Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Лунтангийн БОЛОРМАА


The Mongolian Mining Journal сэтгүүлийг Үүсгэн байгуулагч, Эрхлэгч Лунтангийн БОЛОРМАА 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зуурдаар таалал төгсөж Монголын сэтгүүл зүйн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Лунтангийн Болормаа нь шинэ цагийн сэтгүүлзүйн салбарын шилдэг төлөөлөгч байсан юм. Л.Болормаа нь эдийн засаг, нийгэм, улс төр, бизнес, уул уурхайн сэдвээр дагнан бичиж ирсэн бөгөөд “Монголын 2003 оны сонины салбарын шилдэг сэтгүүлч” шагналтай.

Л.Болормаа нь 1989 онд Москвагийн Хэвлэлийн инженерийн дээд сургууль, 1998 онд МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг төгссөн, Германы Олон улсын сэтгүүл зүйн (IIJ) хүрээлэн, АНУ-ын Олон улсын сэтгүүлчдийн институтэд эдийн засаг, бизнесийн сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Washington Post болон Grand Forks Herald сонины редакциудад  туршлага судалсан юм.

Л.Болормаа нь 1998 онд “Өнөөдөр” сониноос ажлын гараагаа эхэлжээ. Тэрээр 2001-2008 онд “Өнөөдөр” сонины Орлогч эрхлэгч, Нэгдүгээр орлогч эрхлэгчийн албыг хашихдаа өдөр тутмын сонины сонгодог загварыг Монголд төлөвшүүлэх, барууны сэтгүүл зүйн бичлэгийн хэв маягийг Монголын сэтгүүл зүйд анх нутагшуулахад билэг ухаан, хүч бололцоогоо дайчлан ажилласан билээ.

Л.Болормаа нь эдийн засаг, уул уурхайн сэдвээр англи ба монгол хос хэл дээр хэвлэгддэг The Mongolian Mining Journal сэтгүүлийг 2008 онд үүсгэн байгуулсан юм. The Mongolian Mining Journal сэтгүүл нь мэдээллийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан ажилладаг бөгөөд аль нэг байгууллага, хувь хүнээс хараат бус бие даасан мэргэжлийн редакц болно. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс түүний үүсгэн байгуулж, эрхэлж байсан The Mongolian Mining Journal сэтгүүлийг 2008, 2012, 2013 оны “Үндэсний шилдэг сэтгүүл”-ээр шалгаруулж байв. Тэрээр сэтгүүл зүйг мэргэшүүлэн төлөвшүүлэхэд The Mongolian Mining Journal хэмээх бүхэл бүтэн загвар, институтыг бий болгосон гавьяатай.    

Л.Болормаа нь залуу сэтгүүлчдийг сургах, дадлагажуулах, эдийн засаг, уул уурхайн сэдвээр мэргэшин бичихэд нь дэмжлэг үзүүлдэг “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллагыг 2010 онд санаачлан байгуулсан юм. Мөн эдийн засаг, уул уурхайн мэдээллийн хөтөлбөр бэлтгэдэг “Хөгжил” телевизийн студийг 2011 онд байгуулж, Eagle, С1, 25 дугаар суваг телевизүүдээр “Хөгжил” хөтөлбөр тогтмол цацагдаж, олны танил нэвтрүүлэг болсон билээ.  

Л.Болормаа нь 2007 онд шинэ сэтгүүл зүйн эхний өдрүүдэд тохиолдож байсан сорилт, туршлагынхаа талаар өгүүлсэн “Даашинзтай сурвалжлагууд”, 2013 онд шинэ сэтгүүлзүйн хэвлэлийн менежментийн талаар өгүүлсэн “Завгүй” номоо хэвлүүлсэн юм. Эдгээр ном сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнууд, залуу сэтгүүлчдэд сэтгүүл зүйн ур чадварын томоохон гарын авлага болдог бөгөөд олон залууст сэтгүүлчээр ажиллах хүсэл эрмэлзлийг бэлэглэж ирсэн билээ.      

