Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“МонЭнКо” сул зогсолт хийнэ

Хөшөөтийн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг “МонЭнКо” компани сул зогсолт хийх болсон тухайгаа өнөөдөр ажилтнууддаа мэдэгджээ. Энэ долоо хоногийн эхээр тус компанийн толгой компани болох Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolia Energy Corporation-ийн удирдлагаас ийм шийдвэр гаргасан байна. Тус компани 500 орчим аижлтантай бөгөөд нийт ажилчдынх нь 50 хувиас илүү нь сул зогсолтод хамрагдахаар болжээ. Үүнд Хөшөөтийн уурхайн ажилчид бүхэлдээ орж байгаа юм.

Засгийн газраас Хөшөөт тэргүүтэй нэр бүхий долоон ордыг стратегийн ордод хамруулахаар УИХ-д өргөн барьсан. Тийм болохоор толгой компанийн зүгээс цаашид үйл явдал хэрхэн өрнөх,  Засгийн газартай хамтарч ажиллах ямар боломжтой талаар тодорхой шийдвэр гартал зардлаа хэмнэхийн тулд ийм шийдвэр гаргажээ. Засгийн газар Хөшөөтийн ордын хэдэн хувийг эзэмшинэ гэсэн санал тавихаас хамааран цаашид Mongolia Energy Corporation Монгол дахь үйл ажиллагаагаа зогсоох, эсвэл Засгийн газартай хамтран ажиллах эсэхээ шийдэх юм байна.

Mongolia Energy Corporation-ийн Монголын талыг хариуцсан захирал Жеймс Доланы хэлснээр тус компани Хөшөөт төсөлд 715 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа аж.

С.Болд-Эрдэнэ

  • зочин (202.55.191.35)
    100 хүрэхгүй ажилчинтай ш дээ баахан албан тушаал худал бий болгоод түүгээрээ мөнгө сааж байдаг байлгүй дээ
    2013 оны 06 сарын 06 | Хариулах