Үйл явдал
            
                    
                    
                        
                             Mining Mongolia үзэсгэлэн 5-7-нд Буянт-Ухаа цогцолбор
                            Уул уурхай, барилгын тоног төхөөрөмжийн “Mining Mongolia 2012” “Building & Construction 2012” үзэсгэлэн яармаг өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн тоног төхөөрөмжийн чиглэлээр Монголд зохион байгуулагдаж байсан үзэсгэлэнгүүдээс хамгийн том хэмжээнийх гэдгээрээ онцлог юм. Үзэсгэлэнг “Allworld Exhibitions” компани зохион байгуулж байгаа юм. 
                         
                     
                 
            
            
            
                    
                    
                        
                             ”Discover  Mongolia” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулган 30-31-нд, Хүүхдийн ордон 
                            10 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй “Discover Mongolia” уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт наймдугаар сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Арав дахь удаагийн уул уурхайн хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia” чуулга уулзалтыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Монголын Уул уурхайн Үндэсний Ассациацийн Хүндэт ерөнхийлөгч П.Очирбат нар нээж, илтгэл тавьсан юм.  
                         
                     
                 
            
            
            
            
            
            
            
            
            
            
            
                    
                    
                        
                             “Coaltrance Mongolia”, 23-24-нд Улаанбаатар зочид буудал
                            Дэлхийн нүүрсний салбарын өнөөгийн байдал болоод Монгол улс уг салбарт ямар байр суурь эзэлж буй талаархи олон улсын “Coaltrans Mongolia 2012” бага хурал хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. “Коалтранс Конференсэс” компаниас зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ нь дэлхийн нүүрсний салбар дахь сүүлийн үеийн мэдээ мэдээллийг солилцох зорилготой юм.
                         
                     
                 
            
            
                    
                    
                        
                             Future Mongolia” үзэсгэлэн16-19-нд, Буянт-Ухаа цогцолбор
                            Монгол улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Германы машин үйлдвэрлэлийн холбоо /VDMA/ “Future Mongolia 2012” олон улсын анхдугаар үзэсгэлэн, хурлыг зохион байгуулах гэж байна. Монголын эдийн засгийн салбарын тогтвортой хөгжлийн төлөө гэсэн зорилго бүхий энэхүү арга хэмжээ 2012 оны тавдугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа цогцолборт болох юм.