Л.Болормаа нь The Mongolian Mining Journal” сэтгүүлийн эрхлэгчээр ажиллах хугацаандаа The Mongolian Mining Journal” сэтгүүл болон baabar.mn дэх өөрийн цахим хуудсаар дамжуулан жинтэй, даацтай нийтлэлүүдээрээ уншигчдыг дагуулж, нийтлэлийнх нь мөрөөр нийгэмд хурц мэтгэлцээн, үйл явдал өрнөдөг байсан юм. Тэр хараат бус сэтгүүл зүйн үлгэр дууриалал байсан.

Он цагийн уртад улам бүр үнэ цэнтэй болдог баримт, үйл явдал, өөрчлөлт бүрийн өнгө төрхийг бичиглэн үлдээсэн нийтлэл, сурвалжлагууд нь Монголын шинэ цагийн сэтгүүл зүйн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд цаашид ч улам үнэ цэнтэй орших болно.

Эрхлэгч минь сэтгүүлзүйг эрхэмсэг, эрэлхэг, ухаалаг, гэгээн байлгахын төлөө үзгээ барьдаг байсан. Эрхлэгч минь сэтгүүл зүйн салбартаа манлайлагч нь, хамт олныхоо залан чиглүүлэгч нь, хонгорхон охидынхоо гэрэлт сайхан ээж нь байсан билээ. 

Сэтгүүлзүйн салбарын даваа нугачаа бүхэнд редакци, сэтгүүлчийнхээ талд үргэлж зогсож, нөмөр түшиг болж явсан Болороо эрхлэгчийн минь гэгээн дүр, хүсэл мөрөөдөл, зорьж тэмүүлж, зүтгэж бүтээж байсан бүхэн хамт олны тань сэтгэл зүрхэнд үүрд үлдэх болно.

Үргэлж завгүй явсан Эрхлэгч минь, хайрт ээж минь,  хонгор дүү минь, эрхэм эгч минь та тэнгэрийн оронд амгалан тайван нойрс доо.  

The Mongolian Mining Journal сэтгүүлийн хамт олон

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд төрөл төрөгсөд


 

