Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Элегестийн нүүрсний ордыг энэ жилээс олборлоно

Руслан Байсаровын эзэмшлийн  Тувагийн эрчим хүчний корпораци /ТЭПК/ нь Элегестийн ордоос анх удаа 200-300 мянган тонн нүүрс олборлох гэж байна. Олборлолтын ажил энэ намраас эхлэх бөгөөд коксжих нүүрсийг Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудад, эрчим хүчний нүүрсийг дотоодын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ. Ордыг ашиглах төслийн хүрээнд уулын баяжуулах үйлдвэр, 200 мВТ хүчин чадал бүхий эрчим хүчний станц, Кызыл-Курагино 411,7 км төмөр зам, Ванино боомт дахь нүүрсний терминал зэргийг шинээр барьж байгуулах юм.

Үйлдвэр болоод төмөр замын бүтээн байгуулалтын зардлын 25 хувийг компани гаргах бөгөөд үлдсэн хувийг банкуудаас зээлийн хэлбрээр татна. Төсөлд оруулах нийт хөрөнгө оруулалтыг 15 жилийн хугацаанд нөхөхөөр тооцоолжээ. 2016 онд нүүрсний олборлолтын хэмжээг жилд 5 сая тоннд хүргэхээр төлөвлөсөн байна.

Тус компани 1 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй эл ордыг 20 жилийн хугацаатай ашиглах лицензийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд 547,835 сая рублиэр худалдан авсан юм. Элегестийн орд газар дахь төсөл нь жилд 13 тэрбум рублийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэж шинжээчид тооцоолж байна.    

Э.Од