Ертөнц
Герман улс 2030 онд нүүрсний хэрэглээгээ зогсооно
Герман улс 2030 он хүртэл нүүрсний хэрэглээгээ аажмаар зогсоох зорилт тавин ажиллаж байна гэж Германы Эдийн засгийн сайд Роберт Хабек 11 дүгээр сарын 3-нд Bloomberg ТВ-д өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
Зимбабвийн литийн экспортын орлого гурав дахин нэмэгджээ
Хятадын уул уурхайн төслүүд хэрэгжиж эхэлснээр Зимбабвийн литийн экспортын орлого 2023 оны эхний есөн сард 209 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны орлогоос гурав дахин их байна гэж Уул уурхайн сайд Жэмү Сода 11 дүгээр сарын 1-нд мэдэгджээ.
Ойрхи Дорнодын мөргөлдөөн түүхий эдийн үнэ өсгөлөө
ЛОНДОН, 10-р сарын 9 (Ройтерс) - Израиль, Хамас хоёрын хоорондох цэргийн мөргөлдөөн Ойрхи Дорнодын газрын тосны нийлүүлэлтэд нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж түүхий эдийн үнэ зах зээл дээр даваа гаригт (10-р сарын 9) өслөө.
АНУ түншүүдтэйгээ 15 чухал ашигт малтмалын төсөл дээр ажиллаж байна
ЛОНДОН, Аравдугаар сарын 5 (Ройтерс) - АНУ худалдааны түншүүдтэйгээ цахилгаан автомашин болон эрчим хүчний шилжилтэд шаардлагатай чухал ашигт малтмалын нийлүүлэлтийг баталгаажуулах зорилгоор 15 төсөл дээр ажиллаж байна гэж АНУ-ын өндөр албан тушаалтан аравдугаар сарын 5-нд мэдэгдлээ.
Газрын тосны үйлдвэрлэлээр тэргүүлэгч орнуудыг зарлажээ
АНУ 2018 оноос хойш дэлхийн хамгийн том газрын тос олборлогч болсон бөгөөд 2022 онд өдөрт 18 сая баррель нефть олборлож ноёрхлоо үргэлжлүүлэв. Энэ нь дэлхийн нефтийн нийлүүлэлтийн бараг тавны нэгийг бүрдүүлж байгаа гэсэн үг юм.