Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Ашигт малтмалын хуульд ямар өөрчлөлт орох вэ?

Эрдэс баялгийн одоогийн Зөвлөл татан буугдана. Оронд нь мэргэжлийн шинжээчид оролцсон төрийн бус байгууллага уг ажлыг хийх ба Зөвлөл гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээдэг тогтолцоонд орно. Стратегийн орд гэсэн тодорхойлолт мөн өөрчлөгдөнө. Хэрхэн өөрчлөгдөх болоод Ашигт малтмалын хуульд зарчмын ямар шинэчлэл орж буй талаар The Mongolian Mining Journal-ийн шинээр хэвлэгдэн гарсан дугаараас уншаарай.

Нүүрсний тухай бүх мэдээлэл хэвлэгдлээ

Нүүрсний тухай бүхий л мэдээллийг The Mongolian Mining Journal энэ дугаартаа хэвлэлээ. Ашигт малтмалын газрын нүүрсний газрын дарга Б. Алтсүхийн дэлгэрэнгүй ярилцлагаас манай улсын нүүрсний салбарт ойрын хугацаанд хэрэгжих төслүүдийн дэлгэрэнгүй танилцуулгыг сонирхоно уу. Терра Энержи компанийн уурхайн төлөвлөлт, Төгрөгнуурын нүүрсний төсөл дээр ямар компани ажиллаж байгаа зэрэг тодорхой мэдээллийг уншигч та уг ярилцлагаас аваарай. Баруун Цанхи, Зүүн Цанхийн уурхай дээр байдал ямар байгаа, Монэнко, Аспайр Майнинг компаниудын уурхайдын талаар шинэ мэдээллийг уг ярилцлагаар хүргэж байна.

2013 оны нүүрс олборлолтын төлөвлөгөөний гүйцэтгэл, борлуулалтын бүх статистик, экспортын дүн мэдээг сэтгүүлийн шинэ дугаарт хэвлэн гаргав. Монгол Улс экспортын өрсөлдөх чадамжаа яагаад алдсан талаар Экспортлогчдын холбооны тэргүүний өгсөн ярилцлага нь манай төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үнэн дүр төрхийг илчлээд өгчээ. Түүнчлэн, нүүрсний технологийн талаар “Дэлхий нүүрсийг дахин шинээр нээж байна” нэртэй сонирхолтой материал хэвлэгдэв. Өдгөө нүүрсний технологийн талаар онцгойлон авч үзэх цаг хэдийнэ болсон билээ. Ийм үед The Mongolian Mining Journal-д тогтмол хэвлэгддэг технологийн цуврал сонирхолтой юм.

Уул уурхайн яамнаас баталсан “Нүүрс” дэд хөтөлбөрийн хүрээнд ямар ажлууд хийх, шинээр байгуулах дулааны цахилгаан станцын бүх төслийн дэлгэрэнгүй танилцуулга хэвлэгдлээ.

Геологи, уул уурхайн салбарынхан, хөрөнгө оруулагчдын сонирхон хүлээж буй Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын сүүлийн найруулгыг бүрэн эхээр нь уншигчдадаа хүргэж байна. Бодлого хэлэлцэх явцад орсон олон тооны өөрчлөлт, тэдгээрийн үр дагаврын талаар сэтгүүлч С. Болд-Эрдэнийн анализ салбарынханд чухал мэдээлэл болох нь дамжиггүй.

Төрийн өмчит компаниудаа хэрхэн аврах вэ

The Mongolian Mining Journal нь хоёрдугаар сарын дугаартаа төрийн өмчит уул уурхайн компаниуд санхүүгийн ямар хүндрэлд орж байгаа, үйл ажиллагаа нь хэрхэн явагдаж байгаа талаар цогц тодруулга хэвлэв. Багануур, Шивээ-Овоо ХК-ийн Гүйцэтгэх захирлуудтай хийсэн ярилцлага нийтлэгдэв. Мөн “Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирал О. Сайнбуянтай хийсэн “Ирээдүйд Эрдэнэс Монгол нээлттэй компани болох ёстой” гарчигтай сонирхолтой ярилцлагыг уншина уу. “Үндэсний аюулгүй байдал талаасаа ч тэр”Эрдэнэс Монгол” компанийн бодлого төрөөс хараат бус төдийгүй, санхүүгийн бие даасан чадавхтай байх ёстой” хэмээн О. Сайнбуян захирал ярьжээ.

Төрийн өмчит томоохон корпорациуд дэлхийд олон бий. Тэд төрөөсөө ерөнхий чиглэл авдаг хэдий ч бизнесийн үйл ажиллагаа нь бүрэн нээлттэй, бие даасан байдалтай ажилладаг. Тиймээс ч корпорацийн амжилттай менежментийг хэрэгжүүлж чаддаг билээ. Тухайлбал, Сингапурын Темасек, ОХУ-ын Ростех, БНХАУ-ын Чайналко, Казахстаны Самрук-Казына, Казанах насионал ямар зарчмаар ажилладаг, Төлөөлөн удирдах зөвлөлийнх нь бүрэлдэхүүн, ашиг орлогоо хэрхэн хуваарилдаг зэрэг тодорхой баримтыг харьцуулан The Mongolian Mining Journal шинэ дугаартаа нийтэллээ. Төрийн өмчийн дээрх томоохон корпораци, сангийн удирдлагын багт Монголын төрийн өмчийн компаниудынх шиг улс төрийн томилгоо үгүй, бизнесийн эрүүл зарчмаар ажиллаж, улмаар амжилтад хүрч байгааг Та уг дэлгэрэнгүй танилцуулгаас үзээрэй.