  • sudlaach (202.179.11.66)
    uls tord yu l bolood bnaa yih iin giishvvdg toriin erh barih hugatsaag ni 5 jil gj bh shig 99 gishvvnt blgono geh shg hezeech baij bolomgvi herg eronhiilogchiin zasaglalt bwal zohistoi tord bgaa awilgachdiig tsomhtgoj toriin ergelt hiij harin awilgachdiig oligaarhuudg gudamind gutlaa tosood guilga guihad hvrgeh hergtei ard tvmnee arg yasn dr nomrogsn aris shig bolgochd tiim tuilduuld zogsohgvi drees ni orond barigdaj otond idvvlchd ichigvirch suuhn ornd iim balai huulin tosold oopchlolt hiih gd bj bdg ingd zogsohgvi hudal vneng surwaljiia gd huuli hynaltiihn shvvmjld ar owroor ni aluurchn holsolg niigem bii boljeeharamsltai bna ar geriign bolon torol torogsodod ni gvn emgenel ilerhiilie um sain amgalan boltugai
    2015 оны 11 сарын 24 | Хариулах
  • Найз (139.216.45.138)
    Хүний сэтгэлд томоос том орон зай үлдээдэг бүлээн дулаан хүн гэж байдаг Найз минь тийм хүн байлаа Үргэлжийн залуугаараа бидний сэтгэлд үлдлээ Тун ч харамсалтай байна даа
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
  • уншигч (103.11.192.70)
    Гүн эмгэнэл илэрхийлье
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
  • surt (202.21.111.98)
    khairan okhin miniUm mani badi mi khum
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (122.201.27.244)
    Авилгачид Араатнууд баярлах болоогүй Аавын охины үйлс дуусаагүй Асарлах тэнгэрээс ч Монголоо л гэнэ Ард түмэн минь ерөөлөө өргөөрэй
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Маш их харамсаж байна Үр хүүхэд гэр орон ах дүү хамаатан саданхамт олонсэтгүүл зүйн салбарМонгол улс чиний дуу хоолойчиний хөдөлмөр сэтгэлээр дутаж чиний орон зай эзгүйрж хоосорно
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
  • Н.Cовет (202.179.11.202)
    Монголын шинэ үеийн сэтгүүлзүйн эхний эгнээг тэргүүлж явсан талигаачийн гэр бүл болон хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.55.190.34)
    Ямар харамсалтай мэдээ вэ Их зүйл ярьж хэлдэг бодиттой харж сэтгэдэг бас дугардаг мундаг эмэгтэй байсан Орсон нэвтрүүлэг нийтлэлээс нь юмны учрыг олж тунгаадаг байсан Янз бүрийн нөлөө байгаагүй л байгаасай
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
  • Irgen (103.11.195.2)
    Um sain amgalan boltugai Yamar haramsaltai um be Bichij bsan niitlel ugch baisan yariltslaga burees ni ene hunii yamar ih hudulmurch medlegtei uhaalag bsan be gedeg ni hargddag bsan Erdemtei hun daruu Ih murun dulguun gedgiin mash tod jishee baisaan Ta Setguul zui tudiigui uul uurhain salbart tom garz tohioloo Gun emgenel ilerhiilye
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
  • bodol (202.21.106.111)
    gadnii nuluutei nas barsan bol ene buhnii ard Battulga baiga ym biz dee sayhanii neg niitlel deer n battulgaiin batzayagiin geree baiguulsan solongosiin huuramch samsung company tuhai huchtei niitlel bichsen gesen tegeed bas nas barsan udur n battulga uuriinhuu tuhai baahan sonind ijil ner zuragtai niitlel bichuulsun uduruus 2 hongiin daraa bh ym negel sonin
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
  • 1 irgen (182.160.34.206)
    Uneheeriin haramsaltaiaimshigtaiemgeneltei uilmaar sanagdaj bnayasan gej terwe Yaj eh huniig alj chadaj bnaahuuhduud ni yah yumbe
    2015 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.229.122.50)
    Лунтангийн Болормаа гэдэг нэрийг их сонссон доо Монголын сэтгүүл зүйд том гарз тохиожээ
    2015 оны 11 сарын 22 | Хариулах
  • Бат (5.136.149.72)
    Захиалчихсан юм биш бээз
    2015 оны 11 сарын 22 | Хариулах
  • тулга (103.57.95.81)
    зуурдаар гэдэгийг дэлгэрүүлмээр байгаашд уул нь зүв зүгээр байж байгаад үхсэн үү цаад шалтгааныг нь эсвэл бие муутай байсан юм уу тийм бол хэзээнээс юу нь өвдөж эхэлсэн удмын юм уу ургасан юм уу гэдэгийг нь тогтоовол хайран хүмүүсээ алдаад байхаас хайран юм
    2015 оны 11 сарын 22 | Хариулах
  • Burenbayar (150.129.143.221)
    Gunee haramsaj baina tom garz
    2015 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.26.194.22)
    ТА МИНЬ ТАЙВАН НОЙРС ДОО ГУНЭЭ ХАРАМСАЖ БНА
    2015 оны 11 сарын 21 | Хариулах
  • Нуира (103.26.193.241)
    Та минь тайван нойрс доо
    2015 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (59.153.113.179)
    УМ МАНИ БАД МЭ ХУМ УМ ДАРИ ДУРИ ДҮРИЙ СУУХАЙ
    2015 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (59.153.113.179)
    ТАЛИГАЧИЙН ГЭР БҮЛД АНД НАЙЗР ТАНЬ АЖЛЫН ХАМТ ОЛОНД ГҮН ЭМНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ
    2015 оны 11 сарын 21 | Хариулах
  • Уншигч (202.9.40.109)
    Эмгэнэж байна Үнэхээрийн тулхтай нуруутай чигч шулуун хүн шиг санагддаг байсан Үнэхээрийн хүний гарт амиа алдсан бол сэтгүүлчид минь нэгдээрэй тэмцээрэй
    2015 оны 11 сарын 21 | Хариулах