Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Аспайр Майнинг”-тай Овоотын Концессийн гэрээг байгуулав

“Эрдэнэт-Овоот” чиглэлийн 547 км төмөр замын Концессийг гэрээг “Northern Railways” компанитай байгуулах ажлыг Монгол улсын Хөрөнгө оруулалтын газарт даалгах тухай шийдвэрийг өнгөрсөн 8 дугаар сарын 10-ны Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн билээ. Харин өнөөдөр “Northern Railways компанийн толгой компани “Аспайр Майнинг” энэхүү төмөр замын Концессийн гэрээг байгуулсныг зарлалаа. Концессийн гэрээнд гарын үсэг зурах ёслолд Хөрөнгө оруулалтын газар, Аспайр Майнинг, Northern Railways, China Railway 20th Bureau Group (CR20BG), China Railway First Survey & Design Institute (FDSI)-ийн төлөөлөл оролцсон байна.

Одоо энэхүү төмөр замын техник, эдийн засгийн нарийвчилсан үндэслэлийн эхний шатны судалгааг боловсруулж дуусч байгаа юм байна. Уг төмөр замын төслийг гүйцэтгэхэд 1.3 тэрбум ам.доллар шаардагдах төлөвтэй байгаа. Концессийн гэрээний нөхцөлд анх байснаас нь ямар нэгэн өөрчлөлт оруулалгүйгээр баталж, гарын үсэг зурцгаажээ.

Ийнхүү таван жилийн хугацаанд “Аспайр”-ын охин компани Northern Railways 547 км төмөр замыг барьж ашиглалтад оруулан, 30 жилийн хугацаанд эзэмшсэний дараагаар төрд хүлээлгэн өгөхөөр болж байна. “Northern Railways”-т бүтээн байгуулалтын ажлыг хийж эхлэхийн өмнө шаардагдах судалгаа, үнэлгээ, гэрээ хэлцэл, зөвшөөрлийг бүрдүүлэх “даалгавар”-аа биелүүлэхэд 18 сарын хугацаа өгчээ.

Төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг Хятадын төмөр замын (China Railway) салбар компаниуд болох CR20BG, FDSI хариуцах юм. Үндсэндээ 255 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй гэж тогтоосон Овоотын ордыг “Аспайр” 2018 онд таван сая тонны олборлолтын хүчин чадалтайгаар ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

“Аспайр Майнинг” компанийн Ерөнхий захирал Дэвид Паулл, “Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр зам нь дан ганц Овоот нүүрсний уурхайн тээвэрлэлтийнх бус харин энэ нь Оростой холбогдож, манай гол гол төслүүд оршиж буй Монголын хойд хэсгийг дайрсан олон улсын төмөр замын тээвэр болгохоор төлөвлөгдсөн чиглэл” хэмээн тэмдэглэжээ. Уг төмөр замын төсөлд шаардагдах хөрөнгийг олохоор “Аспайр” Хятадын талын санхүүжүүлэгчидтэй CR20BG, FDSI-ээр дамжуулан холбогдохоор “зэхэж” байна.

 

Б.Төгс
  • монгол (103.9.91.40)
    монголчууд биш баахан ***** нар ажиллах юм байна ш дээ наана чинь энэ монголд чинь ажилгүй явж байгаа өчнөөн олон төмөр замчид байна
    2016 оны 01 сарын 16 | Хариулах