой"-г “Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч”-ээр тодруулав Зэсийн салбарын хариуцлагатай үйлдвэрлэгчийг тодруулдаг ‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’ батламжаар “Оюутолгой” ХХК-ийг шагналаа. ‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’-ийн батламжийн болзлыг хангахын тулд хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа явуулдаг гэдгээ нотлон 30 гаруй шалгуур үзүүлэлтийг хангасан. “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа явуулдаг гэдгээ нотлон зэсийн салбартаа энэ батламжийг авч байгаа анхдагчдын нэг болсондоо бид баяртай байна. Монгол дахь бүх оролцогч талууд, түншүүдийнхээ хамтаар бид энэ амжилтад хүрсэн” гэв.
Анх удаа “Бүтээн байгуулалт 2020” үзэсгэлэн болно Улаанбаатар хотноо анх удаа “Build Mongolia” буюу “Бүтээн байгуулалт 2020” үзэсгэлэн нээгдэнэ. Үзэсгэлэнгээр, дэлхийн улс орнуудын дэд бүтцийн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техник танилцуулна. Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хорио цээрийн улмаас гадаад улсын зочид, төлөөлөгчид энэхүү үзэсгэлэнд ирж, оролцох боломжгүй ч зарим орнууд Монгол Улс дахь Элчин сайдын яамдаараа дамжуулан өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчилна. Тухайлбал, Канад, Англи болон Чех улсын компаниуд Элчин сайдын яамдаар дамжуулан оролцох юм. Ийнхүү гадаад дотоодын 100 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэнгээр бүтээгдэхүүнээ дэлгэнэ. Үзэсгэлэнг зорих ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын барилга, эрчим хүч, зам тээвэр, хүнд үйлдвэрийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар тус бүрийн тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулахын зэрэгцээ салбарын компаниудаас илтгэл тавина.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Хаянхярвааг томиллоо "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Д.Хаянхярвааг томиллоо. Д.Хаянхярваа нь эдийн засагч мэргэжилтэй, ЗХУ-ын Москва хотын удирдлагын дээд сургууль - Барилгын инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн. П.Ганхүү “Улс төр, эдийн засгийн салбарт олон жил ажилласан, мэдлэг туршлагатай хүн энэхүү албанд томилогдож буйд баяртай байна. “Эрдэнэс Монгол” нэгдлийн бизнесийн үйл ажиллагаа сүүлийн хоёр жилийн хугацаанд нэг дахин нэмэгдэж, энэ хэрээр охин компаниудыг ашигтай ажиллуулах хариуцлага ногдож буй бөгөөд бизнесийн томоохон төслүүдийг хөдөлгөж, улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажилд нь амжилт хүсч, баяр хүргэе” гэлээ.  
Усны засаглал   Ус авчрах” гэж говийнхон ярьдаг. Алсын зайнаас ус дамжуулан татах  аварга төслийг тэд  нутгийнхаа хэллэгээр энгийн хэрнээ даруухнаар илэрхийлсэн нь энэ. Говийнхон ус ирэхийг хүлээж байна. Нэг талаас уул уурхайн үйлдвэрлэл  хүч түрэн эрчимжиж, нөгөө талдаа гүний усны нөөц  жил ирэх бүр багассаар буй өнөө цаг говийн зон олны сэтгэлийг улам ч эмзэглүүлжээ.  Товчхондоо уул уурхайн  үйлдвэрлэлийг  нутгийн ард үгүйсгээгүй ч усаа хайрлан гамнах, хойч үедээ үлдээх  үүрэг хариуцлагаа  тодоор илэрхийлдэг болсоор олон жилийг ардаа орхижээ. 2025 оноос говь нутаг усны хомсдолд орно гэдгийг эрдэмтэд сануулдаг.  2030 он гэхэд усны хэрэглээ нөөцөөсөө давж хэтэрнэ гэсэн судалгаа ч бий.  Тиймээс одооноос устай холбоотой бүх асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, зөв бодлого явуулах ёстой гэсэн ганцхан байр суурин дээр  нийгмийн бүх тал тогтож байна.
