Хурал чуулган
“Miner and Supplier 2013” болно
Уул уурхайн томоохон төслүүд хэрэгжих шатандаа орж байна. Суурин газраас алслагдсан уул уурхайн компанийн ажилчдын хоол хүнс, машин механизмын тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэлтийн компаниуд хангадаг.
Ашигт малтмалын хуулийг “нарийвчлах” хэлэлцүүлэг эхэллээ
Ашигт малтмалын тухай хуулийн хэлэлцүүлэг өглөө 10 цагт Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан нээлтийн үг хэлснээр эхэллээ. Үдээс өмнө 15 бүлэг бүхий Ашигт малтмалын тухай хуулийн төслийн талаар уг хуулийг боловсруулах Ажлын хэсгийн төлөөлөл товч танилцуулсан юм.
Өрөмдлөгийн албаны тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ
Монголын Өрөмдлөгийн холбоо болон ШУТИС хамтран “Монгол орны Өрөмдлөгийн албаны тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд” сэдэвт онол, практикийн арвандөрөвдүгээр бага хурлыг энэ сарын 12-14-нд ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн 1-203 танхимд зохион байгуулахаар болжээ.
Монголд ямар дүрэм байна вэ?
Хонконгт болсон Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын (Mongolia Investment Summit-2012) үеэр Монголын хөрөнгө оруулалтын орчин, бондын арилжааны боломжийн талаар хөрөнгө оруулагчдын байр суурийг тодрууллаа.
Уул уурхайн төмөр замын талаар хэлэлцэв
Канад улсын төмөр замын инженер, техникийн үйлчилгээ үзүүлдэг “Канарэйл” компаниас “Байгаль цаг уурын хүйтэн нөхцөлд хүнд даацын төмөр замыг ашиглах шилдэг туршлага” сэдэвт семинарыг өнөөдөр “Кемпинский” зочид буудалд зохион байгуулав.
Монголд хөрөнгө оруулагчид чуулж байна
“Монголд хөрөнгө оруулах нь” сэдэвт ээлжит чуулга уулзалт өнөөдөр Хонкогт нээгдлээ. Хоёр өдөр үргэлжлэх уг чуулганд манай улсад хөрөнгө оруулсан гадаадын уул уурхайн томоохон компаниуд болон хөрөнгийн зах дээр хувьцаагаа арилжиж санхүүжилт босгохыг хүсч буй Монголын цөөнгүй компанийн төлөөлөгчид оролцож байна.
“Эрдэс баялаг – Стандартчилсан загвар” сэдэвт хурал болно
Түүхийн эдийн арвин баялагтай Монгол улсын имижийг дэлхийн тавцанд өсгөх, стандардтчилсан загварын ач холбогдол, түүний хэрэглээг дэлгэрүүлэх зорилготой “Эрдэс баялаг – Стандартчилсан загвар” сэдэвт олон улсын бага хурлыг Кемпински зочид буудалд зохион байгуулахаар болжээ.
“Ил тод уул уурхай” сэдвийн дор хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ
Уул уурхайн яамнаас “Ил тод уул уурхай” сэдвийн дор хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй мэдээлэл хийлээ. Уг хэвлэлийн бага хуралд Уул уурхай сайд Д.Ганхуяг, дэд сайд О. Эрдэнэбулган, Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүх болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
АРАВ ДАХЬ “ДИСКОВЕР” ЮУГ ОНЦЛОВ?
Уул уурхайн салбарын өнгийг тодорхойлдог хөрөнгө оруулагчид дэлхийн өнцөг булан бүрээс Улаанбаатарыг зорин ирэх болсоор 10 дахь намраа үзэж байна. Олон улсын хөрөнгө оруулагчдын энэхүү чуулга уулзалтын цар хүрээ, агуулга жилээс жилд тэлж буйг арав дахь “Discover”-т тавигдсан илтгэлүүдийн чансаагаар шинжиж болохоор.
МОНГОЛ БОЛ ШИНЭЭР ГАРЧ ИРЖ БАЙГАА НҮҮРСНИЙ ОРОН
Энэ бол нүүрсээр дагнан олон улсын хурал зохион байгуулдаг “Коалтранс конференсес” компанийн Монгол улсад өгсөн үнэлгээ. Тиймдээ ч дэлхийн нүүрсний гол зангилаа газруудад зохион байгуулдаг хурлынхаа үдлэх нэг газраар Монголыг сонгожээ. Өнгөрсөн тавдугаар сарын 23-24-ний өдрүүдэд “Коалтранс Монгол” буюу “Коалтранс конференсес”-ийн Монголд зохион байгуулсан хоёр дахь хурал болж өндөрлөлөө.
China Mining тогтвортой хөгжилд төвлөрнө
Хятадын уул уурхайн асуудалд төвлөрөн хэлэлцдэг China Mining олон улсын хурал ирэх арваннэгдүгээр сарын 3-6-нд Тяньжинд болох гэж байна. Тус үзэсгэлэнгийн зохион байгуулах баг энэ долоо хоногт хурлын энэ жилийн сэдэв батлагдсаныг зарлажээ. Хятадын Газар нутаг, эрдэс баялгийн яамнаас жил бүр зохион байгуулдаг 14 дэх удаагийн China Mining хурал нь энэ жил “Сорилт бэрхшээлийг даван туулахад гар гараа барилцан, тогтвортой хөгжлийг дэмжие” гэсэн үндсэн сэдэвтэйгээр зохион байгуулагдах ажээ.