Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Хөрөнгө оруулалтыг үргээх биш бүртгэх механизм руу шилжинэ Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль өнгөрсөн сарын 17-ны өдөр батлагдлаа. Mongolian Mining Journal энэхүү хуулийг бүрэн эхээр нь хүргэж байна. Анх яригдаж эхлэхдээ олон салбар, үйл ажиллагааг хамарч, хөрөнгө оруулагчдын төдийгүй монгол компаниудыг “түргэн” авахуулсан уг хууль нэлээд “зөөлөрч” батлагдсан гэхэд болно.
“Их хорь”-ийн Дээд хэмжээний уулзалт эхэллээ Мексикийн Лос-Кабос хотноо “Их хорь”-ийн орнуудын Дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлж байна. Чуулга уулзалтын гол сэдэв нь Евро бүсийн орнуудын өрийн хямрал байх юм. Өдөр ирэх тусам сунжирч байгаа өрийн асуудлаас үүдэн Евро бүсийн орнууд дэлхийн эдийн засагт эзлэх байр суурь, нэр хүндээ алдсаар байна.
Нүүрсний тээвэрлэлт бүтээн байгуулалт Нүүрсний тээвэрлэлт бүтээн байгуулалт
Орос нүүрсний экспортоо Хятад руу хандуулна Өнгөрсөн сараас эхлэн Оросын уул уурхайн салбар дахь хувийн хэвшлийн томоохон компани болох En+ групп Хятад руу эрчим хүчний нүүрс экспортолж эхэлжээ. Учир нь нүүрсний зах зээл сүүлийн хугацаанд улам “суларсаар” байгаа тул экспортоо Хятад руу чиглүүлэх бодлого баримталж буйгаа En+ группын Ерөнхий захирал Андрей Чурин мэдэгджээ.
“Дисковер Монголиа” чуулга уулзалтын 10 жилийн ой тохиож байна Олон улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын томоохон чуулга уулзалт “Дисковер Монголиа-2012”-ийг энэ жил наймдугаар сарын 30, 31-нд зохион байгуулахаар болжээ. Тус чуулга уулзалтыг өмнө нь уламжлал ёсоор есдүгээр сарын 6-8-нд товлож байсан ч тодорхой шалтгааны улмаас наашлуулсан гэж “Дисковер Монголиа”-г зохион байгуулах хорооны ажилтнууд мэдэгджээ.
Metso Монголд хамгийн сайн тохирно Финландад төвтэй “Metso” компани дэлхийн улс орнуудад уул уурхай болон барилгын чанартай тоног төхөөрөмж, үйлчилгээгээрээ бүрэн танигдсан компани юм. Монголын компаниудын хувьд ч “Мetso” “хуучин танил” нь гэж хэлж болно. Мөн эрчим хүч, дахин боловсруулах чиглэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг байна.
Аюулгүй ажиллагааны туршлага судална Уул уурхайн хөгжлийн гол хэмжүүрүүдийн нэг бол аюулгүй ажиллагаа билээ. Уул уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны нийгэмлэгээс /УУҮААН/ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр туршлага судлах аялалыг “Оюутолгой” компанийн уурхайн талбайд зохион байгуулах гэж байна. Аялалд оролцох хүсэлтэй УУҮААН-ийн гишүүн байгууллагууд энэ сарын 20 хүртэл бүртгүүлэх боломжтой.
Европ цөмийн реакторуудаа хааж байна Европын холбооны улс орнууд 2030 он гэхэд цөмийн 150 станцаа бүрэн хаах төлөвтэй байгааг “ГлобалДата” байгууллага мэдээлжээ. Гэхдээ АНУ, Хятад зэрэг улс орон цөмийн эрчим хүчний хэрэглээг хязгаарлах бодлого төдийлөн байхгүй байгаа ажээ.
Оросын төрийн өмчит компаниудыг хувьчлах хөтөлбөр батлагдав ОХУ-ын Засгийн газар 2016 он хүртэлх хувьчлалын өргөтгөсөн хөтөлбөрийг баталжээ. Энэхүү хөтөлбөрт “ВТБ” банк, “Аэрофлот”, “Оросын төмөр зам”, “РОСНАНО”, “Шереметьево” олон улсын нисэх онгоцны буудал, “Уралвагонзавод” галт тэрэгний үйлдвэр, Архангельскийн усан флот, Ульяновын автомашины үйлдвэр, “Роснефть” зэрэг тус улсын төрийн өмчит томоохон хувьцаат нийгэмлэгүүд багтсан байна.
Зэс, газрын тосны үнэ өсөв Сүүлийн хоёр долоо хоногийн туршид эрчимтэйгээр буураад байсан эрдсийн түүхий эдийн үнэ өнөөдөр багагүй хувиар өслөө. Учир нь өнөө өглөө Европын холбоо Испанийн банкны салбарт зориулж 100 тэрбум еврогийн зээл олгохоор шийдвэрлэжээ. Түүнчлэн дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадын импорт өнгөрсөн тавдугаар сард өнгөрсөн оны мөн үеийнхтэйгээ харьцуулахад 12.7 хувиар, мөн экспортын хэмжээ 15 хувиар дээшилсэн нь эрдсийн зах зээл сэргэхэд нөлөөлжээ.
