Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

БХЯ уул уурхайн үйлдвэрлэлийн өдөр тутмын тэсэлгээний ажлуудыг хянах шаардлагагүй

УИХ-ын гишүүн асан, Монгол улсын зөвлөх инженер Л.Даваацэдэвтэй сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.

УИХ-ын хаврын чуулганаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх гэж байна.  Энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэх хүмүүс бий. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
2004 оны тавдугаар сард Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих хуулийг баталсан юм.


Зургийг Б.Цолмонбаяр

Энэ нь Монголын уул уурхайн салбарт тэсрэх бодистой холбоотой  асуудлуудыг зохицуулахад чиглэсэн анхны хууль. Хуулийн төслийг батлуулах Ажлын хэсгийн ахлагчаар би өөрөө ажиллаж байлаа.
 Ерөнхийлөгч Н.Багабанди  уг хуулийг анх санаачилж УИХ-д өргөн барьсан түүхтэй. Уул уурхайн тэсэлгээний бодисын хэрэглээ тухайн үед ямар ч  зохицуулалтгүй,  замбараагүй байсан.  Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртэл  яригдсан зүйл шүү дээ. Харин хууль батлагдсанаар тэсрэх бодистой холбоотой зах замбараагүй байдал арилж, төрийн байгууллагууд ч энэ чиглэлд ажиллах  дадлага туршлагатай болсон. Ерөнхийдөө  2007 он гэхэд хууль хэвийн гольдиролдоо орж үйлчилсэн гэсэн үг.

Тэсэрч дэлбэрдэг бодис, түүний дагалдах үндсэн материалуудыг импортлох,  дотооддоо үйлдвэрлэх, зарж борлуулах, тээвэрлэх, хадгалах, тэсэлгээний ажилд хэрэглэх,  хэрэглэж болохгүй тохиолдол гарвал устгалд оруулах зэргээр бүх үйл ажиллагааг бүртгэлжүүлдэг, энэ талын тайлан мэдээг  төрийн байгууллага нь хүлээж авдаг  хяналтын тогтолцоог энэ хуулиар зохицуулж өгсөн байдаг.

Хуулийг хэрэгжүүлж байгаа  төр захиргааны төв байгууллага нь  Эрдэс баялаг, эрчим хүчний яам. ЭБЭХЯ уг эрх үүргийнхээ дагуу  аж ахуйн нэгжүүдэд  тусгай зөвшөөрөл олгож байгаа. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар ч энэ талын зохицуулалтуудыг давхар хийж өгсөн. Миний түрүүн дурьдсан тэсэлгээтэй холбоотой үйл ажиллагааг импортлох, худалдах, ашиглах, үйлдвэрлэх, экспортлох гэсэн таван төрлөөр ангилаад тусгай зөвшөөрөл олгохыг бас  хуульчилсан юм. Тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа  хууль батлагдсанаас хойш  жигдэрч байгаа.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр 2006 онд уул уурхайн тэсэлгээний ажлын талаар хэлэлцэж, төрийн тэргүүн хүртэл зөвлөмж гаргасан гэдэг.  Энэ нь юутай холбоотой байсан юм бэ?
Анхны хуулийг хэрэгжих хүртэл Монголд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний материалуудтай холбоотой нөхцөл байдал нэлээд ээдрээтэй байсан...

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.