Шинэ мэдээ
Хятад 2.5 тэрбум тонн нөөцтэй төмрийн хүдрийн ордыг ашиглалтад оруулна
2022 оны зургаадугаар сард Хятадад төмрийн хүдрийн “Sishanling” ордын уурхайн эхний үе шат ашиглалтад орно гэдгийг Ляонин муж дахь Бэньси хотын намын хорооноос мэдэгджээ. Энэхүү төслийг гангийн “Jianlong” групп хэрэгжүүлж байна. Өмнө нь төлөвлөсөн ашиглалт оруулах хугацааг хагас жилээр наашлуулж буй. Хятадын томоохон ордуудын нэгд тооцогддог “Sishanling” нь 2.5 тэрбум тонн төмрийн хүдрийн батлагдсан нөөцтэй. Хүдэр дэх төмрийн дундаж агуулга 31.19% буюу тус улсын уурхайнуудын хувьд өндөр агууламжтайд тооцогддог байна. Гэсэн ч энэ нь Гвинейн Симандоу болон Австралийн Пилбара дахь төмрийн хүдрийн уурхайнуудын агууламжийн дэргэд бага агуулгатай харагдаж байна.
Алтны салбарын хэтийг тодорхойлох “БӨМ Алт” төсөл
Үндэсний “Алт 2” хөтөлбөрийн хүрээнд Монгол орны баруун, зүүн нутгийг хамарсан алтны геологийн суурь судалгааны хоёр төслийн нэг нь “БӨМ Алт 2019” юм. Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Булган, Дундговь, Өмнөговь зэрэг 12 аймгийн нутгийг хамарсан Баруун, баруун өмнөд, хангайн бүсийн алтны хүдэржилт, хэтийн төлөвийн сэдэвчилсэн судалгаа 2019 оны наймдугаар сараас эхэлсэн юм.
Судалгааны нийт талбай нь манай улсын нийт нутаг дэвсгэрийн бараг 1/3 гэсэн үг. Тухайн бүс нутгийн алтны үндсэн болон шороон орд, илрэл, сарнилын хүрээ, геохимийн цэгэн гажил зэрэг тодорхой 5-6 мянган цэгийг судлах өргөн цар хүрээтэй төслийг үндэсний бүтээн байгуулагч “Монполимет” компани хэрэгжүүлж байна.
Хөрөнгийн зах зээлийн арилжааны 7.8%-ийг Хөрөнгийн оруулалтын сан бүрдүүлж байна
Санхүүгийн зохицуулах хороо жил бүр үйл ажиллагаагаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд тайлагнах үүрэг хүлээдэг. 2020 оны ажлын тайлангаа Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.04.07) хуралдаанаар хэлэлцүүлж дүгнүүлсэн байна. Хөрөнгийн зах зээл 2019 оноос 12.5%-иар өсч 3 их наяд төгрөг, нийт арилжааны хэмжээ 65.4 тэрбум төгрөг, хөрвөх чадварын хэмжээ 18%-д хүрчээ. Нийт арилжааны 82.5%-ийг хувьцаа, 7.8%-ийг хөрөнгө оруулалтын сан, 8.9%-ийг компанийн бонд, 0.9%-ийг Засгийн газрын үнэт цаас тус тус бүрдүүлсэн байна.
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг хоёрдугаар улирлаас барьж эхэлнэ
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв /салбар төмөр зам, ачих байгууламж/-ийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг нь боловсруулан баталгаажуулж, хоёрдугаар улиралд багтаан барьж эхэлнэ. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил нэвтрэх цэг, шилжүүлэн ачих байгууламж барих талаар хятадын талтай энэ сард харилцан тохиролцох, боомттой холбоотой асуудлыг “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-т энэ онд нэмэлтээр тусгахыг холбогдох сайд нарт даалгахаар Засгийн газрын ээлжит (2021.04.07) хуралдаанаар шийдвэрлэлээ.
Дэлхийн алт үйлдвэрлэлийн ТОП-10 уурхай
Канадын судалгааны “Kitco” байгууллагаас 2020 онд дэлхийд алт үйлдвэрлэлээр тэргүүлэх 10 уурхайг тодорхойлжээ. Энэхүү ТОП-10 уурхайгаас тавд нь Канадын “Barrick Gold” компани хувь эзэмшиж байна. КОВИД-19 цар тахал дэгдсэн сүүлийн жилд ихэнх уурхайн алтны олборлолт буурчээ. Өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулсан АНУ-ын Геологийн албаны судалгаанд, дэлхийн хэмжээнд олборлох боломжтой алтны 50 мянган тонн нөөц буйг дурдсан байна. Хэрэв 2018, 2019 оны үзүүлэлтээр жилийн алтны олборлолтын хэмжээ 3000 тонн байх бол боломжит нөөц 15 жилийн дараа дуусч болзошгүйг судалгаанд онцолжээ.
Чили хилээ хааснаар зэсийн ханш өсөв
Дэлхийн зэс олборлолтоор тэргүүлэгч Чили улс КОВИД-19-ийн дотоодын тархалтыг бууруулах зорилгоор өнгөрсөн пүрэв гаригт (2021.04.01) хилээ хаах болсноо зарласан. Тус улс хилээ хаах болсноор өчигдөр Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр зэсийн ханш тонн тутамдаа 9125 ам.долларт (~4.14 ам.доллар/фунт) хүрч нэмэгдсэн байна. Зэсийн ханш гуравдугаар сарын 23-наас эхлэн буурах хандлагатай байсан нь ийнхүү эргээд өсч эхэллээ. Чилид өдөрт халдвар авах хүний тоо дээд хэмжээнд хүрсэнтэй холбоотойгоор тус улс хилээ хаахаар шийдвэрлэжээ. Дөрөвдүгээр сарын 2-ны байдлаар тус улсад 8079 хүн шинээр халдвар авсан нь дээд хэмжээнд тооцогдсон байна. Ингэснээр Чилийн эрүүл мэндийн салбарт ачаалал эрс нэмэгджээ.
Тавантолгой, Нарийнсухайтын уурхайн ажилчдын 2 дахь тунгийн вакцинжуулалт маргааш эхэлнэ
УОК, Өмнөговь аймгийн онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу дөрөвдүгээр сард уурхайн ажилчдын ээлж солих явцыг түр зогсоож, ажилчдыг вакцинжуулах ажлыг эрчимжүүлж байна. КОВИД-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтад уул уурхай, хүнд үйлдвэрийн салбараас нэн түрүүнд хамрагдах шаардлагатай уул уурхайн экспортын тээврийн нийт 7307 жолооч нар эхний тун бүхий вакцинд хамрагдсан. Тэгвэл хоёр дахь тунгийн вакцинжуулалт дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэх аж. Уул уурхайн экспортын голлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч уурхайн нийт 38.8 мянга гаруй ажилчдын вакцинжуулалтыг 5 чиглэлээр төлөвлөсөн.
Чингэлэг тээврээр Шивээхүрэн боомтын нүүрсний экспортыг 10 сая тонноор нэмэгдүүлнэ
Монгол Улсын экспортын гол боомтуудын нэвтрэлтийг дэмжих чиглэлээр, тухайлбал Шивээхүрэн боомтоор нүүрсийг чингэлэг тээврээр экспортлох тухай тогтоолыг ирэх долоо хоногийн лхагва гаригт (2021.04.13) Засгийн газрын хуралдаанд оруулахаар УУХҮЯ-наас бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл, энэ асуудал холбогдох яамдаас санал авах шатанд явж байгаа тухай УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа мэдээллээ. Чингэлэг тээвэртэй холбоотой Засгийн газрын тогтоол гарснаас хойш 1-2 сарын хугацаанд терминалыг барьж байгуулах ажил хийгдэнэ. Бүтээн байгуулалтад зориулан Шивээхүрэн боомтод 11.5 га газарт нягтаршуулсан талбай бэлтгэсэн.
Шивээхүрэн боомтоор нүүрсний экспортыг эхлүүллээ
Гурвантэс суманд тэг зогсолт хийсэнтэй холбоотойгоор Шивээхүрэн боомтын нүүрсний экспортыг зогсоогоод байсан юм. Тэгвэл дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн нүүрс тээвэрлэсэн цөөн тооны машиныг нэвтрүүлж байна. Тодруулбал өнөөдрийн байдлаар (2021.04.06) тус боомтоор 91 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ. Өчигдөр (2021.04.05) тус боомтоор 88 машин нэвтэрсэн тухай Шивээхүрэн дэх Гаалийн газар мэдээлэв. Нүүрс нэвтрэлт удааширсны улмаас тус боомтын авто зам дээр 800 гаруй машины цуваа үүсчээ.
Аж үйлдвэрийн “Иннопром” үзэсгэлэн Екатеринбург хотноо болно
Цар тахлын нөхцөл байдлаас үл хамаарч “Иннопром” үзэсгэлэнгийн 11 дэх удаагийн ээлжит арга хэмжээг ОХУ-ын Екатеринбург хотноо (2021.07.6-9) нээх бэлтгэл ажил эхэлжээ. Тус үзэсгэлэнд олон улсын компани, бизнес эрхлэгчид өөрсдийн шинэ технологи, хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулах, цаашлаад бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжтой томоохон үзэсгэлэн юм. Энэхүү арга хэмжээнд оролцох сонирхолтой Монголын аж ахуй нэгжүүд танилцуулахаар төлөвлөж буй бүтээгдэхүүний мэдээллээ УУХҮЯ-нд хүргүүлэх аж. 2010 онд анх “Иннопром” үзэсгэлэнг ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамнаас зохион байгуулсан бөгөөд 2012 оноос тус улсын Засгийн газрын шийдвэрээр Холбооны статус, 2013 онд олон улсын статустай болсон байна.
Ураны үнэ 30 ам.доллар хүрч нэмэгджээ
Японы “Фүкүшима” атомын цахилгаан станцад гарсан ослоос хойш уналтад ороод байсан ураны зах зээлд сэргэлт ажиглагдаж эхэлжээ. Тодруулбал, энэ онд анх удаа фунт ураны үнэ 30 ам.долларын босго давлаа. Үүнд уран үйлдвэрлэгчид түүхий эдийн нөөцөө нэмэгдүүлж, дагаад олборлолт өсч буйгаас гадна шинээр барих АЦС-ын төслүүд идэвхжиж байгаа нь нөлөөлж буй аж. “BMO Capital Markets” болон “Morgan Stanley”-аас ураны өнөөгийн үнэ бол хамгийн доод үзүүлэлт болохыг тэмдэглэж, 2024 он хүртэл 50 ам.доллар хүрч өснө гэсэн таамгийг дэвшүүлжээ.
Монголбанк: 2021 онд инфляц 7.2% байх төлөвтэй
Төв банкнаас улирал бүр танилцуулдаг инфляцын үзүүлэлт шинэчлэгджээ. Инфляцад үзүүлэх эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлсийн нөлөө ирэх саруудад нэмэгдэхээр байгааг онцолсон байна. Эрэлтийн хүчин зүйлийн хувьд инфляцад үзүүлэх нөлөө нь эдийн засгийн идэвхжлийг даган аажмаар нэмэгдэх хандлагатай аж. Цаашлаад нийлүүлэлт талаасаа үнийн огцом хэлбэлзэл үүсэхгүй гэж үзвэл 2021 онд инфляц төв банкны зорилтот түвшинд (6%±2%) хадгалагдах хүлээлттэй байна.
“Baowu” группын гангийн үйлдвэрлэл 115 сая тоннд хүрэв
Дэлхийн гангийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Baowu” групп өнгөрсөн онд 115 сая тонн ган үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 19.8%-иар өсчээ. Хятадын төрийн компанийн үйлдвэрлэл ийнхүү нэмэгдсэн нь гангийн үйлдвэрүүдийг групптээ нэгтгэн, худалдаж авсантай холбоотой аж. Тухайлбал, 2019 онд групптээ нэгтгэсэн “Magang Steel” компани л гэхэд өнгөрсөн онд 20.97 сая ган үйлдвэрлэсэн байна. Төлөвлөж буй бусад гангийн компаниудыг эзэмшсэнээр “Baowu” группын гангийн нийт үйлдвэрлэлийн жилийн хүчин чадал 155 сая тоннд хүрнэ гэж тооцож буй.
Гуравдугаар сард Оросын нүүрсний экспорт өсчээ
Гуравдугаар сард Орос улс 38 сая тонн нүүрс олборложээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.7%-иар өссөн байна. Мөн сард гадаад зах зээлд 16.64 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 12.1%-иар нэмэгдсэн үзүүлэлт юм. Хоёрдугаар сард экспортолсон нүүрсний хэмжээ 14.65 сая тонн байна. Тус улсын нүүрсний нийт экспортын 14%-ийг коксжих нүүрс бүрдүүлж буй. Нэгдүгээр сард Орос 176.8 мянган тонн коксжих нүүрс Хятад руу экспортолсон байна.
