Шинэ мэдээ
Хятад Австралид нүүрсний “магнат” байгуулна
Австралид үйл ажиллагаа явуулдаг Хятадын нүүрсний томоохон олборлогч “Yancoal Australia” компани Австралийн “Gloucester” нүүрсний компанийн 78 хувийг эзэмшилдээ авахаар болжээ. “Yancoal” Австралийн нүүрс олборлогч томоохон компанийг худалдаж авахаар болсноо өнгөрсөн оны сүүлээр зарлаж байсан юм.
“Хайгуул, уул уурхайн компанийн санхүүгийн тайлагнал” сэдэвт семинар болж байна
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ГОУХАН)-ийн Эрдэс баялаг, Түүхий эдийн иж бүрэн Санаачлага (ЭТИС) хөтөлбөр нь Монголын банкуудын холбооны дэргэдэх Банк банхүүгийн академи болон Люксенбургийн Хөгжлийн хамтын ажиллагааны Агентлагийн Санхүүгийн салбарын чадавхийг бэхжүүлэх, сургалтын төсөлтэй хамтран “Хайгуул, уул уурхайн компанийн санхүүгийн тайлагнал” сэдэвт семинарыг зургаадугаар сарын 4-нөөс эхлэн 5 хоногийн хугацаатайгаар зохион байгуулж байна.
Үндэсний хиймэл дагуултай болно
“Иргэнд тэгш боломж, нийгэмд шударга ёс” хэмээн Ардын нам шүлэглэсэн бол хариуд нь Ардчилсан нам “Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье” гэх дараагийн шад шүлгийг дуржигнуулав. Иргэний зориг, ногоон намынхан “Амьдрал...” хэмээн шууд дуусгаад, араас нь олон нийтийн сэтгэгдлийг догдлон хүлээв.
MMC, SGS-ийн хувьцаа өсөлттэй байна
Ази болон АНУ, Европын хөрөнгийн биржийн индексүүд одоогийн байдлаар бүгд хоёроос илүү хувийн уналттай байна. Уул уурхайн компаниудын хувьцаа ч мөн доошилж эхэлжээ. Гэхдээ “MMC”, “SGS”-ийн хувьцаа одоогийн байдлаар эсрэгээр өссөн дүнтэй байна.
Перу зэсийн олборлолтоо 75 хувиар нэмэгдүүлнэ
Перу улс өнгөрсөн оны байдлаар 1.24 сая тонн зэс үйлдвэрлэжээ. Одоогийн байдлаар Чили улс жилдээ 5 сая гаруй тонн зэс үйлдвэрлэдэг үзүүлэлтээрээ дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа юм. Харин дэлхийн зэсийн хоёр дахь томоохон үйлдвэрлэгч Перу улсын хувьд ойрын гурван жилийн хугацаанд зэсийн үйлдвэрлэлээ 75 хувиар нэмэгдүүлж 2.15 сая тоннд хүргэхээр төлөвлөж буйг тус улсын Эрчим хүч, Уул уурхайн сайд Жорж Мэрино өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.
Ойн болон усны сан бүхий газрын хилийг батална
Засгийн газрын хуралдаанаар (05.30) Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцлаа.
Зэсийн үнэ 400 гаруй доллараар унав
Европын холбооны өрийн хямрал шийдэгдэх найдвар буурахын хэрээр эрдсийн болон хөдөө аж ахуйн түүхий эдийн үнэ ойрын хэдэн өдөр багагүй хэмжээгээр доошилж байна. Зэсийн үнийн хувьд тавдугаар сарын дундуур 7980 ам.доллар/тонн байсан бол өнөөдрийн байдлаар 7500 гаруй ам.доллар/тонн болж буурснаар энэ оны үнийн хамгийн доод түвшиндээ хүрээд байна.
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг авах эрх нээгдлээ
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэгж хувьцааны дүйцүүлсэн үнийг тогтоосон. Иргэдэд олгох 1072 ширхэг хувьцаа нь нэг сая төгрөгтэй дүйцэх бөгөөд нэг ширхэг хувьцааны дүйцүүлэх үнийг 933 төгрөг хэмээн зарласан.
Аспайр “Овоот”-ын ашигтай нөөцийг нэмэгдүүлэв
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг” (ASX:AKM) компани Хөвсгөл аймагт хэрэгжүүлж буй “Овоот” коксжих нүүрсний төслийн ордынхоо ашигтай нөөцийг 178 сая тонн болохыг урьдчилсан байдлаар зарлажээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн цогц программ хангамжийг танилцууллаа
“Эйч Эс И Системс” ХХК уул уурхайн болон бизнесийн байгууллагуудад зориулан “Easy OHS” программ хангамжийг танилцуулах хурлыг “Рокмон”-ы Мэдээллийн төвд зохион байгууллаа. “Программ хангамжийн хэрэглэх шаардлага, ашиглах үндэслэл”, “Программ хангамжийн дэлгэрэнгүй танилцуулга” сэдвүүдээр тус компанийн Гүйцэтгэх захирал Л.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал С.Отгончулуун нар танилцуулж, видео мэдээлэл хийлээ.
Саарал ус ашиглах асуудлыг хуульчилжээ
Хот суурингийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2011 оны арваннэгдүгээр сард батлагдаж, 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулиар ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээг зохицуулах зөвлөл байгуулах асуудал нэг бүлэг болж оржээ.
Лицензээр дамжуулж, гадаад хэлцлүүдээс татвар авна
Монгол улсын нутаг дэвсгэр дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компанийн толгой компани бусдад хувьцаагаа зарах бол түүнээс Монгол улс татвар авах тогтолцоо руу орж байна. Энэ талаар Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргалаас тодруулга авлаа.
“Петро Матад”-ын хувьцааны ханш 20-иод хувиар уналаа
Лондонгийн хөрөнгийн биржийн AIM зах зээл дээр бүртгэлтэй “Петро Матад лимитед” /LON:MATD/ компанийн хувьцааны ханш сүүлийн хоёр өдөр огцом унаж байна. “Петро Матад лимитед” нь Монголд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулдаг “Петро Матад” компанийн толгой компани юм.