Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Трансвест Монголиа” компани Нярайн сувилгааны кабинет тохижууллаа

“Трансвест Монголиа” ХХК нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн Хүүхдийн эмнэлгийн Нярайн эмгэг судлал тасагт Нярайн сувилгааны өрөөг сайн дурын хөрөнгө оруулалтаар бүрэн засварлан тохижуулж, зургаадугаар сарын 23-ны өдөр хүлээлгэн өглөө.

Уг тасаг 45 өвчтөний ортой ч нэг дор дунджаар 80 гаруй эхчүүд нярай хүүхдийн хамт хэвтэж эмчлүүлдэг, ихэнхдээ дутуу төрсөн болон төрөлхийн өвчин эмгэгтэй нярайн эрчимт эмчилгээний тасаг юм. “Трансвест Монголиа” компанийн засч тохижуулсан сувилгааны кабинетийг нярай хүүхдүүдийг усанд оруулах, сувилах болон залуу эхчүүдэд нярайн сувилгааны талаар сургалт явуулах ад ашиглаж болох бөгөөд уг өрөөнд нярайн хоёр ширхэг угаалтуур, өлгий болон жин халаагч термистат, тасалгааны ханын халаагуур, сувилгааны болон сургалтын хэрэгслийн шүүгээнүүд, сургалтын ширээ сандал зэргээр бүрэн тохижуулалт хийж хүлээлгэн өглөө.

“Трансвест Монголиа” компани Монгол дахь “Комацу”-гийн албан ёсны дистрибьютерээр 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд татвар төлөлтөөр улсад тэргүүлдгийн зэрэгцээ нийгмийн идэвхтэй оролцоог эрхэмлэн хүүхэд багачуудын эрүүл мэндийн төлөө хөрөнгө оруулалт хийсээр ирсэн билээ.