|

Энэтхэгийн зэсийн магнат үйлдвэрлэлээ огцом нэмэгдүүлнэ

2017 оны 11 сарын 14

Энэтхэгийн зэсийн цорын ганц үйлдвэрлэгч Hindustan Copper компани зэсийн Маланжханд уурхайн хүдрийн олборлолтоо 2 сая тонноос 5.2 сая тонн болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал тус компанийн ТУЗ одоо ажиллаж буй Мадхья-Прадеш мужид орших Маланжханд ил уурхайн доор далд уурхай байгуулахад 700 сая ам.долларын хөрөнгө оруулахаар шийдвэрлэжээ.

Төрийн өмчийн Hindustan Copper зэсийн компанийн хамгийн том орд нь Маланжханд бөгөөд нийт үйлдвэрлэлийнх нь 60%-ийг эзэлдэг. Тус ордод Энэтхэг улсад тогтоогдсон зэсийн нийт нөөцийн 70% нь хамаарна. Компанийн тухайд ирэх таван жилийн хугацаанд зэсийн хүдэр олборлолтын нийт хэмжээг 12.74 сая тоннд хүргэх зорилт тавьж байна. Маланжханд ордын хувьд 1.31%-ийн агуулга бүхий 221 сая тонн хүдрийн нөөц тогтоогдсон аж.  Энэтхэг нь зэсийн нөөцөөр харьцангуй багатай орон бөгөөд 2010 оны байдлаар 400 орчим сая тонн зэсийн хүдрийн ашигтай нөөц /1-1.85%-ийн агуулгатай/ тогтоогдсон байжээ.

Он гарсаар зэсийн үнэ 22%-иар өсөөд байгаа юм. Зэсийн үнийн цаашдын төлөвт судалгаа шинжилгээний байгууллагуудын дийлэнх нь өөдрөг гэсэн дүгнэлт өгсөөр байна.

Б.Төгс  

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

УУЛ УУРХАЙН ХУАНЛИ

2012
1 сар