|

“Рио Тинто”-гийн хөнгөн цагааны үйлдвэрийг Norsk Hydro сонирхжээ

2018 оны 3 сарын 5
Норвегийн Norsk Hydro компани нь “Рио Тинто” группын Исланд дахь хөнгөн цагааны ISAL үйлдвэрийг 345 сая ам.доллараар худалдан авах санал тавьжээ. Тус үйлдвэр нь жилд 210 мянган тонн хөнгөн цагаан үйлдвэрлэдэг. Энэхүү үйлдвэрийг худалдан авснаар Norsk Hydro компани нь хөнгөн цагааны нийт үйлдвэрлэлээ 2.4 сая тоннд хүргэхээр тооцжээ.

“Рио Тинто” группын зүгээс тохиролцоонд хүрч чадвал энэ оны хоёрдугаар хагаст багтаж хэлэлцээрийг үзэглэх төлөвтэй байна. “Рио Тинто”-гийн хувьд Франц дахь жилийн 280 мянган тоннын хүчин чадалтай хөнгөн цагааны үйлдвэрээ “Liberty house” компанид энэ онд худалдахаар тохиролцоод байгаа билээ.

Э.Од    

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар