Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
ЗЭСИЙН ҮНЭ 2030 ОН ХҮРТЭЛ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨХ ВЭ? Сүүлийн хоёр жилийн хугацаанд COVID-19 цар тахлын улмаас Хятадын эдийн засаг суларснаар зэсийн үнэ унасан юм. Харин үүний дараа сэргэж, түүхэн дээд хэмжээнд хүрч өсчээ. Тухайлбал, уг металлын үнэ 2022 оны 3 дугаар сард тонн тутамд 10,845 ам.доллар байсан бол 2024 оны 5 дугаар сарын 20-нд нэг тонн нь 10,900 ам.доллар болж, бүх цаг үеийн дээд цэгтээ хүрчээ.
Монгол Улс “Orano” групптэй 1.6 тэрбум ам.долларын ураны гэрээ байгуулна Монгол Улсын Засгийн газар, Францын “Orano Mining” групп нар 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай уран олборлох төслийг хэрэгжүүлэхээр урьдчилсан тохиролцоонд хүрсэн тухай Монголын Засгийн газар баасан гарагт мэдэгдлээ. Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн гэж Ройтерс агентлаг мэдээллээ.
Цахилгааны үнийн өсөлт инфляцыг 1.3 нэгж хувиар нэмэгдүүлжээ Инфляц 2024 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 8.1 хувьд хүрч өмнөх сараас 1.1 нэгж хувиар нэмэгджээ. Үүний 1.3 нэгж хувийг өрхийн цахилгааны үнийн өсөлт дангаараа эзэлж байгаа юм. Инфляцын цаашдын төлөвийн хувьд цахилгаан, ус суваг, дулаан зэрэг төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийн шууд болон дам нөлөөнөөс гадна, төсвийн тэлэлт, эдийн засгийн идэвхжилтэй холбоотойгоор эрэлтийн шалтгаанаар инфляц эрчимжиж, ирэх онд зорилтын дээд хязгаарыг давж өсөхөөр байна.
ЗЭСИЙН ХОМСДОЛ БА РИО ТИНТО, USHA, TASEKO КОМПАНИУДЫН САНААЧИЛГА Цахилгаан болон цэвэр эрчим хүчинд шаардагдах зэсийн эрэлт хэрэгцээ 2025 он гэхэд 200,000 тоннын хомсдолд орох эрсдэлтэй тул Рио Тинто, Usha Resources, Taseko Mines зэрэг уул уурхайн томоохон компаниуд уг асуудалд ихээхэн анхаарал хандуулж байна. Дэлхий дахин сэргээгдэх эрчим хүч болон цахилгаан машины зах зээл рүү хүч түрэн орж байгаагаас үүдэн зэсийн эрэлт хэрэгцээ урьд хожид байгаагүй өндөр түвшинд хүрээд байна. Цахилгаан машины батарейгаас эхлээд салхин сэнс хүртэлх технологийн салшгүй нэг хэсэг болсон уг металл нь нийлүүлэлтийн хямралд өртөж, цэвэр эрчим хүчний шилжилтэд саад учруулж болзошгүй юм.
Орос, Монголын хамтарсан бүсийн I чуулга уулзалт Санкт-Петербург хотод болно Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны 26 дахь хуралдаан энэ сарын 20-24-ний өдрүүдэд Москва хотноо болж өнгөрлөө.
Ураны төслийн АМНАТ Хуримтлалын санд төвлөрнө ​​​​​​​Засгийн газар өчигдөр /2024.12.25/ УИХ-д хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьсны нэг нь Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх зэрэг хувилбараар орлуулах талаар тусгасан билээ. Харин энэ тохиолдолд орлогыг Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэх эрх зүйн зохицуулалтыг энэ удаагийн ҮБС-ийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд тодруулан тусгажээ.
Н.Учрал: Өгөөж 51%-д хүрээгүй тохиолдолд хөрөнгө оруулагч тал өгөөжийг нэмэгдүүлж өгөх тохируулга хийнэ Тухайн жилд 51% зарчим хангагдаагүй тохиолдолд зарцуулах нийт 103 сая ам.долларыг хөрөнгө оруулагч талаас суутгах заалтыг Хөрөнгө оруулалтын тухай гэрээнд тусгаж байгаа. Энэ тохиолдолд ямар ч үед 51 хувийн үр өгөөжөө алдахгүй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 14 мега төсөлд багтсан стратегийн ач холбогдолтой төслүүдээ УИХ-ын даргад өргөн барилаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” болон Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд тус тус өргөн барилаа.
Arcadium Lithium-ийн хувьцаа эзэмшигчид хувьцаагаа Рио Тинтод худалдана Arcadium Lithium компанийн хувьцаа эзэмшигчдийн 98 орчим хувь нь хувьцаагаа Рио Тинто-д 6.7 тэрбум ам.доллараар худалдах саналыг дэмжлээ гэж тус компани мэдэгдлээ. Уг мэдэгдлийн дараа хувьцааны үнэ 7 орчим хувиар өссөн байна.
БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, “Чайна Энержи” группийн туслах ерөнхий захирал Кан Фэнвэй нартай уулзлаа.
