Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Вагнер Ази Групп хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчилгүй ажилласан хүн цагаараа тэргүүлэв

Вагнер Ази групп сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2014 оноос хойш Хөдөлмөрийн чадвар түр алдалтгүй 2,000,000 хүн цаг ажилласан их амжилтаа 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Вагнер Азийн Төв байранд тэмдэглэн өнгөрүүллээ. Тус амжилтад хүрэхэд Вагнер Ази Группийн нийт ажилтан, ажил олгогч нарын өөртөө болон бусдад аюул учруулахгүй байх гэсэн чин сэтгэл, зөв хандлага, тэдний манлайлал үнэтэй хувь нэмэр оруулжээ. 

Вагнерчууд  ‘’Хүн бүр өдөр бүр гэртээ аюулгүй харина ‘’гэсэн уриан дор ажилладаг ба аюулгүй ажиллагаа гэдэг бол ‘’зөв хандлага’юм хэмээн тодорхойлдог. Вагнер Ази Группын ажилтан, ажил олгогч нар өдөр бүр гэртээ аюулгүй харихын тулд аюулгүй ажиллагааны дүрэм журмыг үргэлж зөв хандлагаар дамжуулан хэрэгжүүлдэг.

Ажил олгогчийн зүгээс аюулгүй ажиллагаатай холбоотой үйл ажиллагааг байнга дэмжиж шаардлагатай нөөцөөр хангадаг нь өнөөдрийн энэхүү үнэмлэхүй амжилтад хүргэсэн байна.