Оросын Засгийн газраас “Элегест-Кызыл-Курагино” төмөр замын төслийг 5 жилээр царцаалаа
ОХУ-ын Засгийн газраас “Элегест-Кызыл-Курагино” чиглэлийн 410 км төмөр замын төслийг 5 жилээр царцаахаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, уг төмөр замын төслийн Концессын гэрээг 2026 он хүртэл хойшлуулж байна. Тус улсын Тувагийн нутаг дахь Элегестийн нүүрсний сав газраас Транссибирийн төмөр замтай холбох зорилттой энэхүү төслийг хэрэгжүүлэх асуудал бараг 20 жил яригдаж буй. Энэхүү төмөр замыг шугамыг үргэлжлүүлэн Монголын нутагт шинээр барихаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д 2018 онд нэмсэн Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замтай холбох асуудал яригддаг. “Курагино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Овоот-Эрдэнэт-Салхит-Замын-Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тянжин” чиглэл нь Орос, Монгол, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт багтсан төслүүдийн нэг юм.
Тавантолгойн станцад 808 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.02) үдээс хойших нэгдсэн хуралдаанд Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрчим хүчний найдвартай, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулав.
Ерөнхийлөгч Жо Байден 2.3 их наяд ам.долларын санхүүжилттэй төлөвлөгөө танилцууллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нь дэд бүтцийг шинэчлэн өргөтгөх, нүүрсхүчлийн хийн ялгаралгүй технологийг нэвтрүүлэх, аж үйлдвэр, нийгмийн хөгжлийг идэвхжүүлэхэд 2.3 их наяд ам.долларын санхүүжилттэй 8 жилийн хөтөлбөрийн төлөвлөгөөний талаар мэдэгдлээ. Төлөвлөгөөнд тусгаснаар, 650 тэрбум ам.долларыг зам тээврийн дэд бүтцэд зарцуулна. Засгийн газрын тус хөтөлбөрт “Америкийн бүтээгдэхүүнийг худалдан авах” (Buy American) зарчмыг ашиглахаар онцгойлон тусгасан бөгөөд үндэсний үйлдвэрлэлийн бараа материалыг ашиглах шаардлага тавигдах аж. Хөтөлбөр хэрэгжсэнээр эрчим хүч, цахилгаан автомашин, цэнэглэх станцад ашигладаг зэс, никель, лити болон бусад металлын эрэлт эрс нэмэгдэнэ гэж зах зээлийн шинжээчид үзэж байна.
“Newcrest Mining”: Зэс-алтны Red Chris төслөө гүний уурхайгаар өргөтгөнө
Австралийн алтны томоохон олборлогч “Newcrest Mining” компани нь Канад улсын Бритиш Колумбын бүс нутагт хэрэгжүүлж байгаа зэс-алтны Red Chris ордын нэмэлт хайгуулын дүнг зарлажээ. Компанийн мэдэгдсэнээр, тус ордод шинээр 3.7 сая тонн зэс, 13 сая унц алт бүхий нийт 980 сая тонн хүдрийн нөөцийг илрүүлж баталсан байна. 2014 оны арваннэгдүгээр сараас Red Chris ордыг ил аргаар олборлож эхэлсэн аж. Өнгөрсөн оны дүнгээр, ордоос 40 мянган тонн зэс, 73.8 сая унц алт тус тус олборлосон байна.
Сэхэ боомт хаагдаж, Ганцмодны нэвтрэлт огцом буурав
Хятад улс Сэхэ боомтыг түр хугацаагаар хаагаад байна. Учир нь гуравдугаар сарын 30-ны өдөр манай улсын нүүрс тээврийн жолоочоос сэжигтэй тохиолдол илэрсэн. Уг нөхцөл байдлаас хамаарч нүүрсний нийлүүлэлт буурч мэдэх болсон тул Хятадын зах зээлд Монголын нүүрсний үнэ өсөх хандлагатай байна.
Монгол-Хятадын нүүрсний гол боомтуудын нэг Шивээхүрэн-Сэхэгээр ихэвчлэн хагас коксжих нүүрс экспортолдог. Энэ төрлийн нүүрс нь харьцангуй хямд үнэтэй байдаг. Монголын нүүрсний импортыг зогсоосны дараа Сэхэ хилийн боомтын үйл ажиллагааг хэдийгээр сэргээх нь тодорхойгүй байна.
Оюутолгойн хэлэлцээр хийх Ажлын хэсэг ажлын явцаа танилцууллаа
УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы (2021.04.01) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаарх мэдээллийг сонсов.