Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгджээ

Он гарсаар эхний хоёр сард гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан билээ. Харин гуравдугаар сард шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн байна. Монгол банкны мэдээгээр гуравдугаар сард 548,5 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт манай улсад орж иржээ. Энэ нь өмнөх сарынхаас 6,7 дахин, өнгөрсөн оны гуравдугаар сарынхаас 74 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн ганцхан сард 548,5 сая долларын шууд хөрөнгө оруулалт орсон нь өмнөх жилүүдэд байгаагүй өндөр үзүүлэлт юм.



Харин нэгдүгээр улиралд нийт 795,2 сая долларын гадаадын хөрөнгө шууд хөрөнгө оруулалт орж ирсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 13 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 906,8 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж байжээ.

С.Болд-Эрдэнэ