Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Овоот, Элегестийн уурхайг холбосон төмөр зам байгуулахаар судалж байна

Монголд коксжих нүүрсний төсөл хэрэгжүүлж буй Австралийн “Аспайр Майнинг” компани нь Эрдэнэт-Овоот чиглэлийн 547 км төмөр зам байгуулах барилгын ажлыг эхлүүлэхээр Монголын Засгийн газраас зөвшөөрөл авсан билээ. Тэгвэл тус компани энэхүү төмөр замаа үргэлжүүлэн Тува дахь Элегестийн нүүрсний ордын төслийн “Кызыл-Курагино” төмөр замтай холбох саналыг Оросын РЖД компанид тавьсан байна. Энэ тухай тус компанийн Эдийн засгийн институт болон тээврийн хөгжлийн асуудал хариуцсан Ерөнхий захирал Федор Пехтерев мэдэгджээ.

Овоот, Элегестийн уурхайг холбосон төмөр зам байгуулснаар Оросууд Элегест ордын коксжих нүүрсийг Монголын газар нутгаар дайруулан Хятадын зах зээлд хүргэх боломж нээгдэнэ гэж “Аспайр Майнинг” компани үзэж байгаа аж.

ОХУ-ын Тувагийн эрчим хүчний үйлдвэрлэлийн корпораци нь коксжих нүүрсний Элегест ордын ашиглах төслийн хүрээнд ордоос БАМ хүртэл 410 км төмөр замыг шинээр байгуулахаар төлөвлөж буй. Энэхүү төмөр замыг үргэлжүүлэн Монгол улсын газар нутгаар дайран өнгөрүүлж Хятадын төмөр замтай холбох тухай ч яригдаж, энэ асуудлыг судлахыг Оросын төрийн хэмжээнд үүрэгдээд байгаа билээ.

Э.Од