Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

18 талбайд хайгуулын лиценз олгох сонгон шалгаруулалт зарлав

Ашигт малтмалын газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоол, Уул уурхайн сайдын тушаалыг тус тус үндэслэн дор дурьдсан 18 талбайд ашигт малтмалын  хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг аж ахуйн нэгжүүдийн дунд дахин зарлалаа.

  1. Дараах нэр бүхий талбайд сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд:  

Талбайн нэр

Талбайн хэмжээ /га/

Аймаг

Сум

1.

Дааган дэл уул

5695.48

Завхан

Дөрвөлжин, Ургамал

2.

Баян

779.92

Төв

Баян

3.

Асгат

11953.13

Дорноговь

Алтанширээ, Сайншанд, Өргөн

4.

Шинэбулаг

1865.47

Дорнод

Сэргэлэн

5.

Хажуугийн айраг

1825.6

Дорнод

Сэргэлэн

6.

Жавхлант

912.18

Өмнөговь

Ханбогд

7.

Манлай-6

6395.57

Өмнөговь

Ханбогд, Манлай

8.

Номгон

8609.51

Өмнөговь

Номгон, сум

9.

Ханан хонгил -1

16968.79

Өмнөговь

Номгон

10.

Ханан  хонгил толгой

3549.04

Өмнөговь

Номгон

11.

Хүрэн-Өндөр

5673.19

Өвөрхангай

Зүүнбаян-Улаан, Өлзийт

12.

Усчийн хүрэн

9640.11

Өвөрхангай

Тарагт

13.

Хавцгайт

2010.52

Хөвсгөл

Тосоцэнгэл

14.

Бор-Ухаа

601.29

Дорноговь

Сайншанд

15.

Бүрэгийн хангай

21997.62

Булган

Бүрэгхангай

16.

Бүүвэйт-1

170.24

Сэлэнгэ

Орхонтуул

17.

Манлай

15195.04

Дорноговь

Мандах

18.

Манлай

24650.05

Дорноговь Өмнөговь

Мандах, Манлай

Сонгон шалгаруулалт зарлах талбайн солбицол, босго үнэ болон бусад мэдээллийг Ашигт малтмалын газрын  цахим хуудаснаас (www.mram.gov.mn) эсвэл Ашигт малтмалын газраас авч болно.      Мөн Сонгон шалгаруулалт явуулах комиссын нарийн бичгийн даргатай 263704 утсаар холбогдох юм байна.
Үнэлгээний баримт бичгийн иж бүрдлийг эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр үйлчилгээний хураамж болох 250.000 төгрөгөөр худалдан авна.  
Сонгон шалгаруулалтад оролцох саналыг 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн  өглөөний 09 цаг хүртэлх хугацаанд Ашигт малтмалын газрын 309 тоот өрөөнд Сонгон шалгаруулалт явуулах комиссын нарийн бичгийн дарга хүлээн авна.
Сонгон шалгаруулалтад оролцох саналыг  сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуйн нэгжийн захирал эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулан 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 09.00 цаг 30 минутад Ашигт малтмалын газрын хурлын танхимд нээнэ.

Аж ахуйн нэгжийн захирал эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тогтоосон хугацаанд ирээгүй нь сонгон шалгаруулалтад оролцох саналыг  нээхгүй байх үндэслэл болохгүй.

Ирүүлсэн саналыг Монгол улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 216 дугаар тогтоолоор баталсан сонгон шалгаруулалтын тусгай журам, энэхүү үнэлгээний баримт бичигт заасны дагуу сонгон шалгаруулах  комисс үнэлнэ.

Сонгон шалгаруулалтад оролцогч байгууллага нь үнэлгээний баримт бичигт заасны дагуу  саналаа бэлтгэх бөгөөд саналд дараах бичиг баримтыг хавсарган ирүүлнэ. Үүнд: 
  • Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт / сонгон шалгаруултад  санал болгож буй үнийн дүнг бичсэн /
  • Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан)
  • Талбайн нэр, байршил, аймаг, сумын нэр, талбайн булангийн цэгүүдийн солбицол, талбайн байршил, хилийг харуулсан зураг (2%)      /АМТХ-ийн 17.2.1, 17.4 зүйлийг хангасан байх/   
  • Үйлчилгээний хураамж 250 000 төгрөгийг Төрийн сан – 900018003 тоот дансанд төлсөн баримт (төлбөрийн баримтын эх хувь)
  • Татварын өргүй тухай тодорхойлолт (харьяа татварын албанаас)
  • Хууль хяналтын байгууллага болон шүүхийн маргаангүй талаарх лавлагаа
  • Сонгон шалгаруулалтын босго үнийн 30 ба түүнээс дээш хувийг Төрийн сан  900018408 тоот дансанд төвлөрүүлсэн баримт  (төлбөрийн баримтын эх хувь)
  • Тухайн талбайд санал болгосон үнийг төлөх чадвартайг нотлох банкны баталгааг / Монгол банкинд бүртгэлтэй харилцагч банкнаасаа тухайн аж ахуйн нэгжийн нэр дээр авсан байх  /  хавсаргах
  • Геологи хайгуулын ажлын төслийн баримт бичиг/ Тухай талбайд эхний нэг жилд хийж гүйцэтгэх геологи хайгуулын ажлын арга аргачлал, техник тоног төхөөрөмж, ажиллах хүчин, байгаль орчны нөхөн сэргээлтийн талаар тусгасан 10 хуудсаас доошгүй Геологи хайгуулын ажлын төслийн баримт бичигирүүлэх /
  • Аж ахуйн  нэгжийн танилцуулга

Ашигт малтмалын газар (2014.12.10)