Нүүрсний уурхай, станцууд хүнд сорилтын өмнө байна Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд 34 жил болоход зах зээлд ороогүй үлдсэн ганц салбар нь эрчим хүчний салбар. Энэ салбар үргэлжийн алдагдалтай ажилладаг, төрөөс татаас авч амь зуудаг тухай эртнээс яригдсаар ирсэн ч зориг гарган эрчим хүчний үнийг нэмж буй нь бодит өртөгт нийцүүлсэн “түүхэн” гэж болох зоригтой шийдвэр   болов. 
Европын Холбоо АНУ-тай эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ Европ Оросын эрчим хүчнээс хамаарлаа аажмаар арилгаж, импортын эх үүсвэрээ төрөлжүүлэхийг эрмэлзэж байгаа тул ЕХ АНУ-тай эрчим хүчний салбар дахь нийтлэг ашиг сонирхлын талаар хэлэлцэхэд бэлэн байна гэж ЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч Ройтерс агентлагт мэдэгдэв. Энэ нь АНУ-аас их хэмжээний газрын тос, байгалийн хийг худалдаж авахгүй бол ЕХ-ны орнуудад өндөр татвар ногдуулна гэж Трамп сүрдүүлснээс хэдэн цагийн дараа болсон юм.
Багануурын уурхайг түшиглэсэн Кокс химийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2025 оны хоёрдугаар улиралд эхлүүлнэ Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, 14 МЕГА төсөлд туссан “Нүүрс-химийн цогцолбор” байгуулах болон Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг дэвсгэрт хүрэн нүүрсний ордыг түшиглэн, нам температурт боловсруулан түүхий нүүрсэнд агуулагдах хорт нэгдэл, дэгдэмхий бодисыг бууруулах, утаа багатай хөх нүүрс үйлдвэрлэх нүүрс-пиролизын үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2025 оны хоёрдугаар улиралд багтааж эхлүүлэхээр боллоо.
Норникель Хятадад зэсийн баяжмалаа боловсруулахаар ярилцаж байна Хятадын "Xiamen C&D" групп болон Оросын "Норникель” компани хамтарсан үйлдвэр Хятадад байгуулж Норникелийн зэсийн түүхий эдийг боловсруулахаар хэлэлцэж байна гэж хоёр эх сурвалж Ройтерс агентлагт мэдээлэв. ОХУ-ын эсрэг барууны орнууд хориг арга хэмжээ авсны улмаас “Норникель” үйлдвэртээ зориулж тоног төхөөрөмж импортлоход хүндрэлтэй учирч байна.
ТМК ЭНЕРЖИ КОМПАНИ НҮҮРСНИЙ ДАВХАРГЫН МЕТАН ХИЙГЭЭР ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ТӨСЛӨӨ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА "TMK Energy" компани Монгол дахь "Гурвантэс XXXV" төслөөрөө дамжуулан хийн үйлдвэрлэлд томоохон алхам хийж, ХБНГУ-ын "Jens Energy" ХХК-тай (JEL) харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.  Хийн эрчим хүчний генераторыг 2025 оны эхээр Герман улсаас импортолж, TMK компанид нэмэлт зардал үүсгэхгүйгээр "Гурвантэс XXXV" нүүрсний давхаргын метан хийн төслийн талбайд суурилуулах юм.
МӨНГӨНИЙ ХАНШ 2025-2030 ОНД ХЭРХЭН НЭМЭГДЭХ ВЭ? Аж үйлдвэрийн эрэлт, ялангуяа нарны хавтан болон цахилгаан тээврийн хэрэгслийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, урт хугацаанд мөнгөний ханш өссөөр байх магадлалтай.
Евроазийн эдийн засгийн холбоотой байгуулах түр хэлэлцээрийг хойшлууллаа ​​​​​​​Сүүлийн өдрүүдэд "Чөлөөт худалдааны түр хэлэлцээр"-ийг үргэлжлүүлэх, Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоонд элсэх эсэх асуудал хурцаар яригдаж байгаа. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн /2024.12.18/ хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэж, “Чөлөөт худалдааны түр хэлэлцээр”- ийг хойшлуулах шийдвэр гаргалаа.
“Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, “Трансвест Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэвид Төүрнбулл нар “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Дайн Оросын байгалийн хийн экспортод сөргөөр нөлөөлөөгүй Хэдийгээр дайн үргэлжилж буй ч Украины нутгаар дамжуулан Европ руу хийдэг Оросын байгалийн хийн экспорт тогтвортой хэвээр байгаа талаар “Газпром” компанийн удирдлага “Ройтерс” агентлагт ярьжээ.
Төмөр замын зүтгүүрийн парк өндөр хүчин чадлын 21 зүтгүүрээр нэмэгдэжээ 2024 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн багц төслийн хүрээнд Америкийн Нэгдсэн Улсад үйлдвэрлэсэн өндөр хүчин чадал бүхий SD70Ace/LW серийн 16 ширхэг гол замын зүтгүүрийг Монгол Улсад хүлээн авч, тээвэрлэлтэд ашиглаж эхэллээ. Мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх ажлын хүрээнд оросын талаас 2ТЭ25КМ серийн таван ширхэг гол замын өндөр хүчин чадалтай зүтгүүрийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-т хүлээлгэн өглөө.
10 11 12 13 14 15 16