Даланзадгад Ухаахудагаас аваарын нөхцөлөөр цахилгаан авна Өмнөговь аймгийн Даланзадгад сумын дулааны цахилгаан станц өнгөрсөн өвлийн турш доголдож иргэдийг зутраасан билээ. Өчигдөр Ухаахудагийн цахилгаан станцыг Даланзадгадтай аваарын нөхцөлөөр холбосон байна. Ингэж холбосноор Даланзадгадын ДЦС-д гэмтэл гарч зогсоход хүрвэл Ухаахудагаас 1.8МВт эрчим хүч авах боломжтой болж байгаа юм.
Коксжих нүүрсний үнэ 10 хувиар буурна Австралийн “Commonwealth” банк коксжих нүүрсний ойрын гурван жилийн хугацаан дахь үнийн урьдчилсан тооцоог гаргажээ. Тус банкны тооцоолж буйгаар Австралийн коксжих нүүрсний үнэ 2013 он гэхэд одоогийнхоос 10 хувиар буурч 213 ам.доллар/тонн болох ажээ.
Австрали хамгийн их хөрөнгө оруулалт татжээ Өнгөрсөн онд уул уурхайн салбарт нийт 676 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ. Бүс нутгаар нь авч үзвэл Латин Америкийн улсуудад 192 тэрбум долларын хөрөнгө оруулалалт хийгдсэн нь хөрөнгө оруулалтын 28 хувийг эзэлж тэргүүлсэн бол улсуудаас Австрали 99 тэрбум долларын хөрөнгө оруулалт татаж бусад дэлхийн бусад улсуудыг тэргүүлсэн байна.
Уул уурхайгаас иргэдэд “наалдсан” юм алга Өмнөговь аймгийн Ноён сумын идэвхтэн байгаль хамгаалагч Б.Тулгазана “Монгол орны өмнийн говийн экологийн бүс нутагт уул уурхайн хөгжлийг нөлөө багатай төлөвлөх” төслийн дунд хугацааны уулзалтад малчдаа төлөөлөн оролцохоор иржээ. Нутгийнхаа аргаль, янгир, ирвэсийг тоо ширхэгээр нь мэдэх энэ жирийн малчин эр төслийнхөнд үнэ цэнтэй санал олныг хэлсэн. Уулзалтын үеэр Б.Тулгазана гуайтай товчхон ярилцсан юм.
Эрдэс баялаг, санхүүгийн салбарт нягт хамтран ажиллана Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 12-р хуралдаан Бээжин хотноо энэ сарын 6-7-ны өдрүүдэд зохиогдож өндөрлөлөө. Энэхүү чуулга уулзалтад манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон үеэр Хятадын Ерөнхийлөгч Ху Жинтаотай уулзаж санал солилцжээ.
Хөгжлийг байгальд нөлөө багатай төлөвлөх талаар зөвлөлдлөө Энэ хаврын чуулганаар Байгаль орчны багц хууль батлагдсан билээ. Багц хууль батлагдсанаар олон шинэ ойлголтууд хэрэгжиж эхлэх болж байна. Үүний нэг нь биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах арга юм. Дүйцүүлэн хамгаалах арга нь манай орны хувьд цоо шинэ ойлголт бөгөөд хуулийн заалтаар орчихсон байгаа учраас хэрэгжүүлэх боломж нээгдэж байгаа юм.
Доктор Д.Дондовын эрдэм шинжилгээний уншлага боллоо Монгол Улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан, ШУТИС-ийн хүндэт профессор, техникийн ухааны доктор Д.Дондовын эрдэм шинжилгээний уншлага өнгөрсөн долоо хоногт ШУТИС-ын номын сангийн танхимд боллоо. Уг уншлагыг ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургууль байгуулагдсаны 40 жилийн ойд зориулан цувралаар зохион байгуулж байгаа юм.
Монгол орны өмнийн говийн экологийн бүс нутагт уул уурхайн хөгжлийг нөлөө багатай төлөвлөх” төслийн дунд хугацааны уулзалт 7-нд, Чингис хаан зочид буу “Монгол орны өмнийн говийн экологийн бүс нутагт уул уурхайн хөгжлийг нөлөө багатай төлөвлөх” төслийн дунд хугацааны уулзалт өнөөдөр боллоо. Энэхүү уулзалтаар Монгол улсад хэрэгжүүлж болох дүйцүүлэн хамгаалах төрлүүд болон хууль эрх зүйн орчны талаар мэргэжилтнүүд санал бодлоо хуваалцаж, говийн экологийн бүс нутгийн үнэлгээний явцын талаар танилцав.
Урт нэртэй хууль урагшлав Батлагдсанаасаа хойш нэлээд хэл ам татлаад байгаа “урт нэртэй хууль” гэгдэх хэрэгжих боломж бүрдэв. Хуулийг хэрэгжүүлэхэд ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газрын хилийн заагийг тогтоох нь хамгийн тулгамдсан асуудал болоод байсан.