Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Хойд Америк-Монголын бизнес зөвлөл хөрөнгө оруулалтын хурал хийнэ

1990 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Хойд Америк-Монголын бизнес зөвлөл энэ сарын 7-8-ны өдөр хөрөнгө оруулалтын хурал Туушин зочид буудалд зохион байгуулна. Энэхүү хуралд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Гадаад харилцааны сайд Л.Болд, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхийлөгч асан П.Очирбат, Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь, Монгол улсын хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, АНУ-ын Элчин сайд Пайпэр Кэмпбэлл, тус зөвлөлийн ТУЗ-ийн гишүүн Филип Вауган болон бусад төр болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцоно.

Хурлын эхний өдрийн “Уул уурхайн ирээдүй” сэдэвт хэлэлцүүлэгт Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын экспортлогчдын холбооноос гадна KRS Mining Equipment & Technologies, “Бороо гоулд”, “Терра Энержи”, MMC, Peabody зэрэг байгууллагууд оролцох бол “Бид хаанаас хаана хүрч байна вэ?” сэдэвт хэлэлцүүлэгт Nova Terra, Сант Марал, Hogan Lovells болон бусад байгууллага оролцох ажээ.

Харин хоёр дахь өдрийн “Худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалт, гуравдагч хөрш” сэдэвт хэлэлцүүлэгт GE Mongolia, Anderson&Anderson, Wagner Asia, Монголын бизнесийн зөвлөл, “Эдийн засгийг эрчимжүүлэх боломжууд” сэдэвт хэлэлцүүлэгт Frontier Securities, Голомт банк, MIBG, АНУ-ын Худалдааны яам, Дэлхийн Банк, Fire Bird Mongolia-ийн төлөөлөл оролцож санал бодлоо солилцох юм байна.