Discover Mongolia 2020 :  Компаниудад цар тахлын үеийн бэлэн байдал чухал “Дисковер Монголиа 2020: Сэргэлтийн шийдэл” чуулган энэ сарын 30-нд болно. Хөрөнгө оруулагчдын олон улсын энэхүү чуулган 18 дахь жилдээ болох гэж байна. Чуулганыг угтан цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм. Энэ долоо хоногийн хэлэлцүүлгийн сэдэв “COVID-19: Бизнесийн бэлэн байдал /COVID-19: Business readiness/” байлаа. 2020 онд дэлхий дахинаа Ковид-19 цар тахал дэгдсэний улмаас Монгол Улс хорио цээрийн дэглэм тогтоосон. Улмаар өнгөрсөн дөрөвдүгээр сард хилээр нэвтрэх машины тоо 300-500 болж буурсан юм. Оны эхний хагаст манай улсын ДНБ 9.7%-иар буурч, уул уурхайн салбар 29.4%-иар агшихад хүрсэн. Олон улсад цар тахлын дэгдэлт буурах болоогүй байгааг анхааруулсаар байна. Иймд Монгол Улсад цар тахал дэгдэх юм бол хорио цээрийн дэглэмээ чангаруулах нөхцөл байдал үүсэх эрсдэл байсаар буй. Нөгөө талд манай улсын эдийн засгийн гол салбар уул уурхайн үйлдвэрлэл, худалдааг хэвийн явуулах нь чухал юм.
С.Баяржаргал:  Орон нутгийн уурхайнуудад бодлогын тогтвортой  байдал хэрэгтэй Орон нутгийн  нүүрсний уурхайнуудад ашиг орлого олох нь чухал  биш,  иргэддээ хамгийн хямд үнэтэй нүүрс нийлүүлж, өвлийн хүйтнийг  өнтэй  давахад нь  бүх талын боломж нөөцөө дайчлан ажилладаг нийтлэг тал бий. Тэд элдэв улс төржилт,  нийгмийн хийрхэл шуугианаас холхон  даруухан  хөдөлмөрлөдөг. Орон нутгийнхаа бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж, нийгмийн болоод хариуцлагатай уул уурхайн зарчмаа туг болгон олон олон ажлыг өрнүүлдэг. Эх оронч хэмээгддэг тэдгээр уурхайн нэгэн төлөөлөл  “Хар Тарвагатай”-н уурхайн өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэхийг зорьсон юм.  “Хар Тарвагатай” ХК-ийн ТУЗ-ийн дарга С.Баяржаргалыг  The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлч Г.Идэрхангай  The Miner буланд урьж  ярилцлаа. 
Монголбанк: Ирэх онд эдийн засаг 8.2%-иар өснө Хэлэлцүүлгийг нээж Монголбанкны Ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн үг хэлэхдээ ирэх оны эдийн засгийн өсөлтийг 8.2% байхаар тооцоолж буйгаа дуулгалаа. Энэ нь олон улсын байгууллагуудын таамаглалаас харьцангуй өөдрөг хэдий ч хэрэв макро эдийн засгийн бодлогын орчин, төрөөс гаргаж буй шийдвэрүүд уялдаатай гарвал уг таамаг биелэх бүрэн боломжтойг тодотголоо. Мөн тэрбээр төв банк ирэх онд инфляцийг 6%-д барих зорилт дэвшүүлж буй бөгөөд ингэхдээ +/-2%-ийн интервалтай байхаар тогтож буйг тайлбарлалаа. Энэ онд эдийн засаг 2.4%-иар буурна гэж төв банк тооцоолсон. Тодруулбал энэ оны эхний хагаст эдийн засаг 9.7%-иар буурсан бол гуравдугаар улиралд 1%, дөрөвдүгээр улиралд 5.4%-иар тус тус өсч, улмаар оны нэгдсэн дүнгээр өсөлт -2.4%-тай гарахаар байгаа ажээ.
8000 га талбайг нөхөн сэргээнэ Монгол Улсын Засгийн газрын  2020-2024 онд үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон га талбайд нөхөн сэргээлт хийх ажлуудыг  тусгасан. Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 30 гаруй мянган га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай аж. Үүнээс 8000 га талбайг байгаа бөгөөд 2020-2024 онд нөхөн сэргээх шийдвэрийг Засгийн газар гаргажээ.  БОАЖЯ-ны удирдлагууд энэ ажлын хүрээнд анхны уулзалтыг  (2020.10.07) холбогдох албаны хүмүүстэй хийсэн байна. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл  “Бид төрөөс маш том үүрэг, хариуцлага хүлээж байна.