Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Асгатын мөнгөний уурхайн нөхцөл байдалтай танилцлаа

Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэ сарын 10-12-нд Баян-Өлгий аймагт ажиллалаа. Энэ үеэр Уул уурхайн сайд тус аймгийн Ногооннуур сумын нутагт орших цайр, хар тугалганы  “Дулаан хар”-ын уурхайн баяжуулах үйлдвэрийн нээлтэнд оролцжээ. Энэхүү баяжуулах үйлдвэрийг тусгай зөвшөөрлийг эзэмшигч БНХАУ-ын Чи Хуа группын Юyшэнгминг ХХК барьж ашиглалтанд оруулсан бөгөөд,  жилд  300 мянган тонн худрийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай аж.

Баяжуулах үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагааны үеэр  сайд Д.Ганхуяг хэлсэн үгэндээ “Энэ баяжуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулалтын санхүүжилт 100 гаруй сая ам.доллар болсон гэсэн мэдээлэл байна. Баруун бүсдээ томд тооцогдох энэхүү  үйлдвэр хариуцлагатай уул уурхайн зарчмаар ажилласнаар дагаад олон үйлдвэр  байгуулагдана гэж ойлгож байна” гэж тэмдэглэжээ.

Уул уурхайн сайд Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ногоон нуур сумын иргэдтэй уулзаж, Асгатын мөнгөний уурхайн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан юм. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 17 дахь удаагийн хуралдаанаар стратегийн ач холбогдол бүхий Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гарсан. Монголын талын эзэмшил 51 хувь, Оросын талын эзэмшил 49 хувийг хадгалах замаар хамтарсан компани байгуулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа билээ. Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулахад технологийн шинжтэй ажлууд хийгдэх шаардлагатай байгаа талаар Асгат хувьцаат компанийн гүйцэтгэх захирал танилцууллаа.  

Ганхуяг хэлэхдээ “Энэ ордод геологийн хайгуул сайн хийгдсэн. Хоёр орны Засгийн газрын төвшинд энэ ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах шийдвэр гарсан. Одоо технологийн туршилт хийж, технологио сонгох, хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллах ажлууд үлдсэн. Шинэчлэлийн Засгийн газар томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг идэвхжүүлж байгаа” гэжээ.



Г.Идэр
  • Зочин (202.126.89.175)
    одоо ховд гол хар ус нуур будаа болох юм байна дааэнэ МАНАН-аас яаж салах вэ ард түмэн минь
    2014 оны 03 сарын 14 | Хариулах